Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын хичээл эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, хүүхэд залуус осолд орох нь ихсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, энэ сарын таванаас “Явган хүний зам” нэртэй нэг сарын ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Энэ арга хэмжээний хүрээнд Нийслэлийн газрын алба Цэцэг төвөөс “Жи мобайл” компани орох замыг хааж барьсан өргөтгөлийг буулгахаас ажлаа эхлүүллээ. Цааш үргэлжлүүлэн байр, албан газруудад зөвшөөрөлгүйгээр тулган барьсан хашаа, гарааш зэрэг 77 газрын 215 обьектыг буулгахаар төлөвлөсөн байна.

Д.Цэнд