Дэлхийн хошой аварга Ф.Алонсо зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн хошой аварга Ф.Алонсо зодог тайлна

Дэлхийн хошой аварга Ф.Алонсо зодог тайлна

Формула-1 уралдааны дэлхийн хошой аварга Испаний Ф.Алонсо энэ улирлыг өндөрлүүлээд зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “гайхалтай энэ спортоор 17 жил уралдсаны дараа өөрчлөлт хийх цаг нь болсон гэж харж байна” хэмээн зодог тайлах тухайгаа ярьсан байна. Өдгөө 37 настай Ф.Алонсо анх 2001 онд одоогийн “Рено” багаас карьераа эхлүүлж байсан бөгөөд 2005, 2006 онд жил дарааллан дэлхийн аварга цолыг хүртэж байсан. Харин тэр сүүлийн жилүүдэд хангалттай өрсөлдөөнийг үзүүлж чадахгүй байгаа.

Тэр карьерынхаа турш “Рено”, “МкЛарен”, “Феррари” багуудад хүчин зүтгэж явсан. Энэ улиралд тэр “МкЛарен” багийн төлөө уралдаж байгаа бөгөөд 44 оноотой хүснэгтийн 9-р байранд бичигджээ. Өнөөдрийн байдлаар Ф.Алонсо 97 удаа шагналын тавцан дээр гарахдаа 32 удаад нь цом хүртэж 2 удаа дэлхийн аварга цолыг хүртэж байсан. Мөн 23 удаа тойрог замыг хамгийн хурдан туулж, 22 удаа пол-позишн болж байжээ.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж