Дүү С.Уилльямс тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Дүү С.Уилльямс тэмцээнээ өндөрлүүллээ

Дүү С.Уилльямс тэмцээнээ өндөрлүүллээ

АНУ-ын Цинциннати хотноо талбайн теннисний Цинциннати мастерс тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний шатны тоглолтууд өндөрлөж 2-р шатны тоглолтууд явагдаж байна. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй тус тэмцээний хошой аварга С.Уилльямс тэмцээний 2-р шатанд Чехийн П.Квитовад 6-3, 2-6, 6-3 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. С.Уилльямс эхний шатанд Австрали теннисчинг 2 сетэд буулган авсан бөгөөд ердөө 3 гэйм алдсан. Гэвч энэ удаа шилдэг тоглолтоо П.Квитовагийн эсрэг гаргаж чадсангүй хожигдсон. С.Уилльямсыг хожсон П.Квитова тэмцээний 3-р шатанд Франц теннисчин К.Младеновичтой тоглоно.

Мөн энэ тэмцээнд цагаан хуудсаар оролцож буй Их Дуулга тэмцээний 2 цомтой Беларус бүсгүй В.Азаренка Францын К.Гарсиад 4-6, 5-7 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. В.Азаренка эхний шатанд Испаний К.Суарез Наваррог хожоод байсан юм.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж