Ядуурал бууруулдаггүй өсөлт

Ядуурал бууруулдаггүй өсөлт

Ядуурал бууруулдаггүй өсөлт

Тоо худлаа ярьдаггүй. Үнэн. Маргах хэрэггүй. Бас тоон үзүүлэлтийг ашиглан бодит байдлыг гуйвуулж болдог. Жишээлбэл, Монголын нийт эдийн засаг (ДНБ) 2025 онд 6.8 хувийн өсөлт үзүүлж сэргэсэн гэдэг үзүүлэлтийг эрх баригчид амны уншлага болгов. Монгол Улс ДНБ-ий өсөлтийн тооцооллоо тухайн жил үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийт үнээр гаргадаг. Ингэхдээ өрхийн амьжиргаа, ядуурал, баялгийн тэгш хуваарилалт зэрэг нийгмийн хөгжлийг орхигдуулдаг. Эдийн засаг өссөн ч иргэдийн амьдрал дээшлээгүй гэсэн үг.

Монголын бодит амьдрал дээр эдийн засгийн 6.8 хувийн өсөлт өрх бүрийн үүдээр ороогүй. Баян нь хэт баяжиж, ядуурал нэмэгдэж, дундаж давхарга хумигдсан дүр зурагтай байна. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтран гаргадаг “Ядуурлын дүр төрх” 2022 оны судалгаагаар монголчуудын 27.1 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгааг танилцуулсан. Хэдийгээр энэ нь ядуурал 2020 оноос 0.7 хувиар буурсан үзүүлэлт боловч сүүлийн 30, ялангуяа 10 жилд огт буураагүйг илтгэнэ. Ядуурлын түвшинд 2012 онд 27.4 хувьтай байжээ. Дээр нь эрх баригчид Дэлхийн банкны оролцоогүй хийлгэсэн “Ядуурал 2024 оноос хойш 30 гаруй хувьд хүрч өссөн” гэдэг судалгаа ил гаргалгүй, хав дарсан байгаа. Сард 418 мянган төгрөгөөс доош хэрэглээтэй хүнийг ядуурлын шугамаас доош амьжиргаатай хэмээн тодорхойлж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулах үүрэг гүйцэтгэсэнгүй.

Монгол Улсын орлогын тэгш бус хуваарилалт индекс сүүлийн 10 жил хөдлөөгүй. Эдийн засагт үйлдвэрлэл, үйлчилгээний дүн өссөн ч баян, ядуугийн хоорон дахь зааг ойртоогүй. Нийгмийн дундаж давхарга тэлж чадаагүй байна.

Жини коэффициент  “0” үзүүлэлт рүү дөхөх тусам орлогын хуваарилалт тэгш буюу сайн гэж үздэг бол эсрэгээрээ “1”-д ойртох тусам баян, ядуугийн харьцаа туйлдаа хүртэл холдож буйг илтгэдэг. Энэ хэмжилтээр Монгол Улсад баян, ядуугийн орлогын ялгаа сүүлийн 10 жилд 0.32-0.34 орчимд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий өсөлтийн 70-аас илүү хувийг нийт хүн амын ердөө 1-5 хувь нь хүртэж байна гэсэн үг.

Өрхийн орлого мөн сүүлийн 10 жилд зарлагаа даваагүй. 2015 онд 1 сая төгрөг байсан өрхийн дундаж орлого 2025 онд гурван дахин өссөн зарлагаа даваагүй нь инфляцийн өсөлттэй холбоотой. Энэ хугацаанд эдийн засаг 23 их наяд төгрөгөөс 90 орчим их наяд төгрөг болж дөрөв дахин тэлсэн. Харамсалтай нь, айл өрхүүд зарлагаасаа өндийгөөгүй нь эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулах бодлого 10 жилийн хугацаанд яриа байсныг харуулж байна.

Ерөнхийдөө эдийн засаг тоон утгаараа өссөн боловч чанарын өсөлт гарсангүй. Энэ 10 жилд ард иргэдийн амьдрал эдийн засгийн өсөлтийн тоогоор илэрхийлэгдэж сажраагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, бодит байдлыг гуйвуулах нь уйвайгүй улс төр. Улстөрчдийн амнаас гарсан тоо бүр үнэнийг өгүүлдэггүйг  ядуурал газар авч, өрхийн орлого зарлага давалгүй 10 жил гацаж, баян хоосны туйл алсарснаас харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-06 202.131.227.134

Хуучны хөрөнгөтөн анги, ажилчин анги гэдэг шиг одоо монголчууд МАН анги, УЛ анги гэдэг 2 ангид хуваагдсан. МАН анги 250.000-уулаа ба тэд баг, хороо, сум, дүүрэг, хот, яам, агентлаг, ТӨААН, УИХ гээд бүх шатанд хачиг болон үүрлэж, шат шатандаа хувалз болон сорон мөлжиж бна. Тэд Монголын нийгмийг тас базжээ. УЛ ангийн ажилчин, хөдөлмөрчин, тэтгэврийнхэн цалингаас цалин, тэтгэврээс тэтгэвэр, өрнөөс өрний хооронд амь зогоож, Нара мэтийн элдэв лайфчдын шоугаар сэтгэлээ зогоож бна.

Avatar

Зочин 2026-03-06 103.229.121.233

Бараа,үйлчилгээний үнэ ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ байнга тасралтгүй өсч байгаа нь ядуурлыг бууруулахад муугаар нөлөөлж байна.Орон сууцны үнэ сансрын хурдаар өсч байна. Эдгээр үнийн хөөснүүдийг зогсоохгүй бол ядуурал олигтой буурахгүй.

Avatar

Хотын уугуул иргэн 2026-03-06 66.181.179.97

Тэр зах зээл гэдэг юм руу ороод Монгол улс 35 жил боллоо. Энэ хугацаанд муулаад байгаа социалзмын үед бүтээн байгуулсан 3500 гаруй үйлдвэрийн газрыг хувьчлал нэрээр устгасан. Мал аж ахуйн орон байж арьс ширний үйлдвэр, эсгийний үйлдвэр гээд хөдөө аж ахуйн чиглэлийн маш олон үйлдвэрийг ОУВС, Дэлхийн банкны "зөвлөмжөөр" устгасан. Цаад зорилго нь, Монгол улсыг хөгжүүлэхгүй, хөгжлийн бааз суурь болсон үйлдвэрийн газруудыг үгүй хийсэн. Бид хэний заавар, зөвлөмжөөр 35 жил "хөгжиж" байна вэ…

Avatar

Нэргүй 2026-03-06 59.153.115.186

Тэтгэмж ба халамжийг ядууст өгөөд байвал тэд даварч эхэлж байна. Монголын ядуус халамжийн мөнгөөр хотын кофе шопуудаар ба ресторануудаар орж, хоол унд идэн тансаглаж байна

Avatar

зочин 2026-03-06 66.181.160.103

Улс удирдаж байгаа гарууд чинь харах царайны тэнэгг гарууд байгаа шдээ ..

Avatar

Нэргүй 2026-03-06 202.9.40.50

хулгай хулгаы хужааманжхулгай шааж хулгайгаармнгө хулгайлснааскармнда мөнгггүйбайсандээршдэ.

Avatar

Нэргүй 2026-03-06 202.9.41.91

АН ТӨР БАРЬЖ БАЙСАН БОЛ ҮҮНЭЭС ИЛҮҮ ЭДИЙН ЗАСАГ ДОР ОРЖ АЛИЙГАА АЛДАХ БАЙСАН. ЧАМЛАХААС ЧАНГА АТГА ГЭДЭГ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2026-03-06 202.131.227.134

Хуучны хөрөнгөтөн анги, ажилчин анги гэдэг шиг одоо монголчууд МАН анги, УЛ анги гэдэг 2 ангид хуваагдсан. МАН анги 250.000 гишүүнтэй ба тэд баг, хороо, сум, дүүрэг, хот, яам, агентлаг, ТӨААН, УИХ гээд бүх шатанд хачиг болон үүрлэж, шат шатандаа хувалз болон сорон мөлжиж бна. Тэд Монголын нийгмийг тас базжээ. УЛ ангийн ажилчин, хөдөлмөрчин, тэтгэврийнхэн цалингаас цалин, тэтгэврээс тэтгэвэр, өрнөөс өрний хооронд амь зогоож, Нара мэтийн элдэв лайфчдын шоугаар сэтгэлээ зогоож бна.

Avatar

Нэргүй 2026-03-06 66.181.188.50

ТОО ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ ГЭЖ ХЭН УНГАС АЛДААД БАЙГАА ЮМ БЭ? ҮҮНИЙГ ЧИНЬ ХҮН ТООЦООЛЖ ГАРГАДДАГ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ДУРАКУУД ЮМ БАЙХ ДАА. НӨГӨӨ ТАЛД ТООГ ЗАСАХ ШИГ АМАРХАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Иргэн 2026-03-06 66.181.179.100

ядуурал бууруулах бодлого байдаггүй

Avatar

Нэргүй 2026-03-06 43.242.242.59

Манай улс капиталист нийгэм байгуулж байгаа учир нэг хэсэг нь хэт баян нэг хэсэг нь ядуу байх нь нийгмийн жам юм. Ямар социалист улсад ажмьдарч байсан бол бүгдээрээ ижилхэн л амьдрах байсан Элбэгдоржийн сайт яагаад социалист нийгэмийн юм шаардаад явчихав.

Avatar

fuck 2026-03-06 103.111.68.3

xulgai xer ih baina yaduural yaag adilxan ix baina

Avatar

стратегигүй төр 2026-03-06 66.181.161.138

Том үйлдвэрлэгчдийн хажууд жижиг үйлдвэрлэгчид оршин тогтох стратегигүй учраас л монголд үйлдвэр хөгжихгүй дампуурч байна шүү . Аливаа салбаруудыг томоор хөдөлгөж байж л жижигүүд хөгжинө. Жишээ . ноос, ноолуурын салбар . Дагнасан том үйлдвэртэй байж аливаа салбар хөгжинө. үгүй бол удахгүй бүх салбарууд сонохоор болж байна

Avatar

зочин 2026-03-06 103.57.93.29

АН төрд гарахаар монголын эдийн зэсэг унаж,төрийн данс улайж,үлэмж гадаад өр зээлэнд живж,,иргэдийн амьдрал хүндэрдэг,Эд нар улс орныг урагшлуулах биш ,улсын өмч хөрөнгийг идэж уухыг л урьтал болгодог, Хэдхэн хүн баяжиж олонх улам ядуурна Харин МАН-ын нөхөд төрд гараад эдийн засаг бизнесээ өөд татах гэж чармайдаг,Гадаад худалдааг өргөтгөн төсвөө тэлж, бүтээн байгуулалт өрнүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажилладаг, Яаж ч гүтгээд энэ бол үнэн,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж