Турк улсын ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган АНУ-ын бараанд нэмэгдэл татвар ногдуулах тогтоолд гарын үсэг зуржээ. Үүнд АНУ-аас орж ирэх автомашинд 120 хувийн татвар тогтоох бол архи согтууруулах ундаанд 140 хувь мөн навчин тамхинд 60 хувийн татвар ногдуулахаар болсон байна. Түүнчлэн АНУ-аас орж ирэх гоо сайхан, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд тодорхой хувийн татвар ногдуулахаар болжээ.
“Энэ шинэ татварыг АНУ-ын эсрэг авч байгаа. Тэд бидний эдийн засагт санаатайгаар халдаж байна” гэж Турк улсын дэд ерөнхийлөгч Фуат Октая мэдэгджээ.
Турк улсын ерөнхийлөгч өчигдөр /2018.08.14/ АНУ-ын электрон бараануудыг хэрэглэхгүй байх талаар санал гаргасан аж. АНУ Туркт хориг гаргаснаас болж лира мөнгөн дэвсгэртийн ханш чөлөөт уналт үзүүлж байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Г. Батмандах