"Элсний фестиваль-2018" наадам болно

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

"Элсний фестиваль-2018" наадам болно

"Элсний фестиваль-2018"  наадам болно

‘Элсний фестиваль-2018’ соёл, спорт, урлагийн наадам энэ сарын 18-19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Эрээн нуурын хөвөөнд зохион байгуулагдах болжээ.

Монголын нүүдэлчин соёл, ахуй, дэг жаяг, ёс заншил, өв уламжлал, түүхийг элсний спортын арга хэмжээтэй хослуулан шинэ эвент наадмыг зохиож гадаад, дотоодын жуулчдад сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр энэхүү наадмыг зохион байгуулах болсон аж.

2015 оноос хойш зохиогдож буй уг наадмын үеэр жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдож байсан бол энэ удаа сурын харвааг нэмж оруулжээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж