Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Дэлхийн геополитикт таамаглахад бэрх нөхцөл байдал үүсч байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Жишээлбэл, нефтийн бүтээгдэхүүний тасалдал үүсэх эрсдэл бий гэдгийг хөндлөнгийн судлаачид хэлж байгаа. Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдал Монголд нөлөөлнө, нөлөөлөхгүй гээд хоёр өөр байр суурь л яваад байна?
-2026 онд зөвхөн Монголд төдийгүй дэлхий улс орнуудад тодорхойгүй байдал бий болсон. Яагаад алт, мөнгөний үнэ өсч байна вэ гэвэл хөрөнгө оруулагчид найдвартай зүйл рүү хөрөнгө оруулж байна. Тийм учраас хөрөнгийн зах зээл дээрээс мөнгөө татан авч, алт, мөнгө, зэс рүү оруулснаар металлын үнэ өсч байна. Дээр нь хоёр сарын хугацаатай дэлхийн хамгийн том нефть экспортолдог хоёр улс руу зэвсэгт мөргөлдөөн хийлээ. Тодруулбал, АНУ-ын зүгээс эхлээд Венесуэль улсын ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан бол дараагаар нь Иран улстай дайн зарлаад байна. Үүний улмаас дэлхийн нефтийн зах зээл дээр айдас бий болж, үнэ өсөх төлөв ажиглагдаж байна.
Дэлхийн улс орнууд эхнээсээ нефтийн нөөцөө бэлдэж, цаашдаа дайн урт хугацаанд үргэлжилбэл яах вэ гэдэгт санаа зовж байна.
Монгол Улсын хувьд, БНХАУ-аас экспортын 90 хувь, импортын 40 хувийн хамааралтай. Ер нь Хятадын эдийн засаг нэг хувь өсөхөд Монголын эдийн засаг 0.4 хувь өсдөг гэж үздэг. Саяхан БНХАУ-д хоёр том чуулган болж, 2026 оны эдийн засгийн өсөлтөө 5-4.5 хувь болгон бууруулж, тооцоолсон. Хятадын эдийн засаг ийм байгаа бол Монгол Улс ч гэсэн эрсдэлийг тооцоолж байх ёстой. Маш олон эдийн засагч дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх Монголд огт хамаагүй гэдгийг хэлж байна. Бид ОХУ-тай хатуу гэрээ байгуулсан учраас нефтийн үнэ огт өсөхгүй гэж хэлж, ярьж байгаа нь маш буруу юм.
Хэрвээ дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсвөл Монголын эдийн засагт шууд нөлөөлнө. Тэр битгий хэл манай эдийн засагт нөлөөлөөд эхэлсэн гэж харж байгаа.
Жишээлбэл, дэлхийн эдийн засгийн том тоглогч БНХАУ нэг өдөрт 11.5 сая тонн баррель нефть хэрэглэдэг бөгөөд үүний 0.5 сая тонн баррелийг Венесуэль улсаас, 1.5 сая тонн баррелийг Иранаас авдаг байсан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын нийт хэрэглэдэг нефтийн 15 хувь нь байхгүй болж байна гэсэн үг. Ингэснээр эрчим хүч, үйлдвэрлэл зогсч, үнийн өсөлт бий болно. Тиймээс БНХАУ-аас дэлхийн улс орнууд руу гаргадаг нефтийн бүтээгдэхүүнээ хориглох шийдвэрийг гаргалаа. Монголын эдийн засаг БНХАУ-аас бүрэн хамааралтай учраас сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй. Төр засаг нь хурдан шуурхай арга хэмжээ авч, ажиллах шаардлагатай байна. АНУ болон Израйлийн зүгээс Иран улс руу цохилт өгсөн эхний өдөр Азийн бүх улсуудын хөрөнгийн биржийн хувьцааны үнэ унасан. Европт байгалийн шингэрүүлсэн хийн үнэ анхны өдрөө 30 хувь өссөн зэрэг дэлхийн зах зээл хөдөлгөөнд орж, хариу арга хэмжээгээ авч байна. Гэтэл Монгол Улс шомбойж суучихаад ОХУ-д найдаад суугаад байж болохгүй. ОХУ дайнтай байгаа учраас олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсдөг л юм бол шууд үнээ нэмнэ. Тэгэхээр энэ бүгдийг тооцоолох хэрэгтэй. Бид хэрэглэгч орон учраас нефть, бордооны үнэ өснө гэдгээ тооцоолох шаардлагатай. Ерөнхийдөө их хүнд жил ирнэ гэж харж байна.
-Засгийн газар 500 сая ам.долларын бондыг зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалт хийлээ. Өрийг өрөөр дарах зохицуулалт хийсэн нь хэр зөв алхам бэ. Нөөц боломжоо дайчлахгүй байна уу эсвэл бонд гаргаж, өрийн зохицуулалт хийхээс аргагүй нөхцөлд байна уу?
-Засгийн газраас сүүлд "Сенчири-5" гэдэг нэртэй бонд гаргасан. Энэ нь өрийг өрөөр дарж байгаа хэлбэр л дээ. Зарим нь энийг "мөс зүслээ" гэж их өөдрөгөөр тайлбарлаж байна лээ. Монгол хүн өр тавьчихаад тэрэндээ баярлаад суудаггүй. Би бодит тоо хэлье. Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ "Тоо хэзээ ч худлаа ярьдаггүй" гэдгийг онцолсон. Би бас хэдэн тоо хэлмээр байна.
Монгол Улсын гадаад өр нэг жилийн дотор 4.5 тэрбум ам.доллараар өслөө. Өөрөөр хэлбэл, бидний айгаад, шуугилдаад, улстөр хийгээд байсан 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд шиг гурван өрийг нэгхэн жилийн дотор эдийн засаг маш сайн байхад тавина гэдэг бол туйлын хариуцлагагүй асуудал. Хэрвээ санаж байгаа бол 2016 онд нэг хүнд ногдох өр 15 сая төгрөг байсан бол өнөөдөр 40 сая төгрөгт хүрсэн байна. Гэтэл яагаад эдийн засгийнхаа гол үзүүлэлтийг ярихгүйгээр зөвхөн эдийн засгийн өсөлтөө болон нэг хүнд ногдох ДНБ яриад байна вэ. Би ч гэсэн бас тоо ярьж чадна.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт 2024 онд 4.5 тэрбум ам доллар байсан бол 2025 онд 1.5 тэрбум ам.доллар болж буурсан. Нэг жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт навсайтлаа уналаа. Энэ бол аймшгийн тоо.
Хоёрт, нэг жилийн дотор 4.5 тэрбум ам.долларын өр тавьсан нь Монголын түүхэнд байгаагүй их өр. Гуравт, өрхийн орлогын хэмжээ 2024 онд есөн хувьтай байсан бол 2025 онд дөрвөн хувь болж буурсан. Дөрөвт, аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад эхэлсэн. Нийтдээ 1:2 их наяд төгрөгийн алдагдалтай улсын төсөв баталснаас татварын орлого нь 400 тэрбум төгрөгөөр дутуу, орлогын албан татвар нь бараг 500 тэрбум төгрөгөөр дутуу байна. Энэ нь нөгөө хувь хүний орлого буурсан, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсныг хэлж байгаа юм. Энд баярлаад байх зүйл огт байхгүй. Ард түмний чинь амьдрал хүнд байна. Аж ахуйн нэгжүүд нь татвараа төлж чадахгүй, хаалгаа барьж байна. Дээр нь асар их өр тавьж байна гэдэг эсрэг хариултыг өгч чадна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
-Хэдхэн хоногийн дараа УИХ-ын хаврын чуулганыг нээнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь 2026 оны төсвийн тодотгол байх болов уу. Хэрэв 2026 оны төсвийг тодотговол ямар асуудлыг тэргүүн ээлжинд шийдэх шаардлагатай гэж та зөвлөх вэ?
-Өнөө маргаашдаа улсын төсвийг тодотгох нөхцөл байдал харагдахгүй байна. Яагаад гэхээр Төсвийн тухай хуулийн 34 дүгээр заалтад тусгасан дөрөв, таван тохиолдол бий. Эдгээрээс аль аль нь үүсээгүй байна. Улсын төсөвт голлох түүхий эдийн үнэ нь гурван хувиас доош унасан бол гэх мэтчилэн зүйл заалтууд байдаг. Гэхдээ бид хэрэглэгч орон учраас нүүрс болон зэсийн үнэ болохоо байгаад, нефть тасалдаад ирвэл эдийн засаг хямарч эхэлнэ. Хятад улс нефтийн бүтээгдэхүүнээ экспортлохоо зогсоосон энэ цаг үед бид зөвхөн ОХУ-ыг харахаас өөр аргагүй болсон. Энэ мэтчилэн хүнд нөхцөл байдал ар араасаа гарвал улсын төсөв тодотгохоос өөр аргагүй.
-Алтны үнэ өсч байгаа ч нүүрсний үнэ сэргэх хандлага ажиглагдахгүй л байна. Гэхдээ газрын тос нийлүүлэлт буурвал Хятадад нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсч мэднэ гэх таамаглал ч байх. Нүүрсний үнэ өсөх төлөв байна уу?
-Энэ оны нэгдүгээр сард нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр тодорхой хэмжээнд сэргэсэн. Хятадын статистик харахад, Монгол Улсын хувьд 10 сая тонн нүүрс нийлүүлсэн байна лээ. Манайх нүүрсээ их боломжийн хэмжээнд нийлүүлсэн учраас эдийн засагтаа ч нэмэр болох болов уу гэж харж байна. Гэхдээ нэг айдас байгаа нь нүүрсээ нөгөө "алдартай" нууц гэрээгээр гаргасан юм биш биз. Бид ам.доллар орж ирлээ гээд баярлаад сууж байтал нууц гэрээгээрээ нүүрсээ үнэ төлбөргүй өгч байх вий.
Хоёрт, зэсийн үнэ дээшээ цойлох төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дээр зэс 12 мянган ам.доллар хүрч, оны эцсээр 15 мянган ам.доллар хүрэх магадлалтай байна. Тэгэхээр улсын эдийн засгийг тогтвортой байлгах гол бүтээгдэхүүн бол зэс гэж харж байна.
Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл явагдаж байна. "Эрдэнэт" үйлдвэр байна. Бид эдийн засгаа хөгжүүлье гэвэл Хармагтайн орд болон бусад ордоо ашиглаж, ураны олборлолтоо хиймээр байна. Төрийн зүгээс төмөр нүүрээ харуулж, шийдэмгий арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй. Худлаа гурван тоо хэлчихээд улстөржөөд байж болохгүй.
-Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ ОХУ-ын банк салбараа Монголд нээх зөвшөөрлийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүнээс гадна Япон, Унгар улсаас банкны салбар нээх санал тавьсан. Дотоодын арилжааны банкуудын зээлийн хүү буурах болов уу. Эдийн засагч хүний хувьд үүнийг хэр зөв алхам гэж харж байна вэ?
-Монгол Улсын хууль эрх зүйн хувьд гадаадын ямар ч банк орж ирэхэд бэлэн. Хориглож, хаасан зүйл алга. Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнтэй уулзаад ярилцаж байхад, "Гадаад банкны салбарыг Монголд нээх хүсэлт ирээгүй. БНХАУ-ын салбар банк байдаг" гэдэг хариултыг өгч байсан. Бид юмыг бэлэнчлэх байдлаар харах нь туйлын буруу.
Барууны орнуудын банк 4-5 хувийн зээл олгодог бол Монголд 16-17 хувийн хүүтэй байдаг. Гэхдээ гадаадын банкны салбар нь шууд орж ирээд л иргэдэд мөнгө өгөх юм шигээр гэнэн бодож болохгүй.
Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд бүгдээрээ гадаадын хөрөнгө оруулалттай байна. Эхлээд банк гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Банк гэдэг чинь тэр улсынхаа ард иргэдээс хадгаламж авч, цаашаа зуучлахыг хэлдэг болохоос биш бөөн мөнгөтэй орж ирээд бага хүүтэй мөнгө тараахыг хэлэхгүй. Өнөөдөр манайд гадаадын хөрөнгө оруулалттай банк ажиллаж байна уу, ажиллаж байна. УИХ-ын гишүүд нь ч энэ талаар ямар ч ойлголтгүй явж байна. Гадаадын банкны салбар орж ирлээ гэхэд манай ард иргэдийн хадгаламжийг цуглуулж, мөнгө хэрэгтэй хүмүүст нь зээл хэлбэрээр өгнө. АНУ-ын банкны салбар Монголд орж ирлээ гэхэд тус улсынхаа ард иргэдийн хадгаламж дахь мөнгөө монголчуудад бага хүүтэйгээр зээлдүүлнэ гэж байх уу. Ийм зүйл дэлхий дээр байдаггүй юм. Арилжааны банкуудын дунд өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурахгүй.
-Таны хувьд Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл дээр ажиллаж байна гэсэн. Хуулийн төсөлтэй холбоотойгоор ямар судалгааг хийсэн бэ?
-Мөнгө хүүлэлтийн хууль бол Монгол Улсад байхгүй байгаа ганц хууль. Хүнд гэнэтийн асуудал гарч, яаралтай мөнгөний хэрэгцээ гарах тохиолдол гарна. Тийм хүмүүст асар өндөр хүүтэй мөнгө зээлүүлж, мөнгө хүүлж байна. Ийм тогтолцоо дэлхийн аль ч улсад байхаа больсон. Ломбард, банк бус санхүүгийн байгууллагын хүү асар өндөр байна. Хүүг тогтоодог Төв банкны бодлогын хүү хэдэн хувиас илүү байж болохгүй гэдэг хууль дэлхийн улс орнуудад хэрэгждэг. Гэтэл Монголд энэ хууль байхгүй байгаа.
Өнгөрсөн 2017 онд С.Эрдэнэ дарга /УИХ-ын гишүүн асан/энэ хуулийн төслийг санаачилсан боловч дэмжээгүй. Харин энэ удаа УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.
Хаврын чуулганаар улс төрийн нам харгалзахгүйгээр батлагдах байх гэж харж байгаа. Хүмүүс арилжааны банкны хүүг мэдэх гэлээ гэж мушгин гуйвуулдаг. Энэ хууль банкны хүүтэй огт хамаагүй. Хэрвээ ийм хуультай болвол өдрийн зээл, 40, 50, 60 хувийн хүүг арилгаж, ард иргэд болон аж ахуйн нэгж нь ажил хийх боломжтой амьдарна.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашиг тараана. Нэг иргэнд 60 мянган төгрөг тарааснаас эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж хэлэх нэгэн байхад ногдол ашгаа хүн бүр авах ёстой юм гэдэг асуудлыг ч хөндөж байна. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Хуулиа дагавал, ард түмэн 1072 хувьцааны ногдол ашгаа авах нь зөв. Бид хуулиа л дагах ёстой. Эдийн засгийн өнцгөөс харвал, зах зээл рүү их хэмжээний бэлэн мөнгө оруулбал, бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ нь улс орны эдийн засагт ч халтай гэдгийг мэднэ. Ганц жишээ татвал, Норвеги улсын сан яагаад нэг их наядаас хол давсан их мөнгөтэй, ард түмэн нь сайхан амьдарч байна вэ. Улс нь хэзээ ч бэлэн мөнгө тараадаггүй. Улсын төсөв рүүгээ ч энэ мөнгөө оруулдаггүй. Баялгийн сангийн удирдлага нь улс төрөөс хараат бус, гадны экспертүүд ажилладаг.
Харин Монгол Улсад эсрэгээрээ байдаг. Бас төрийн өмчит компаниасаа тэр мөнгийг нь авч, улсын төсөв рүүгээ хийж байдаг замбараагүй улс. Тиймээс бид санхүүгийн сахилга баттай байх ёстой.
Ард түмний амьдрал хүнд байна. Төр засгаас бэлэн мөнгө тараана гэвэл дэмжиж таарна. Монгол Улсын нийт хүн ам 3.5 сая байгаагаас 1 сая нь ядуу амьдарч байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд ядуурал 27 хувьтай явж ирлээ. БНХАУ гэхэд нэг жилд 3-4 сая ядуу иргэнээ дундаж давхаргад аваачиж байхад бид нэг сая ядуу иргэнтэйгээ 10 гаруй жил болж байна. Ард иргэддээ таван цаас өгч байгаад сонгуулийн санал аваад сурчихсан улстөрчидтэй улс. Эхнээсээ харвал, маш буруу шийдвэр гарч ирсэн учраас бид одоо юу ч хийж чадахгүй. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагууд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж байна лээ. Тэгэхээр нэг иргэнд 62, 63 мянган төгрөгийн ногдол ашиг тараана. Зарим нь энэ мөнгөөрөө том бүтээн байгуулалт хийе гэдэг саналыг гаргаж байна. Монголчууд нэгдэж, нийлээд том бүтээн байгуулалт хийж байсан жишээг санахгүй байна. Хамгийн харамсалтай нь энэ ногдол ашгийг жил бүр олгодоггүй. УИХ-ын сонгуулийн өмнө тарааж, ядарсан ард түмнээрээ тоглодог. Уг нь хуулиа дагавал жил бүр энэ ногдол ашгийг тарааж байх ёстой. Тэр ч битгий хэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-д ард түмний төлөөлөл байх ёстой болохоос эрх баригчдын томилсон дарга нар шийдэх ёсгүй юм.
Бас нэг асуудал нь одоо 400 төрийн өмчит компани байна. Эдгээрээс 4-5 компани нь ашигтай ажилладаг бол бусад нь огт ашиггүй. Тэдний өмч хөрөнгө нь 60, 70 их наяд төгрөг. Харин өр нь 22 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засагтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө мөнгө хэдхэн компани дээр эргэлдэж байна. Яагаад энэ компаниудаа хувьчилдаггүй юм бэ гэхээр мөнгө олдог ганцхан арга нь байх жишээтэй. Бид одоо энэ байдал нь бүр дасчихлаа. Энэ бүхнийг шийддэг улс төрийн хүчин гарч ирмээр байна. Монгол Улс дэлхийн улс орнуудаас эдийн засгаараа маш хоцорч байна. Манайх шиг ийм ойлгомжтой арга хэмжээг авч, ажиллаж чадахгүй байгаа улс орон Африкт ч байхгүй болсон. Гучин жилд улс орныг хөл дээр нь босгох хугацаа шүү дээ.
-УИХ-аас ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан. Ингэснээр ЕАЭЗХ-ны гишүүн 5 орон тус бүр 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүй, нэн хөнгөлөлттэй тарифаар импортлох бол, Монгол Улс мөн тооны бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Гэвч Монголоос олон улсын стандартыг хангаж буй бүтээгдэхүүн нь мах, ноос ноолууран бүтээгдэхүүн байна. Малчдын орлогыг бүрэн дэмжиж чадах уу. Мөн өөр ямар төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гарц байна гэж та харж байна?
-Энэ талаар бүр 2007 оноос ярьж эхэлсэн юм билээ. Монгол Улсаас ОХУ руу мах болон ноос ноолууран бүтээгдэхүүн экспортлохоор маш өндөр татвар төлж байна гэдгийг үе үеийн сайд дарга нар хэлж байсан. Сүүлийн хоёр, гурван жилийн дотор л энэ асуудал шийдэгдэж байх шиг байна. Ингэхдээ ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээрийг эхний удаад гурван жилээр байгуулахаар ярьж байна. Мэдээж, үе үеийн Засгийн газраас тооцоо судалгааг сайтар хийсэн байлгүй. Мах махан бүтээгдэхүүнээ зарж борлуулах байлгүй дээ. Яг үнэндээ төрийн гаргасан шийдвэрийг элдвээр хэлмээргүй байна.
3,569.17

















































Нэргүй 2026-03-09 66.181.188.49
Миний бие энхийг сахиулах олон улсын арга хэмжээний хүрээнд удаа дараа африкт багагүй хугацаанд үүрэг гүйцэтгэсэн нэгэн учир энэ Даваадорж гуайгаас арай бодитой мэдээлэл өгч чадна. Товчхон хэлэхэд ихээхэн мунхаг тэнэг хүн.эсвэл Элбэгдоржийн хөлсний этгээд байлтай
Зочин 2026-03-09 103.212.117.177
Нийтлэлийн нэр нь их тэнэг юм. Африкт бол 1 сарын цалингаараа 1 бүтэн хонины мах, 1 шуудай гурил яавч авч чадахгүй шүү дээ!!!
Нэргүй 2026-03-09 66.181.188.49
Өнөө цагт тусгаар оршин тогнож буй 200 орчим улс орны нийгэм,эдийн засгийн үндсэн гол үзүүлэлтүүдийг дэлхийн олон судалгааны байгууллагуудын харьцуулсан дүнг хүснэгтчлэн харуулсныг харж байж дүгнэлт хийж ярих нь зөв. Тийм судалгааны дүгнэлтүүд дэлхийн гол гол хэлүүд дээр ойр ойрхон мэдээлэгддэг юм шүүдээ өөрийгөө эдийн засагч гэх даваадоржтон гуай. Сэтгэлийн хөөрлөөр хамрын доор хагархайгаар бурах нь тэнэглэл.
Нэргүй 2026-03-09 203.91.115.40
Битгий мушгиарай. Төр эрх мэдлээрээ нийгмийн хамаг баялагийг дээрэмдэн, ард түмний өмнөөс нь хуваарилж байгаа нэртэй хулгайлж байдаг манайх шиг орон Африкт ч байхгүй гэж хэлсэн шүү.
иргэн 2026-03-09 43.242.240.38
Монголын төр, засаг нь мафын бүлэглэлтэйгээ хуйвалдан улс орноо ядууруулах, ирээдүйг нь хулгайлах, улс орны хөгжлийг доройтуулах, хорлон сүйтгэх ажиллагааг ил, далд хэлбэрээр, хуулиар дэмжиж ирсэн. 1990 оноос хойших төр барьж байсан нохдуудын гадаад, дотоод дахь хөрөнгийг 3 үе хүртэл хурааж улсын орлого болгож бүх насаар чанга дэглэмтэй хорих ангид хорьж ялыг эдлүүлэх ёстой. Хулгай хийж улс орноо хорлон сүйтгэх ажлыг гүйцэтгэсэн ноход хариуцлага хүлээх цаг нь болсон.
Нэргүй 2026-03-09 103.212.116.75
ЗАНДАНШАТАР, УЧРАЛ НАР МАШ ЭРЧИМТЭЙ АЖИЛЛААД БАЙНА АН-ЫЫНХАН МАН-ЫНХНЫГ ЭЛДВЭЭР МУУ ХЭЛЭЭД Л ӨӨРСНӨӨ СОНГУУЛЬД ЯЛЧИХСАН ЮМ ШИГ ИХ ДОДИГОР БАЙСА. СҮҮЛИЙН ҮЕД ДУУГАА ХУРААГААД ЗГ-ЫН ГАЗРЫГ ОГЦРУУЛНА, АЛТАНХУЯГИЙГ МААНЬ МАН-ЫНХАН ШИЙТГҮҮЛЭХ ГЭЭД БАЙНА ГЭДГЭЭС ӨӨР ХЭЛЭХ ЮМГҮЙ БАЙНА. АН-ЫНХАН ЭНЭ ЭДИЙН ЗАСАГЧ НЭРТЭЙ УЛС ТӨРЧИЙГӨӨ МАН-ЫН ЭСРЭГ ҮГ ХЭЛҮҮЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. АН ЯЛВАЛ САЙД БОЛЧИХ САНААТАЙ НӨХӨР ШҮҮ ЯНЗ НЬ
Нэргүй 2026-03-09 103.168.34.33
АНын хар гайгаар монголчууд ийм болсон шүү , ардчилал гэдэг дэлхийн хорт хавдар,а**с гэдэг хүн төрөлхтний хорт хорт хавдрыг баруунаас чирч ирсэн улаан гайнууд монголчуудыг ийм болгосон
Нэргүй 2026-03-09 103.57.95.238
Ийм э/засгч хаана ч бхгүй. Энэ чацга царайт а**с байхаа даа, дүүрэн гүжирдлэг юм
Нэргүй 2026-03-09 59.153.115.186
Ийм ядуу байж хоёр аварга хөршийнхөө эсрэг цор цор хийдэг мал шигээ мангар монголчууд юм
Нэргүй 2026-03-09 66.181.180.169
Худлаа ш****г л***р вэ , үхвэл таарна тэр африктаа
J.Erka 2026-03-09 66.181.160.44
Эдийн засагч Р.Даваадорж гуай шиг бүгд дээр доргүй сэтгэж, бодож, шийдвэр гаргаж "рагшаа" харж ажилбал яасан юм бэ ? Монголчууд бидний өмнө тулгамдсан асуудал нижгээд байгаа учир ард түмэн, улс төгчдийн дунд "шударга хэлэлцүүллэгэ" явуулж хөгжлийн зам, өмнөөс ирэх эдийн засгийн "бэрх зам"-ыг туулах арга зам хайвал яасан юм бэ ? Ярилцлагад хөндөгдсөн асуудал "чухал" гэдгийг хэн бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байгаа шүү … хөөсөрсөн улс төрөө орхиж эдийн засгаа бодоё … Та минь
хүннү 2026-03-09 202.9.47.102
Эдийн засагч Даваадорж зөв хэллээ. Бид үүнд эмзэглэх хэрэггүй. Нөхцөл байдал хүнд болсон. Манай төр засгийн толгойд байгаа хүмүүс маш шуурхай арга хэмжээ авч эрэсдлээс хохирол багатай гарах арга замаа олох ёстой шүү. Ард иргэд ч гэсэн дор бүрнээ тооцоотой байхгүй бол байдал хүндрэх нь. “Зуд болход нохой зоолно. Зовлон болход лам таргална” гэдэг шиг Үндэсний үйлдвэрүүд үнээ нэмж балайравдаа.
Монгод 2026-03-09 66.181.188.38
Монгол шиг баян орон
Дэлхийд байхгүй
Зочин 2026-03-09 122.201.20.153
Бид эдийн засгаа хөгжүүлье гэвэл Хармагтайн орд болон бусад ордоо ашиглаж, ураны олборлолтоо хиймээр байна. Төрийн зүгээс төмөр нүүрээ харуулж, шийдэмгий арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй.
Нэргүй 2026-03-09 66.181.164.23
МАН аа дахиад тасралтгүй 10 жил сонгочий яадгын …үсрээл өрөндөө Өмнөговио өгнө биз дахаид 10 жил сонгоход архангйагаа өгнө биз үсрээл яадгын…за бараг Хятадын колонь болчуул ч яс амар сайхан амьдрах бусуу…Монголчууд ингэж амьдрах гэж хөглөж ядарч зүдэрч байхын оронд Хядад улдсдаа нэгдчихвэл маш сайхан амьдарнаа
Нэргүй 2026-03-09 66.181.191.91
bid unendee denduu yduu amidarch bnaaaaaa yaaana veeee
Нэргүй 2026-03-09 59.153.114.122
Одоогийн мунхаг Засгийн газарт юу ч хэлээд нэмэргүй, уртаашаа ойлгохгүй юм чинь?!!
Пүрвээ 2026-03-09 103.212.119.242
Өр бөөсөндөө баригдчихсан, дарга нар нь тэрбум, ихнаядаар хулгай хийчихсэн, ямарч хариуцлагагүй ийм улс Африкт байхгүй гэдэгтэй санал нэг байна. Нэг иргэн 40 сая төгрөгний өртэй аймшиг. МАН-хан үнэнээ сонсчихоод үнгэлцэг нь хагарч байгаа бололтой.
Нэргүй 2026-03-09 202.126.91.187
Ахаа Африк яаж явах уу
М 2026-03-09 66.181.181.151
ийм их малтай бж махны үнэ тэнгэрт б.ашдэээ
darangyilal 2026-03-09 59.153.113.168
taarsan
Монгол хүн. 2026-03-09 59.153.115.200
саахалт айл хөршийгөө өдий улны болтол ядраасан ОХУ-@орос улс минь..чи даанч яав? Путин ахаа та яажийгаа юм бэ? хуурай уйлав би?
Нэргүй 2026-03-09 122.201.31.186
ёстой ш*****а
Нэргүй 2026-03-09 66.181.160.19
мал бооов уу
Иргэн 2026-03-09 103.57.92.151
Маш зөв үнэнийг хэлжээ. Сангийн сайд болгомоор хүн байна
Нэргүй 2026-03-09 59.153.114.122
Сайд болгохоор л хадуураад алга болчихдог юм!!
Зочин 2026-03-09 66.181.179.32
Ингэж дураараа мэдэмрийрч болохгүй.
Ядаж энэ хүн Африкийн хэдэн орноор явж
ард түмний дунд орж үзчихээд ингэж яриж бичиж байгаа юм. Аль эсвэл санаатхй хар массын тархийг угааж байна.
Монгол зөвхөн залхуу архичин хүмүүс л ядуу
байж болох. Жаахан баримжаатай юм бичмээр юм!!!!!!!
Нэргүй 2026-03-09 103.229.120.165
Зөв зүйл ярилаа ч манай "удирдагчид" нөхөд ойлгох ч үгүй илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ гээч юм даа. Харин 5 толгойн хувьцааны 63 мянган төг-ийн хувьд хэрэгтэй хүмүүстээ хэрэгтэй цатгаланд нь бол хэрэггүй ч зарчмын хувьд хуулиар авах ёстойгоо авах л хэрэгтэй. 30 жилд бариагүй эрчим хүчний эх үүсвэрийг төсөл хэрэгжүүлсэн нэрээр авилга авдаг нөхдөд дахин бэлэн хоол өгөх болно. 5 толгойн ашгийн ЗГ-ийн 83 хувийг хааш хийх нь сонин. Нээлттэй ХК болгох нь эцсийн гаргалгаа
Монгол хүү 2026-03-09 64.119.29.63
Социализмын үед бидэнд МАХН үзэл сурталчид дэлхийн гэж ирээд Монголд л ганцхан бид л хамгийн эрх чөлөөтэй, идэх уухаар элбэг дэлбэг амьдарч байна гэдэг байлаа! Гэтэл 1990-с хойш дэлхийтэй танилцахад эсрэгээрээ байсан шүү! Түүн шиг л Монголд л чухам хамгийн … гээд байгаа комментийг хараад эргэлзэж л байна шүү…. Ер нь бид дэлхийгээс бүүр ч ихээр хоцрогдоод байх шиг байна даа, жишээ нь вагон гэдэг унаа бол бүүр цаашаа 600км газарт БНХАУ-д гэхэд 3 цаг явж байхад монголд хонон өнжиж байна даа…
Нэргүй 2026-03-09 103.57.94.70
Одоо л мэдэж байгаа юм уу ?
Нэргүй 2026-03-09 202.126.88.111
хуцалгүй тонил
Зочин 2026-03-09 103.168.34.12
Худлаа балайрагч сэтгэцийн өвчтөн манайд маш их болсон л доо. Гэхдээ цол гуншинг нь дуудан зориуд ингэж донгосуулдгийг албан ёсны балайрал гэх үү, албан ёсны балайруулалт ч гэх юм уу?
зочин 2026-03-09 66.181.182.22
Монгол шиг ядуу орон африкт ч байхгүй гэнэ үү Монгол шиг сайхан орон Африкт бараг байхгүй б**х шүү Хүнд эх орон шиг сайхан юм байхгүй Монголд ирсэн хүн бүр бидний амар амгалан бараа таваар элбэг дэлбэг тэгээд хямд эрх дураараа бүтээн байгуулалтын өрнөл ялангуяа нийслэлийн өөрчлөлт шинэчилэлтийг гайхширан сайшааж байна Монголын хөгжилд харин ардчилагч гэх барууны тавиул бүлэг этгээдүүд л гай өолдог хойш нь чангаадаг Нийгмийн өмчөөс идэж уухыг урьтал боддог
irgen 2026-03-09 157.15.6.105
Chi ter bauan Afrik ruugaa yav Tendee …
Нэргүй 2026-03-09 43.242.242.59
Чи муу улс төрчдийн гар хөл болсон н**ш битгий худлаа шаагаад бай. Чиний эдийн засагч гэж юу байдаг юм бэ. Монгол орныг дандаа муулж АНУ-ын магтаж явдаг новшнуудыг юм ойлгуулах хэрэгтэй дээ.Африкийн орнууд ямар янзтай амьдарч байгааг бид мэднэ. хүмүүсийг тэнэг гэж бодож явдаг юм байна. Эх орноо голдог хүмүүс хэзээ ч сайн зүйл хийхгүй. Тэднийг тооноос хасвал таарна. Гадаадад амьарч иргэн нь болсон хүмүүс ч цаашаагаа явна. Бид эх орноо хөгжүүлнэ.
зочин 2026-03-09 66.181.182.22
Монгол шиг сайхан орон дэлхийд ховор Хоёр том хөршийн дунд хаанаас ч аюул заналгүй амар амгалан харилцаа хамтын ажиллагаагаа сайжруулбал жинхэнэ хөгжих боломж манайд нээлттэй байна Юуны өмнө улс төрийн тогтвортой байдал чухал Нам дагаж хэдэн хэсэг болж бие биенээ үзэн яддаг төрийн эрхэнд шунадаг балай явдлаа юуны өмнө засУлс орноо хөгжүүлэхийн төлөө бүгд нэгэн хүчээр тэмц Хүн бүр хүн бол Хөдөлмөрч бай Бусдын сайнаас нь суралц Бусдыг үзэн ядаад заваараад явдгаа боль
Нэргүй 2026-03-09 103.111.68.3
Дэлхийн хамгийн том нефть экспортлогч улсуудын жагсалтад Венесуэль, Иран хоёр эхний тавд нь ч ордоггүй.
Нэргүй 2026-03-09 138.252.29.41
МОНГОЛ ЯДУУ УЛС БИШ!!!!!!!!!!! ЗАЛХУУ УЛС!!! Ажил хийх хүн олдохгүй байна АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛД ОРСОН залуучууд нь приүс гэдэг машин унаад гадуур хий дэмий сэлгүүцэж БЕНЗИН шатааж байна!!!
батхүү 2026-03-09 202.21.104.2
Үнэн үг ийм хүчтэй. МАНгарууд чацга алдаж байна ш дээ.
зочин 2026-03-09 66.181.182.22
Дэлхий даяар дайн самуунд бараг автах боллоо Улс орны тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал бараг батлагаагүй болоход хүрч байна Өнөө ардчиллын манлай АНУ жинхэнэ түрэмгийлэгчид гэдгээ харуулж байна Ардчилал хүний эрх гэсэн сайхан үгийн цаана бусдын эрх чөлөө тусгаар тогтнолд халдах нийгмийн баялагт нь шунах колончиллоо сэргээх бүхнийг ганцаараа захирах хорон санаа шунал тачаал оршиж байдаг байна Үүнийг дэлхий даяар мэдрэх болжээ Барууны энэ явуулгыг магтан дуулах гээд хэрэггүй б**х аа
зочин 2026-03-09 59.153.115.203
.._.хэзээ нэг цагт МӨӨРӨХ л гэж хүлээж байсан юм уу?Үхсэний чинь Э/З байхав дээ…бас хөлсөөр бурж нэмүү өртөг авдагаа юж гэж бодоов?Э/З гэх та нар л улс орныг бусдад зарсан шүү дээ малаа…
Нэргүй 2026-03-09 66.181.160.31
баримжаатай бүлтэр ацаа
Нэргүй 2026-03-09 66.181.188.50
ХӨӨЕ ЧИ УНГАС АЛДАНА АЛДАНА ГЭХЭД ИНГЭЖ ҮХЭР ШИГ МӨӨРЧ, ХЭРЭЭ ШИГ ГУАГЛАХГҮЙ ШҮҮ. ХИЧНЭЭН СОГТСОН Ч БАРИМЖАА БАЙДАГ ЮМ ШҮҮ. ДОКТОР ГЭЖ ХУЦНАА. МУУ ХӨГӨР ХООСОН ТОЛГОЙ. АФРИКИЙН ТАЛААР ЦАГААН ТОЛГОЙН "А" Ч БАЙХГҮЙ н**ш БАЙСАН БАЙНА ШҮҮ. ИЧИЖ ҮХЭХЭД ЯАНАА.
сонгогч 2026-03-09 202.9.47.98
МОНГОЛ УЛС ЯДУУ УЛС БИШ. ХАРИН ТӨР ЗАСАГ НЬ УРАГШГҮЙ, ХУЛГАЙЧИД НЬ ХАМАГ БАЙДАГЫГ НЬ ЦӨЛМӨЧИХӨӨД БАЙГАА УЧИР ИРГЭД ЯДУУ БГА ЮМ.
зочин 2026-03-09 183.177.99.226
Монголчууд ядуу бишээ бүүр мөнгөндөө хахаж цацаж байгаа улс тэд мөнгөө хар тамхи архи мөрийтэй тоглоом хожворт суглаа баар карокед гэх баар карокений эзэдүүд л хэдэн их наядттан болгож байна шүү дээ вууныхэн ядуу байхав дээ хэдэн их наядаар нь хөрөнгө оруулж байна шүү дээ
Нэргүй 2026-03-09 202.21.108.36
Монгол Улс угаасаа хахаж цацсан баян, мөнгөө юунд яаж үрэхээ мэдэхгүй болтлоо баяжсан болхоор ОХУ аас бензин, шатах тослох материалаа Дэлхийн зах зээлийн үнээр буюу Сингапурын биржийн үнээр бирж дээр тохиролцон худалдан авдаг байгаа шүү.
Zochin 2026-03-09 66.181.176.188
Ene gej neg tsetsen b**.Yu ch medehgui.AN yalbal sangiin said muruuduj iim gutgeleg saraachij suugaaa bh daa
Нэргүй 2026-03-09 66.181.178.25
авдрандахаа зарж идсээр өдий хүрлээ социалист нийгмийн бүтээн байгуулалт дээр дэнжгнэн амьдарч байгаа монгол банкинд жоохон алт авснаас өөр юу ч байхгүй бөан өр зээл
зочин 2026-03-09 202.70.38.97
Монголыг яаж Африктай зүйрлэх юм бэ
Zunduu manaihaas yaduu ornuud bga shde monhtselmeg uzdgui umuu 2026-03-09 103.212.116.142
Oo maluskha
Иргэн. 2026-03-09 43.228.129.139
Нэг л төр засаг юм хийх ёстой гэсэн хүмүүс. Ядаж юу хийхийн хэлээд өгөөч