Хот хоорондын зорчигч тээвэр өрөнд баригджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Хот хоорондын зорчигч тээвэр өрөнд баригджээ

Хот хоорондын зорчигч тээвэр өрөнд баригджээ

Хот хоорондын зорчигч тээвэрлэгчдийн холбооноос өнөөдөр  /2018.08.15/ зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифын асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус холбооныхон саяхан Зам тээвэр хөгжлийн яаманд болсон хэрэгтэй холбоотойгоор ажлаа хийж байсан хүмүүс хариуцлага хүлээн огцорч, бидний хамтран ажиллах бодлого төлөвлөлтийн ажил гацаж буйд харамсаж байна хэмээв.

Тус холбооны тэргүүн Т.Хүрэлхүү “Манай холбоо Монгол Улсын хэмжээнд нийт 72 чиглэлд 59 аж ахуйн нэгж 1000 гаруй тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогоос найм хоногийн өмнө Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто тээврийн үндэсний төвийн дарга н.Дэлгэрнаран нарт хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг зохицуулж өгөөч гэсэн шаардах бичиг хүргүүлсэн. Харамсалтай нь, яам бидний шаардах бичигт хариу өгөх боломжгүй боллоо. Зам тээврийн яамнаас 2008 онд хот хоорондын тээврийн үнэ тарифыг нэг хүн нэг км-т 50 төгрөгөөр зорчихоор тогтоосон.

Гэвч иргэдийн амьдралын түвшин зэргээс хамаарч одоог хүртэл нэг хүн нэг км-т 31-40 төгрөгөөр зорчиж байна. Энэ үнийг тогтоосон үе буюу 2008 онд бензиний үнэ 900 төгрөг байсан. Өнөөдөр бензиний үнэ 3.5 дахин нэмэгдэж, 1900-2100 төгрөг болсон. Хот хоорондын тээвэрлэгчдийн холбооны мэргэжилтнүүдийн судалснаар өнөө үед тээврийн зардал, сэргээн босголт зэргээ тооцоолоод нэг хүн км-т 71-83 төгрөгөөр зорчих нь тохиромжтой бөгөөд бидэнд алдагдалгүй байна гэж тогтоосон. Гэхдээ иргэдийн амьдралын түвшин, орлого бага байгаа учир 71 төгрөг биш  юм аа гэхэд нэг хүн нэг км-т 50 гаруй төгрөгөөр зорчих жишиг үнийг ЗТХЯ болон АТҮТ-өөс тогтоож өгөхийг бид шаардаж байна. Хот хоорондын тээвэр эрхлэгч компаниуд цаг үргэлж алдагдалтай ажилладаг. Бид ашгийн төлөө бус гаргаж буй зардлаа нөхөхийг хүсч байна’ гэлээ.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж