Германд машинистаар ажиллах залуусыг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Германд машинистаар ажиллах залуусыг бүртгэнэ

Германд машинистаар ажиллах залуусыг бүртгэнэ

Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төмөр замын болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой Монгол залуусыг дадлагажуулах, тус улсад ажилд зуучлах талаар “Rail Berlin Representative office”–ийн төлөөлөгчид өнөөдөр /2018.08.15/ мэдээлэл хийлээ.  

Энэ тухай тус улсын галт тэрэгний машинист Александр Постлер мэдээлэл өгөв. Тэрбээр “Би 30 гаруй жил Германы төмөр замын салбарт ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад төмөр замын чиглэлээр ажиллах хүчин дутагдах болсон. Монгол Улсаас галт тэрэгний машинистаар ажиллах боломжтой залуусыг ажилд зуучлахаар ирсэн. Бидний зүгээс Монгол залууст дараах шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, Герман хэлний В2 түвшний мэдлэгтэй, насанд хүрсэн иргэн байх ёстой. Хоёрдугаарт, ажлын хариуцлагатай, ачаалал даах чадвартай байхад болно. Бид нар эхний ээлжид хэлний шаардлагыг хангасан 6-7 залуусыг шалгаруулж авна. Дараа нь Германд 7-9 сарын хугацаанд мэргэшүүлсэн сургалтад суулгана. Ингээд сургалтад суусан хүмүүсээ ажлын байраар хангах юм. Байрлах байр, визний асуудлыг бид шийдэх болно. Хамгийн чухал нь ажилдаа маш нягт нямбай, хариуцлагатай хандах ёстой” гэж мэдээллээ.

Мөн Германд ажиллах сонирхолтой залуус “Сэрүүлэг” дээд сургуулийн 202 тоотод байрлах Герман хэлний ангид суралцаж, энэ ажлын байранд зуучлуулах боломжтой.

Бид зуучлалын төлбөр авахгүй. Гагцхүү Монгол залуусыг ажилтай, орлоготой болгох зорилгоор энэхүү  мэдээллийг түгээж байна. Манай монголчууд хаана ч очсон газардахгүй ажилладаг. Энэ ч утгаараа Германд улсад төмөр замын салбарт ажилласнаар 3-5 мянган еврогийн цалинтай ажилд бид Монгол залуусыг зуучилна. Эхний удаад хэлний шаардлагыг хангасан байхад болно” гэж Герман хэлний сургалтын төвийн багш А.Сарнай ярьсан юм. 

Э.Ариун 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж