Осолдсон галт тэрэгний зорчигчдод олгож байгаа мөнгөн тусламж нь даатгалын нөхөн төлбөр биш юм | News.MN

Осолдсон галт тэрэгний зорчигчдод олгож байгаа мөнгөн тусламж нь даатгалын нөхөн төлбөр биш юм

Осолдсон галт тэрэгний зорчигчдод олгож байгаа мөнгөн тусламж нь даатгалын нөхөн төлбөр биш юм

Осолдсон галт тэрэгний зорчигчдод олгож байгаа мөнгөн тусламж нь даатгалын нөхөн төлбөр биш юм

Дорноговь аймгийн Айраг сумын орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг осолдсонтой холбогдуулан “Ган зам даатгал” ХХК осол гарах үед галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн тусламж олгож байгаа талаар тодрууллаа.

“Ган зам даатгал” ХХК-ийн ахлах менежер З.Эрхэмбаяр “Энэхүү тусламж нь “Ган зам даатгал” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үзүүлж буй  хүмүүнлэгийн тусламж бөгөөд даатгалын нөхөн төлбөр биш юм. Энэ ослоос гэмтэл бэртэл авсан зорчигчдод гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг холбогдох материалыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа, хувь хэмжээгээр тооцон олгоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ” гэж мэдэгдэв.

Ц.Дэлгэр


“Ган зам даатгал” ХХК-иас тодруулга хийлээ

Тус компаниас 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө Дорноговь аймгийн Айраг сумын орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас зам угаагдан Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг осолдсонтой холбогдуулан нэг удаагийн тусламж олгож байгаа талаар тодруулга хийлээ.

“Манай компанийн энэхүү тусламж нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, осол гарах үед галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж юм. Үүнийг зарим хүмүүс даатгалын нөхөн төлбөр мэт буруу ойлгон сэтгэгдлээ олон нийтийн мэдээллийн сүлжээгээр бичсэн байна. Үүний зэрэгцээ бид, энэ ослоос гэмтэл бэртэл авсан зорчигчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг холбогдох материалыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа, хувь хэмжээгээр тооцон олгоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ” хэмээн “Ган зам даатгал” ХХК-ийн ахлах менежер З.Эрхэмбаяр мэдэгдлээ.

2018 оны 8-р сарын 15.

 

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж