Венесуэль улсаас 2.3 сая хүн дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Венесуэль улсаас 2.3 сая хүн дүрвэжээ

Венесуэль улсаас 2.3 сая хүн дүрвэжээ

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/ Венесуэль улсын 2.3 сая иргэн эх орноосоо дүрвэсэн гэсэн тоо баримтыг өчигдөр /2018.08.14/ мэдээлсэн байна. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын байдлаар Колумб, Эквадор, Перу болон Бразил улсууд руу нийт 2.3 сая хүн дүрвэсэн болохыг тогтоожээ. Дүрвэгсдийн олонх нь хангалттай хоол хүнс үгүй, өлөн зэлмүүн байгаагаас болж  эх орноосоо дүрвэн явсан болохыг НҮБ хүмүүнлэгийн тусламжийн мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.

Олон улсын валютын сан /ОУВС/ 2018 оны сүүлээр Венесуэль улсын инфляц нэг сая хувьд хүрч болзошгүйг тогтоосон бөгөөд өдрөөс өдөрт Венесуэлийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал муудсаар байгаа билээ. Үүнээс болж Венесуэль улсад өвчин эмгэг ихсэж шаардлагатай эм тариагаар дутагдах болсон байна. Урьд нь иргэдийн дунд тархаж байсан хумхаа, улаан бурхан, сүрьеэ зэрэг халдварт өвчнүүдийн тархалтыг эмч нар зогсоосон боловч дахин тархаж байгаа нь түгшүүр дагуулж байгаа аж. Мөн хүний дархлал хомсдолын вирусээр өвчилсөн нэг зуун мянган хүнд шаардлагатай эм тариа дутмаг байгаагаас болж амь нас нь эрсдэх аюулд орсныг НҮБ-ын ажилтнууд судалгаандаа тусгажээ.

Эх сурвалж: Fox News
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж