Венесуэль улсаас 2.3 сая хүн дүрвэжээ | News.MN

Венесуэль улсаас 2.3 сая хүн дүрвэжээ

Венесуэль улсаас 2.3 сая хүн дүрвэжээ

Венесуэль улсаас 2.3 сая хүн дүрвэжээ

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/ Венесуэль улсын 2.3 сая иргэн эх орноосоо дүрвэсэн гэсэн тоо баримтыг өчигдөр /2018.08.14/ мэдээлсэн байна. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын байдлаар Колумб, Эквадор, Перу болон Бразил улсууд руу нийт 2.3 сая хүн дүрвэсэн болохыг тогтоожээ. Дүрвэгсдийн олонх нь хангалттай хоол хүнс үгүй, өлөн зэлмүүн байгаагаас болж  эх орноосоо дүрвэн явсан болохыг НҮБ хүмүүнлэгийн тусламжийн мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.

Олон улсын валютын сан /ОУВС/ 2018 оны сүүлээр Венесуэль улсын инфляц нэг сая хувьд хүрч болзошгүйг тогтоосон бөгөөд өдрөөс өдөрт Венесуэлийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал муудсаар байгаа билээ. Үүнээс болж Венесуэль улсад өвчин эмгэг ихсэж шаардлагатай эм тариагаар дутагдах болсон байна. Урьд нь иргэдийн дунд тархаж байсан хумхаа, улаан бурхан, сүрьеэ зэрэг халдварт өвчнүүдийн тархалтыг эмч нар зогсоосон боловч дахин тархаж байгаа нь түгшүүр дагуулж байгаа аж. Мөн хүний дархлал хомсдолын вирусээр өвчилсөн нэг зуун мянган хүнд шаардлагатай эм тариа дутмаг байгаагаас болж амь нас нь эрсдэх аюулд орсныг НҮБ-ын ажилтнууд судалгаандаа тусгажээ.

Эх сурвалж: Fox News
Г. Батмандах

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-15 182.160.36.101

bunuseld udirdagch gej bainuu.

Avatar

Зочин 2018-08-15

Поп ерөнхийлэгчтэй венесуэл "ялав"

Avatar

Зочин 2018-08-15 96.69.189.11

shln

Avatar

Зочин 2018-08-15 96.69.189.11

t

Avatar

Зочин 2018-08-15 96.69.189.11

X X X X

Avatar

xgJn npgcd 2018-08-15 96.69.189.11

entx Xyn/AM IXTEI opnyyd yadyypal ublul MASH uxtei,XPUUD ubjlul ixt.

Avatar

Зочин 2018-08-15 66.181.160.51

Өчнөөн жил тэсээд байдаг нь л сонин.

Avatar

Zocnin 2018-08-15 69.76.229.35

90n onoos hoish udirdsan buh teriin alban haagcn toriin udirdlagiig oorcnlohgui bol Mongol uls cn ugui bolno BARAG zahiin naimaacnid odoogiin udirdlaguudaas deer baihaa ydahdaa eh oroncn setgeltei ur huuhedee bodohsetgel baih baihaa

Avatar

kkk 2018-08-15 66.181.160.63

Венесуэль гэж ямар улс байдийн? Венесуэл гэж харин байдаг

Avatar

Зочин 2018-08-15 103.229.122.19

Жүүдүүд үгэндээ орохгүй байгаа баялгаа найр тавьж өгөхгүй байгаа улсыг яаж боомилж сүйрүүлж байгаагийн тод жишээ болж байна даа.

Avatar

Зочин 2018-08-15 202.70.37.170

tegeed durak yurunhiilugchid ni buruugui gesen ug uu\n

Avatar

Зочин 2018-08-15 202.70.38.18

Венесвуэл ялна

Avatar

Зочин 2018-08-15 211.36.140.7

Хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж