Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ | News.MN

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” албан даалгаврыг 2017 оны 10 дугаар сард сайдын ажлаа авангуутаа гаргаж байсан. Харин энэ сарын 14-ний өдөр “Сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” дахин албан даалгавар холбогдох газруудад хүргүүллээ.

Уг албан даалгавартажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, ажилтан, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах,цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэхийг тусгажээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төрийн болон төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад дараах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна.

Үүнд ажилтан, албан хаагчдын сахилга бат, дэг журам, ёс зүй, ажлын хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны стандарт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдүүлэн ажиллах, ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахтухай тусгажээ.

Мөн төв, орон нутгийн дулааны цахилгаан станцуудыг хангадаг нүүрсний уурхайнууд, салбарын томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, өвлийн ид ачааллын үед хүрэлцэхүйц шатахуун, түлшний нөөцтэй байлгахад онцгой анхаарч, хяналтыг сайжруулан, хариуцлагыг чангатгахыг үүрэг болгожээ.

Энэхүү албан даалгаврын дагуу ажлын төлөвлөгөө гарган зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд хариуцуулсан байна.

Эх сурвалж: УУЛ УУРХАЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-15 103.11.195.2

энэ орон нутгийн хууль журмыг үл тоох сумын ИТХ, ЗД түүний албан хаагч нар төрийн ажилаа хийхгүйгээр иргэдийг хууль зөрчихийг турхирч шантааж хийдэг байдал хэрээс хэтэрлээ, авлига улаан цайм нэхэх байдал орон нутаг тэр тусмаа сумуудад галзуурч байна. ИТХ, ЗД нарыг шалгах, албан даалгавар өгч энэ асуудлаа зогсоолгохгүй бол энэ улсад татвар төлөх аж ахуй нэгжүүдгүй боллоо шүү, хууль тогтоомжийг сурталчилж эрх бас үүрэг байдгийг энэ том толгойтой хүмүүстээ төр, хуултай гэдгийн ойлгуулах том ажлыг яам яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна шүү

Зочин 2018-08-15 66.181.161.43

Уул уурхайн салбарын хамааралтай тусгай зөвшөөрлүүд, шийдвэр гаргах эрх мэдлүүдийг буцааж яамандаа авмаар юм. Барилга санхүүгийхэн Уул уурхайг мэдэхгүй байж орж хутгалдах шаардлагагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж