Японы эзэн хаан эмгэнэл илэрхийлэв | News.MN

Японы эзэн хаан эмгэнэл илэрхийлэв

Японы эзэн хаан эмгэнэл илэрхийлэв

Японы эзэн хаан эмгэнэл илэрхийлэв

Япон улс дэлхийн II-р дайнд ялагдсаны ойн өдөр өнөөдөр /2018.08.15/ тохиож байгаа билээ. Энэ өдөр Японы эзэн хаан Акихито болон хатан хаан Мичико нар дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцож байна. Эзэн хаан Акихито 73 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд сүүлчийн удаагаа оролцож байгаа бөгөөд 1989 онд хаан ширээнд заларснаасаа хойш жил бүр тохиох наймдугаар сарын 15-ны өдөр алгасалгүй оролцож байгаа аж.

“Дайнд амь үрэгдсэн цэргүүд түүний ар гэр бүлд өөрийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Би дайны хор уршиг дахин битгий давтагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн эзэн хаан Акихито хүндэтгэлийн арга хэмжээнд цугласан олонд харуусал илэрхийлжээ. Ирэх 2019 оны дөрөвдүгээр сард эзэн хаан Акихито хаан ширээнээс бууж түүний хүү Нарухито залгамжлахаар болсон.

Мөн хүндэтгэлийн арга хэмжээнд Японы ерөнхий сайд Шинзо Абе оролцсон бөгөөд тэрбээр “Бид дайны үед болсон аймшигт явдлыг дахин давтахгүй” хэмээн ард иргэддээ уламжилсан байна.

Эх сурвалж: Asahi
Г. Батмандах

"Болор дуран"-аар шалгав.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

алдаагаа ер засахгүй юм 2018-08-15

II-р гэж бичихгүй л дээ сэтгүүлч ээ

Зочин 2018-08-15 172.56.23.220

Dain duussandaa ch bish bhoo. Atomduulsandaa l bgaa bh. Teriig yur n sanadag hun bn uu

Зочин 2018-08-15 202.131.245.243

Ялсан Монгол нь энэ өдрийг тэмдэглэдэгггүй ээ?

Зочин 2018-08-15 153.214.81.31

Yaalaa gej!!! chamd yaponchuud ene bayriig temdeglewel ilvv mungu shidne gej bodoo yu.. ergvv mal bichij bgaga bod

Зочин 2018-08-15 59.152.152.51

Япон улсын хувьд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны ой юм шүү дээ. 1945 оны 5 сард Герман, 8 сард Япон бууж өгч дэлхийн хоёрдугаар дайн дууссан юм аа, мэдээг бичсэн эргүүтсэн т э н э г сэтгүүлч Батмандах аа.

ЧД иргэн 2018-08-15 202.179.26.69

Энэ мэдээ одоо хэнд хэрэгтэй юм бээ. Энэ хөгшин самурай хэд дэхь удаагаа юунд оролцоно мань мэтэд ямар пад байна. Өөр бичих мэдээ байдаггүй юм уу. Шаал уйтгартай юм...

С.Болдбаатар 2018-08-15 202.179.25.15

ЯЛАГДСАНЫ ОЙ н өдөр гэж байдгийм бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж