Жилд дунджаар 8000 гаруй иргэн хорт хавдраар оношлогдож 4000 гаруй нь нас бардаг гэх харамсалтай тоон мэдээлэл бий. Тухайлбал, умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд илэрч буй нийт хавдрын хоёрдугаарт, нас баралтаараа гуравдугаар бичигдэж байгаа аж.
Монгол Улсын иргэдийн дунд түгээмэл зонхилж байгаа хавдрууд нь урьдчилан сэргийлэх боломжтой. Дурдвал, элэгний хавдар, умайн хүзүүний хавдар нь 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой хавдарт тооцогддог байна. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн Хорт хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа хэлэхдээ “2025 оны статистик мэдээллээр умайн хүзүүний хорт хавдраар 550 хүн өвчилж, 171 эмэгтэй нас барьсан.
Умайн хүзүүний хавдрыг үүсгэж байгаа гол шалтгаан хүний папиллома вирус /ХПВ/ нь 14 хэв шинжээр үүсэж буйг олон улсын судлаачид баталсан байдаг.
Энэхүү дөрвөн хэв шинжийг Германы эрдэмтэн 2008 онд баталж Нобелийн шагнал хүртсэн удаатай. Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд вакцинд хамрагдах ёстой. Тэгж байж хавдраас урьдчилан сэргийлэх дархлаа тогтоно.
Өнгөрсөн жилүүдэд 10-11 настай охид, хөвгүүдийг хавдраас урьдчилан сэргийлэх хүрээнд дархлаажуулалтад хамруулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас өгч буй зөвлөмжид урьдчилан сэргийлэлтийн хүрээнд вакцинжуулалтыг 90 хувьд хүргэх ёстой гэж мэдэгдсэн юм.
Эрт илрүүлгийн хүрээнд 2013 оноос хойш умайн хүзүүний хорт хавдрыг эсийн түвшинд илрүүлж ирсэн. Харин энэ жилээс бодлогод өөрчлөлт орж вирусийг илрүүлье гэсэн зорилт тавьж, дан вирус илрүүлэхээр болсон” гэлээ.
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны бодлогод 30-40 настай эмэгтэйчүүдийг хүний папиллома вирус /ХПВ/-ийн эрт илрүүлэгт хамруулах эрх зүйн орчноор хангаж байгаа. Мөн умайн хүзүүний хорт хавдар нь шууд илэрдэггүй бөгөөд 20-30 жилийн дараа хорт хавдар болж илрэх тохиолдол байдаг учир эмэгтэйчүүд эрт илрүүлэгт хамрагдах нь хамгийн чухал байгаа юм.
3,576.02






















































Нэргүй 2026-03-09 66.181.184.201
bolj dahiad ch nemeeed uheesee sdaaa bugd uheesee umhii salaa mahnuud uheh tusam eruuljn niigem
cain myy xyn, byteel 2026-03-09 59.153.113.168
– ycryy# xuij yznee;
zochin 2026-03-09 66.181.176.249
Үг үсгийн алдаагаа засаачээ! Бас 8000 эмэгтэй биш жилд нийт бүх төрлийн хавдраар 8000 хүн оношлогдож байгаа гэж ярьсан байгаа биздээ. Ядаж зөв буулгаж бичээчээ