Хүүхэд тээвэрлэх автобуснуудад үзлэг, шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Хүүхэд тээвэрлэх автобуснуудад үзлэг, шалгалт хийж байна

Хүүхэд тээвэрлэх автобуснуудад үзлэг, шалгалт хийж байна

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар, стандартын шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Боловсролын газар хамтран автобус, тээвэрлэгч нарт “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартын шаардлага хангаж буй байдалд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн үзлэг, шалгалт хийж эхлээд байна.

Шалгалтын эхний хоёр өдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт 27 сургуулийн 70 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 16 сургуулийн 20 тээврийн хэрэгсэл хамрагдаж 4 сургуулийн 5 тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцээд байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж