Хайруу өвөл дуусч, урин хавар ирэв. Энэ үеэр хүн бүхэн л агаар салхинд гарч, Монгол орныхоо үзэсгэлэнт сайхан газруудыг зорьдог. Гэвч байгальд байх үедээ зөвхөн амарч зугаалах биш, бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах хариуцлагатай гэдгээ мартаж болохгүй. Монгол орны өнцөг булан бүрд түүх, соёлын үнэт өв болсон хадны зураг, археологийн дурсгалт газар олон бий. Эдгээр нь хэдэн мянган жилийн тэртээх хүмүүсийн амьдрал, ахуй соёл, сэтгэлгээний илэрхийлэл юм.
Хад чулуун дээр үлдсэн жижигхэн нэг зураг хүртэл тухайн цаг үеийн хүмүүс хэрхэн амьдарч байсныг өгүүлж, бидэнд түүхийн гэрч болж үлддэг. Археологийн дурсгалууд нь тухайн улсын түүхийг уртасгаж, баяжуулж байдаг үнэт эх сурвалж.
Саяхан хадны зургийн нэгэн үзэсгэлэнг үзэж сонирхов. Олон мянган жилийн өмнө хүний гараар хад чулуун дээр сийлэгдэн үлдсэн дүрслэлүүдийг харахад үнэхээр бахдалтай. Ан гөрөө хийж буй хүмүүс, амьтан, янз бүрийн дүрс тэмдэг бүхий тэдгээр зураг нь тухайн цаг үеийн амьдрал, итгэл үнэмшлийг өгүүлж буй гэлтэй. Гэтэл тэрхүү түүхэн зургуудын зарим дээр хэн нэгэн өөрийн нэрийг сийлж, эсвэл будгаар бичиж орхисон ул мөр тод харагдах нь харамсал төрүүлэв.
Нэрээ хаданд сийлэх, будгаар бичих, чулууг нь эвдэх зэрэг үйлдэл нь зөвхөн нэг хад чулууг гэмтээж байгаа хэрэг биш. Энэ нь түүхийн гэрч болсон эд өлгийн зүйлийг устгаж, ирээдүй хойч үед очих ёстой үнэт өвийг үгүй хийж буй хэрэг.
“Соёлын өвийг хамгаалах тухай хуульд” соёлын дурсгалт зүйлийн дүр байдлыг гутаах, гэмтээх, сүйтгэх зэрэг үйлдэлд хариуцлага тооцохоор заасан байдаг. Тухайлбал, соёлын дурсгалт зүйлийн дүр байдлыг гутаасан бол гурван жил хүртэл хорих ял оноох хүртэл хариуцлага хүлээлгэх боломжтой. Гэвч хамгийн чухал хамгаалалт бол хууль биш, хүний ухамсар. Байгальд очих бүрдээ бид “би юу үлдээж байна вэ” гэдгээ бодох хэрэгтэй. Хог хаяхгүй байх, хад чулууг хөдөлгөхгүй байх, түүхэн дурсгалд гар хүрэхгүй байх нь энгийн мэт боловч соёлын өвийг хамгаалах хамгийн чухал алхам юм.
Байгаль бол зөвхөн амарч зугаалах газар биш. Бидний түүх, соёлын амьд урлан юм. Тиймээс тэр урланг сүйтгэх бус хамгаалж үлдээх нь бидний үүрэг.
Өнөөдрийн бидний ухамсартай нэг алхам маргаашийн хойч үед бүтэн үлдэх нэгэн түүх болж чадна. Харин хайхрамжгүй нэг үйлдэл хэдэн мянган жилийн түүхийг ганцхан мөчид устгах аюултай. Тиймээс аялалд гарахдаа байгаль дэлхий, соёлын өвөө хайрлан хамгаалахыг хүн бүрт дахин сануулъя. Учир нь хад чулуун дээр үлдсэн тэрхүү түүх бол зөвхөн өнгөрсөн үеийн дурсамж биш, харин ирээдүйд хүргэх ёстой үнэт өв юм.
3,576.03






















































Нэргүй 2026-03-09 59.153.114.122
Уул нь хад чулуун дээр нэрээ бичдэг, элдэв юм сараачдаг зуршил монголчуудад байгаагүй юм, харин 1990 оноос өмнө Монголд байсан оросууд хөдөө орон нутгаар яьахдаа хадан дээо нэрээ бичдэг байсан, манай зарим тэнэгүүд тэр буруу зуршлыг дууриаж "өвлөн" авсан байдаг!!!
Нэргүй 2026-03-09 43.242.242.59
Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж байна. Энэ зун найз нөхөд гэр бүлийнхнийхээ хамт Завхан аймаг, Говь-Алтай аймгаар зугаална. Сумдыг холбосон засмал замтай бол олон ч сумдаар орох байна. гадаадад мөнгө хаяж байснаас эх орныхоо эрүүл агаар, сүү цагаан идээ айраг, тарваганы мах, хонины махаа идээд тааваараа явна. Түүхийг дурсгал дээр юм сийлж байдаг 2011 оны тэнэг төгсөлтийхөн байна даа.
Нэргүй 2026-03-09 66.181.178.149
yaanaldaa us musiig gesgeechih ymaa uul ni bodohdoo mos l geseh ystoi iimch medeenii site baih gej