Т.Нямжаргал: Би жингийнхнээ өмнөө сөхрүүлнэ

Т.Нямжаргал: Би жингийнхнээ өмнөө сөхрүүлнэ

Т.Нямжаргал: Би жингийнхнээ өмнөө сөхрүүлнэ
LAS VEGAS, NEVADA - MARCH 07: Nyamjargal Tumendemberel of Mongolia reacts to the decision in a flyweight fight during the UFC 326 event at T-Mobile Arena on March 07, 2026 in Las Vegas, Nevada. (Photo by Jeff Bottari/Zuffa LLC)

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох "UFC"-ийн "UFC 326" өдөрлөг өчигдөр/2026.03.08/ Лас Вегас хотноо боллоо. Энэхүү өдөрлөгийн оргил тулаан нь Холлоуэй болон Оливейра нарын хооронд болсон ч монголчуудын хувьд Т.Нямжаргал ээлжит тулаанаа хийсэн нь онцлог байв.

Лас Вегас хотын "Т-Mobile" цэнгэлдэхэд нийт 19,480 үзэгч цуглажээ.

Т.Нямжаргалын өрсөлдөгч нь Коди Дарден гэх 34 настай, хашир туршлагатай тамирчин байсан. Хоёр тамирчны тулаан бүтэн гурван үе үргэлжилж, эцэст нь Т.Нямжаргал өрсөлдөгчөө буулган авсан юм.

Тулааны дараа тэрбээр ярихдаа "Хүүхэд насны минь мөрөөдөл биелсэнд баяртай байна. Миний мөрөөдөл холимог тулааны дэлхийн хамгийн том дэвжээ болох UFC-д тулалдах байсан. Би өрсөлдөгчөө урагшаа явж тулалдаж, цохилцох байх гэж бодсон ч барилдах төлөвлөгөөтэй гарч иржээ. Би үүнд нь ч дасч, өөрийнхөө барилдааны чадварыг гаргаж, яллаа. Би бол Чингис хааны үр сад. Жингийнхнээ өмнө сөхрүүлнэ" гэжээ.

Ийнхүү Т.Нямжаргал "UFC" холбоонд албан ёсны гурван тулаан хийснээс хоёрт нь яллаа.

Харин энэ өдрийн оргил тулаанд Чарльз Оливейра илүүрхэж, "BMF" бүсний эзэн боллоо. Түүний хувьд бүтэн таван үеийн турш Макс Холлоуэйг илүүрхэж, барилдаанаар аархав.

"BMF" бүсний шинэхэн эзэн Оливейра ярихдаа "Макс бол миний тулалдаж байсан хамгийн чанга залуу. Би энд илүүрхэх гэж ирсэн. Хэрэв Цагаан ордонд дахиад эсвэл бүсний төлөөх дахиад тулаан байвал та нар намайг хаанаас олохоо мэднэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Del 2026-03-09 202.55.188.105

өөрийгөө лаг гээд бодсон шалихгүй хүмүүжилгүй амьтан байна лээ

Avatar

а 2026-03-09 202.179.15.114

их сул бна лээ. үнээс цааш явахгүй шинжтэй

Avatar

d 2026-03-09 66.181.182.103

Нусан жур өмнө нь нэг сураггүй со-д гарт ялагдсан, өчигдөр ч гэсэн нэг жижиг гарт бараг ялагдчихаад олон юм хуцах юм. Доогуурх жижиг гарууд дээр ингэж байгаа юм чинь энэ байдлаараа энэ здаа дасгалжуулагч Д.Батгэрэлтэйгээ адилхан удахгүй UFC-ээс хөөгдөх биз.

Avatar

Нэргүй 2026-03-09 59.153.113.55

Арай эрт том ам гарч байна даа, аавын хүүхдүүдийг басч болдоггүй гэдэг

Avatar

Нэргүй 2026-03-09 43.228.129.119

Тулаан дууссаны дараа битгий өшиглөөд бай, 1,3 дугаар үе дууссаны дараа муухай үйлдэл гаргаж байх юм, ингээд байвал хол явахгүй шүү, бэлтгэлээ сайн хий, их л дутуу харагдаж байдаг шүү.

Avatar

Амьсгаа 2026-03-09 202.126.88.171

Арай хийж нэг юм хожсон болчоод солиороод эхэлдэгийн!!!

Avatar

Halh 2026-03-09 202.70.38.37

ter ch yu l bol doo odoo ehendee ilvvrhej chadahgvi tentsvvhen bgaa hvn daraagiin ursuldugch naraa barahuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж