Д.Жигжиднямаа: Осол үерээс болсон тул хариуцлага ярихгүй | News.MN

Д.Жигжиднямаа: Осол үерээс болсон тул хариуцлага ярихгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Д.Жигжиднямаа: Осол үерээс болсон тул хариуцлага ярихгүй

Д.Жигжиднямаа: Осол үерээс болсон тул хариуцлага ярихгүй

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01.35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км /Цомог-Айраг өртөө хооронд/-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Тэгвэл энэ талаар Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ -ын удирдлагууд өнөөдөр /2018.08.15/ мэдээлэл хийлээ.

сэргээн босголттой холбоотой  зардал нь өнөөдрийн байдлаар 200 гаруй сая төгрөг

Мэдээллийн эхэнд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “ Осол гарсан өдрийн цаг агаарын байдал  маш хүнд байсан. Их хэмжээний бороо орсны улмаас ус хөрсөөр гулсан орж ирэн хүчтэй их хэмжээний ус төмөр замын суурь бүтэц рүү  орсноос болж хурдан хугацаанд дээрх осол гарсан. Урьдчилсан байдлаар нийт хохирлын хэмжээ гарч дуусаагүй байна. Эхний хоёр өдөр хийсэн сэргээн босголттой холбоотой  зардал нь өнөөдрийн байдлаар 200 гаруй сая төгрөг болсон. Үүнд тухайн газар дээр ажилласан хүмүүсийн хоол хүнс, багаж төхөөрөмж, нэмэгдэл хэрэгцээтэй бараа материалууд багтана.  Мөн гурван галт тэрэгний нийтдээ 2000 зорчигчийг 16 автобус гаргаж,  хүргэх газар нь шуурхай хүргэсэн.  Энэ бол няхуур ажиллагаа шаардсан ажил байлаа. Мөн хөрш зэргэлдээ орнуудын төмөр замуудтай энэ асуудлаар уялдаа холбоотой  ажиллах шаардлагатай болсон. ОХУ-аас сэргээн босголтын ажлын баг  осол болсны дараа таван цагийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ орж  ирсэн. 

 буцаж ашиглах  нөхцөлгүй болтол нь тасдаж хувааж замаа  нээсэн

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “Тухайн осол төмөр замын гэхээсээ илүү Монгол Улсын төсөв ард түмэнд  учирсан хохирол  гэж  хэлж болохоор байна. Тийм  ч учраас тухайн орон нутгийн захиргаа, зэвсэгт хүчин бид нарт чадлаараа тусалсан. Энэ хэрэг явдлыг улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгнээ унагах үйлдэл болгон ашиглаж байгаад туйлын харамсаж байна. Төмөр замчдын эрхэмлэж барьдаг  гол зүйл нь  юуны түрүүнд олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх гол замаа яаралтай нээх. Энэ л гол асуудал байсан учраас сэтгүүлчдэд ярилцлага ч өгөх завгүй  байлаа. Хамгийн түрүүнд гол замаа нээж олон улсын харилцагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хайрлаж явдаг хөдлөх бүрэлдэхүүнүүдээ буцаж ашиглах  нөхцөлгүй болтол нь тасдаж хувааж замаа  нээсэн” гэлээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Унасан зүтгүүр галт тэргийг Айраг өртөө рүү нүүлгэх ажил дууссан уу?

-Хамгийн сүүлийн  бүрэлдэхүүнийг өнөөдөр босгож байна. Тиймээс өнөөдөр орой гэхэд ослын газар хэвийн ажиллаж эхэлнэ.

-Таныг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, өгөөгүй гэдэг зүйл яригдсаар байна. Та хариуцлага хүлээх үү?

-Ер нь өнгөрсөн долоо хоног хүнд долоо хоног болж өнгөрлөө. Ослыг хаяад явах сэтгэл байгаагүй. Аль болох хурдан шуурхай ажиллаж, төмөр замаа хэвийн болгох л хамгийн чухал байлаа. Тийм учраас би ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. Ослын гол шалтгаан нь үер уснаас болсон гэсэн дүгнэлт гарсан. Хүний хүчин зүйлээс шалтгаалаагүй учраас би хэн нэгэн хүн, эсвэл өөрийнхөө хариуцлагын асуудлыг одоохондоо ярихгүй гэж бодож байна.

-Замын хажуу руу унасан  галт тэрэгний хоёр зүтгүүрийг дахин ашиглах боломжтой юу?

-Галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг зэрэг таван бүрэлдэхүүний асуудал яригдаж байгаа. Зорчигчийн болон тээшийн  галт тэргийг цааш ашиглах боломжгүй болсон. Насжилт болон  элэгдэл хоргодол ихтэй байсан учраас үндсэн хөрөнгөөс хасагдахад бэлэн болсон вагон. Нэг нь 1963 оны вагон, нөгөө нь 1974 оны вагон юм. Харин зүтгүүрийн хувьд бол бүрэн магадалгаа хийгдэнэ. Зүтгүүрийг ашиглах эсэх дээр мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэнэ. Ашиглахгүй гэвэл сэлбэгт хэрэглэнэ. Хохирлын хэмжээ одоохондоо тодорхой биш байна. Бүрэн  магадалгаа хийсний дараа  хохирлын хэмжээ тодорхой болно.

-Айраг сумын осол болдог газар нам доор газар байрладаг. Бороо хур орохоор усжилт ихтэй газар гэж ярьдаг. Дахиж ийм осол гарахгүй гэх баталгаа бий юу?

-Энэ газрын хувьд 200 метрийн цаана жижиг гүүр бий. Газрын гадаргуу  нь их ярвигтай. Зурвас газар их хэмжээний бороо богино хугацаанд буусан нь цугларч байгаад тэр хонхроосоо дүүрээд төмөр зам руу ороод ирсэн. Харин гүүр үүнийг хамгаалсан. Энэ ус орж ирсэн бол гал тэрэгний суурь бүтцийг бүр  байхгүй болгох байсан. Ер нь цаг уурын өөрчлөлтийг дагаад усны голдрилууд төмөр замыг анх барьж байсан үеэс өөрчлөгдсөн. Бидний хувьд дахин  усны шинэ урсгалуудыг тогтоох ажил хийгдэж байгаа. Ер нь байгалийн гамшгаас  100 хувь хамгаалагдсан гэж хэлэх аргагүй. Гэхдээ шинээр тооцоо гаргаж ажиллах, шинэ ус нэвтрүүлэх хоолой, гүүр барих асуудлууд  цаашдаа төлөвлөгдөөд явж байгаа.

-Төмөр замын осол яригдах бүрийд дэр мод муудсан гэдэг асуудал яригддаг?

-Манай төмөр замын суурь бүтэц үнэхээр  сайнгүй байгаа. Суурь бүтцийн ихэнх хувь нь хуучны модон дээр шороогоор чигжээстэй зам байгаа. Их засвар хийгдэж дуусаагүй 404 км дутуу төмөр зам байсан. 404 км гэдэг бол гол зам. Хамгийн сүүлийн их засвар 1997 онд хийгдсэн. Бүх гол замаа төмөр петон дээр хайрган чигжээс рүү  шилжүүлж амжаагүй. Дараа дахин ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй.

Э.Бурам 

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-15 202.9.47.178

зүгээр л зайлмаар юм. идсэн уусан нь яригдаад байхад. Үерээс болсон уу, аль эсхүл угаасаа л унахаар болсон байсан уу, гэдгийг ялгаж салгах хэрэгтэй

Avatar

Иргэн 2018-08-15 66.181.184.37

Харин ч ТЗ-ынхантай хатуу хариуцлага тооцож гарсан зардлыг тэднээр төлүүлэх хэрэгтэй. Ширүүн усархаг бороо орох нь ТЗ-д нөлөөлөх аюултайг мэдсээр байж тус хэсгийг хариуцсан эргүүл обходчик нь замын хэсгээ шалгаж явахгүй юу хийж байсан юм.. Жирийн үед л хүн мал ойртуулалгүй хөөгөөд сүржигнээд байдаг мөртөө яг хэрэгтэй үед гэртээ унтаж л байсан биз.Мал бороо цас шуурганд нэрвэгдэж гэвэл бас ч яахав. Очиж очиж төмөр зам бороонд нэрвэгдээд байхдаа яахав. Хэрвээ эргүүл нь зам дээрээ байсан бол замын далан нь үерт урссан хэсгийнхээ хоёр талд нь нөгөө сүртэй дохиогоо өгөөд зогсож байхад галт тэрэг хараад зогсох л байсан. Айраг өртөөний ТЗ-ын бүх хүмүүстэй хатуу хариуцлага тооцож улсыг хохиролгүй болгох хэрэгтэй.Хүмүүсээ зохих ёсоор ажиллуулж чадаагүй,энд тэнд найр наадам хийж явдаг МТЗ-ын удирдлагатай зохих хариуцлага ярих л хэрэгтэй.

Avatar

иргэн 2018-08-15 43.228.130.60

Чи тэгээд идэх мөнгөөө хариуцаж байгаа юм уу

Avatar

иргэн 2018-08-15 43.228.130.60

Хариуцаж байгаа хүн энэ асуудалд дүгнэлт хийж чадахгүй тэнэгтэж байна.
Зайлуулбал таарна.

Avatar

Зочин 2018-08-15 66.181.182.18

ИЙМ Л ТЭНЭГҮҮД БҮХ ШАТНЫ УДИРДЛАГАД ДҮҮРСЭН БАЙГААМДАА

Avatar

Зочин 2018-08-15 66.181.182.18

ИЙМ Л ТЭНЭГҮҮД БҮХ ШАТНЫ УДИРДЛАГАД ДҮҮРСЭН БАЙГААМДАА

Avatar

Зочин 2018-08-15 66.181.182.18

ИЙМ Л ТЭНЭГҮҮД БҮХ ШАТНЫ УДИРДЛАГАД ДҮҮРСЭН БАЙГААМДАА

Avatar

Зочин 2018-08-15

ene bol zohion baiguulalt uil ajillagaa muugiinh ortoon der bga hun ni yadaj uyer orj bna hodolgoonoo zogsoo ged helchij boldguimuu tomor zam yahch gui gel nude anial davhiad baidgiimuu

Avatar

100 2018-08-15 96.69.189.11

deeplxyylexgyi xynbnyy

Avatar

- 202.9.42.17 2018-08-15 96.69.189.11

10

Avatar

далдраад өг 2018-08-15 96.69.189.11

ep/kmcpdnu

Avatar

Зочин 2018-08-15 202.9.42.17

Гуцаачээ чи тэр шорон руугаа далдраад өг чамд наранд хийх юм алга

Avatar

Зочин 2018-08-15 64.119.27.172

Байгалийн гамшгийг яалтай билээ дээ,бусад оронд цунами болж,галт уул дэлбэрч,газар хөдлөлт болж,тероризм болдог шүү дээ.

Avatar

З 2018-08-15 202.21.106.105

ИЧЭЭЧЭЭ ЧИ ЗАЙЛААЧЭЭЭ

Avatar

Зочин 2018-08-15 202.179.24.183

Миний буруу биш гээд албан тушаалтай зууралдаад байх ч яахав дарга бүрийн зан. Үер уснаас хамгаалах ажлаа муу хийж Зорчигчид болон Улсад их хохирол учруулсан байна.

Avatar

Зочин 2018-08-15 202.9.42.2

Ичээч ээ! ус уух хувьтай хүмүүс учраас хүний амь эрсдээгүйд баярла! урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй бж муу хувалз огцрохгүй юм бх даа! Арчаагүй харагдаж бна!

Avatar

олд 2018-08-15 150.129.141.194

Төмөр замын далан үерийн уснаас хамгаалагдсан суваг хоолойтой байх ёстой юм бишүү. Олон 10, магадгүй 100 хүн үхсэн бол энэ хувалз үерээс болсон тул хариуцлага тооцохгүй гэж солиорох нь лдээ. Тэгэхээр Жигжиднямаа гэгч жулик огцрох ёстой юм бишүү.

Avatar

Зочин 2018-08-15 66.181.188.237

URD HESGIIN ZAMIIG ANH BARIJ BAIHAD TRASAA ALDCHIHSAN HESEG BAIDAG GEHEER GAMSHIGAAS HAMGAALAH ZURAGTAIGAA ZORSON BAIJ TAARNA

Avatar

Zochin 2018-08-15 64.119.20.89

Yah gej iim mahan tolgoitoi ulsiig darga bolgodgiin er ni tegeed tumur zamchdin sanalig asuudagui oros mongol zasag ni shahaani dargaa medej songodog bolohoor ner hund gej er bhgui umdaa

Avatar

Зочин 2018-08-15 66.181.188.237

BETONOOR SOLIJ AMJIHGUI ZAMUUDAA HAIRGAAR CHIGJIH HEREGTEI

Avatar

Бат 2018-08-15 66.181.179.203

Эрдэнэт хүний амь нас эрсдээгүй нь хамгийн чухал байна. Байгаль орчны мэргэжлийн багийг урьж шинжлэх ухаанд тулгуурлан үерийн ус суурь бүтцийг угаах эрсдэлтэй газруудыг шинэчлэн тогтоож хамтарсан судалгаа шинжилгээ хийж үерийн ус зайлуулах систем бий болгож шаардлагатай бол тойруу ч гэсэн шинэ зам тавьж аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал байна.Мөн гамшгийн үед ашиглагдах зориулалтын техникийн хүчин чадалаа нэмэгдүүлэн өөр улс орноос тусламж гуйдаггүй болох хэрэгтэй. Хангай дэлхий том сануулга өглөө. Дахиж давтахгүй байхын төлөө Манай улсын мянга мянган иргэд ажилладаг асар том байгууллага болох УБТЗ-ын Төмөр замчиддаа ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-08-15 202.9.40.201

Үер болох үед зам ангийнхан нь дараагийн гал тэрэгийг явуулахыг зогсоох естой байсан уу үгүй юу?

Avatar

ЗОЧИН 2018-08-15 64.119.26.231

ҮЕР УСНААС БОЛЖ ОСОЛ ГАРЧ АСАР ИХ ХОХИРОЛ ГАРЛАА . ТӨМӨР ЗАМЫНХАН ГАДНЫХАНТАЙ НИЙЛЭЭД БОГИНО ХУГАЦААНД СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА . ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭН ЯМАРЧ ГЭСЭН ЭХНИЙЙ ЭЭЛЖИНД ГАЛТ ТЭРЭГ ЯВАХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖЭЭ . ХАРСААР БАЙТАЛ ИЙМ БАЙХАД ТЭР ХУВЬ ХҮМҮҮСИЙГ БУРУУТГАЖ НООЛОХОО БОЛЬЦГОО . [Хориотой Үг] Л ГЭНЭ , [Хориотой Үг] Л ГЭНЭ , ЯЛЗАРСАН Л ГЭНЭ , ИНГЭЖ ХАРААЖ СУУХЫН ОРОНД ӨӨРСДӨӨ ЯАЖ ТУСАЛЖ БАЙНАА , БОЛЬЦГОО … – МУУСАЙН ХИЙХ ЮМГҮЙ КОММЕНТ БИЧИГЧ МАЛНУУД , МУЛГУУ ОРКУУД . . .

Avatar

Зочин 2018-08-15

Chi bas z**l naad jigjidnyamaa gahaitaigaa

Avatar

Авилгач 2018-08-15 174.50.62.78

Монголд үер болж болохгүй. Ер нь бороо ч орж болохгүй.

Avatar

Зочин 2018-08-15 202.72.245.202

ГЭНЭТИЙН ҮЕР БУУСАНД ТӨМӨР ЗАМЧИД ЯМАР БУРУУТАЙ ЮМ БЭ ХҮМҮҮС ЭЭ? ХАРИН ҮЕРИЙГ УРЬДЧИЛАН ХЭЛЭХ ЁСТОЙ ЦАГ УУРЫНХАН БУРУУТАЙ БАЙХ ШҮҮ ГЭНЭТИЙН АЮУЛЫН УРШИГЫГ ХУРДАН АРИЛГАСАН ТӨМӨР ЗАМЧИД ХАРИН МОНГОЛД БАЙГАА ЦӨӨХӨН МЭРГЭЖСЭН АЖИЛЧИД ШҮҮ

Avatar

Зочин 2018-08-15 202.131.225.150

Цаг уурынхан буруутай ХА ХА ХА ХА. Байнга л анхааруулж байгаа шүү дээ. Байгалийн гамшиг хэдий гэнэтийнх ч тэд бэлэн байх ёстой байсан. Суваг шуудуу, ус зайлуулах систем өөр юу юу ч байдгын тухайн орчноо шинжилж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой байсан. Анх төмөр зам баригдсанаас хойш газрын гадаргын бүтэц өөрчлөгдсөн ч гэх шиг. Тэрийгээ судалж тогтоогоод тухайн орчин нөхцөлд тохирсон арга хэмжээ авах л ёстой шүү дээ. Монголын галт тэрэг азаар удаан явдаг тулдаа хүний амь нас эрсэдсэнгүй. Тэрнээс 100км/ц-с л дээш хурдтай л явдаг байсан бол хохирлын хэмжээ олон хүний амь насаар яригдах байж….

Avatar

иргэн 2018-08-15 64.119.20.158

Тийм юм бол төрийн нарийн, сайд, дарваан хар нар яагаад ажлаасаа чөлөөлөгдөв? Хүрэлсүх буруу шийдвэр гаргасан болж таарсан уу

Avatar

Зочин 2018-08-15 202.9.42.14

[Хориотой Үг] байх хүн

Avatar

Зочин 2018-08-15 112.72.15.198

Иймрхүү ялзарсан сэтгэхүйтэй дарга нар төрийг удирдаж байна даа

Avatar

Зочин 2018-08-15

Zailaach chi ichdeggui gar pizduu ve?

Avatar

Зочин 2018-08-15 64.119.16.77

энэ тохиолдол бол гамшиг юм аа.замчид ажлаа сайн л хийж. Даргатай бол хариуцлага ярих олон асуудал бий. Холиод бантан болгоод хэрэггүй.

Avatar

Zochin 2018-08-15

z**l daa

Avatar

Зочин 2018-08-15 112.72.11.122

Энэ нөхөр Төмөр замаа орчин тойронтой нь онцгой анхаарч хянаж байх ёстойгоо гэдгээ мэддэггүй бололтой. Урьдчилан сэргийлэх боломж байжээ.

Avatar

олон жил УБТЗ д усанд тэсвэргүй гүүр замаа засахыг сануулсан мэдээ уншиж блаа 2018-08-15 64.119.19.71

олон жил УБТЗ д усанд тэсвэргүй гүүр замаа засахыг сануулсан мэдээ уншиж блаа

Avatar

Зочин 2018-08-15 27.123.212.133

ENE YOSTOI TOM TENEGTEJ BNAA

Avatar

Зочин 2018-08-15 27.123.214.104

Зунжин бороо орж байхад тэр юмаа шалгаж байхгүй юугаа хйиж байдаг байнаа. Энэ Жигжиднямаа гэж малыг цаазлах юмсан. Тэр их эд хөрөнгө хүмүүс эрүүл мэндээрээ хохирчоод байхад Борооноос болсон гээд сууж байдаг муу мал.

Avatar

Зочин 2018-08-15 66.181.184.40

уоьд өмнөх асуудлыг мэдэх юм алга харин энэ удаа маш шуурхай ажилсанд г талархах хэрэгтэй байгалын болон янз бүрийн асуудал гарах бүрт удирдлагыг нь солиод байх нь хаашаа юм . Аль ч нам засагт гарсан асуудал гарна.бодох л хэрэг

Avatar

xxx 2018-08-15 66.181.160.13

Үер усанд бэлэн байх бэлтгэл алдагдсан , замын мониторинг хийгээгүй, замын осолтой хэсэгт дүн шинжилгээ хийгээгүй зэрэг ажлын хариуцлага тооцох асуудлууд байнаа байна

Avatar

Зочин 2018-08-15 103.229.122.128

Бэлтгэлтэй бх үүрэгтэй гэдгээ нөхдүүд мэдхгүй бгаа бололтой

Avatar

Хаха 2018-08-15 202.131.228.114

Тэнгэртэй эсхүл цаг уурынхантай л хариуцлага ярих болж дээ. Цаг агаарын байдлаа мэдэж байх ёстой биздээ

Avatar

Зочин 2018-08-15 66.181.177.55

ajlaasaa garah vii geed uhleee ld ee. gishuunteigee niilj hulgai hiij idej tdadaagui um bn. tsadah ch guu bizdee

Avatar

Төмөр замчин 2018-08-15 27.123.214.117

Би байхгүы бол нахинь гэж л бхындаа өргөдлөө өгөад яваач шударга бхыгаач жийгээ чич болцондоо

Avatar

Иргэн 2018-08-15 202.21.124.129

Хариуцлага алдсанаа зүгээр л байгалийн үзэгдэл уруу чихэж уснаас хуурай гарах гэж байна. Төмөр зам бол онцгой обьект. Тиймээс болзошгүй эрсдлийн бүх хүчин зүйлсийг урьдчилан тооцож хянаж байх ёстой. Тэгээд ч ойрын үед манай улсад үер усны асуудал гамшиг ар араасаа гарч байгаа. Ялангуяа говьд хүний санаанд орохгүй олон газар үер болсон. Замын далангийн суурь байгалийн хүчтэй борооны нөлөөгөөр урсаж болно. Үүнийг төмөр замынхан байнга хянаж байсан бол осол гарахгүй байх боломж байсан!!!

Avatar

Иргэн 2018-08-15 202.21.124.129

ариуцлага алдсанаа зүгээр л байгалийн үзэгдэл уруу чихэж уснаас хуурай гарах гэж байна. Төмөр зам бол онцгой обьект. Тиймээс болзошгүй эрсдлийн бүх хүчин зүйлсийг урьдчилан тооцож хянаж байх ёстой. Тэгээд ч ойрын үед манай улсад үер усны асуудал гамшиг ар араасаа гарч байгаа. Ялангуяа говьд хүний санаанд орохгүй олон газар үер болсон. Замын далангийн суурь байгалийн хүчтэй борооны нөлөөгөөр урсаж болно. Үүнийг төмөр замынхан байнга хянаж байсан бол осол гарахгүй байх боломж байсан!!!

Avatar

зочин 2018-08-15

их үерээс болж япон бас Хятадад хотын дарга огцорч байсан манайд бол дарга нь өөрөө огцрохгүй гэх юм

Avatar

Зочин 2018-08-15 202.9.40.196

Японы ерөнхий сайд нь цунами болоход огцорч байсан. Цунами бас л өөрөөс нь хамаараагүй, байгалийн гамшиг боловч түүнд бэлтгэлгүй байж, олон хүнийг хохироосон гэдэг утгаараа огцорсон. Монголчуудад тийм ухамсар алга. Сандал суудалтайгаа зууралдсаар, ичих нүүрээ гээсэн.

Avatar

888 2018-08-15 103.229.120.152

Unen l yarisan baina sh de. Buhd ajlaa uguud yvchuul yahiin bolj bna. Shineer tomilogdohbhun haanaas n yaj ehleh yHaa uchriig n ch olohgui munginaad l taarna.
Jiggy zahiral bol uneheer methejliin chadaltai setgeltei erch huchtei mundag hun naudag shvv
Hamt ajillaj bsan odoo ajillaj bgaa hamt ilon oiriin hureenii humuus l medne oor humuus bol medehgui dee hunii ugeer l ug hiij neg ee unen hudal ali muu ugeer helj dairch dabshilna daa
Yostoi mundag hun gecgiig l medne
Amjilt!!!

Avatar

yostoi 2018-08-15 203.91.115.42

hunii unergui n**** yumdaa. aktalgdsan wagonoor hun zuuj bdg.

Avatar

Зочин 2018-08-15 182.160.0.22

Э.Бурам гэдэг хүн чинь сэтгүүлч байх. Энэ мэдээнд утга үг гшм. АЛДАА байна!!!!!!!!!!"

Avatar

Батнасан 2018-08-15 66.181.160.5

Байгалын давагдашгүй хүчин зүйл дээр хариуцлага ярих үндэслэл байхгүй .Харинч шуурхай ажиллаж хөдөлгөөнийг саадгүй болгосонд баяр хүргэх хүмүүний ёсонд нийцнэ. Улс төрийн хонжоо хайгчид олон юм бүү донгос.

Avatar

Батнасан 2018-08-15 66.181.160.5

Байгалын давагдашгүй хүчин зүйл дээр хариуцлага ярих үндэслэл байхгүй .Харинч шуурхай ажиллаж хөдөлгөөнийг саадгүй болгосонд баяр хүргэх хүмүүний ёсонд нийцнэ. Улс төрийн хонжоо хайгчид олон юм бүү донгос.

Avatar

бодлын хулгайч 2018-08-15 43.228.129.65

ХАРИУЦЛАГА ОДООХОНДОО ЯРИХГҮЙ—-гэнээээ. [Хориотой Үг]. чи огцрох ёстой. чи чадахгүй байна. чиний чадах зүйл–мөнгө идэх. одоо болсон. гэдэс чинь хагарна.

Avatar

Зочин 2018-08-15 202.131.245.226

orsuud ene zamiih delhiin 2-r dainii ueiinheer ni bailgah tal deer saitar sanaa tavij bgaa shuu dee

Avatar

ТӨМӨР ЗАМЧИН 2018-08-15 66.181.182.11

ДЭД САЙД АСАН Б.ЦОГТГЭРЭЛ , ЖИГЖИДНЯМАА НАР ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨРИЙН МАФИЙХАНТАЙ ХУЙВАЛДАН ЛИМИТ ХЭТЭРЧ ХУГАЦАА ДУУССАН 1000 ВАГОН ШАХСАН ХЭРГЭЭР ДЭЭЛЭЭ НӨМРӨХ ЁСТОЙ !!!

Avatar

Зочин 2018-08-15 27.123.214.108

Ene chin hariutslaga uureh estoi heden der mod solih hemjeeni mungu hangalttai bgaa ene bol tani buruu

Avatar

Зочин 2018-08-15 202.131.242.42

Н.ЖИГЖИДНЯМАА: ӨӨРИЙНХӨӨ ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ ОДООХОНДОО ЯРИХГҮЙ — ХЭЗЭЭ ЯРИХ УУ

Avatar

зочин 2018-08-15 64.119.26.67

үэ хорооны дарга гэнүү баяраа гэдэг долинуур нөхрөө замчид өөрчлөх хэрэгтэй та нарын эрх ашгийг хамгаалагч биш захиргаанд долгоногч нөхөр байна. байгалын гамшиг гэнүү зам шалгагч нар чинь юу хийж байсан байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж