Японы эзэн хаан эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан эмгэнэл илэрхийлэв

Японы эзэн хаан эмгэнэл илэрхийлэв

Япон улс дэлхийн II-р дайнд ялагдсаны ойн өдөр өнөөдөр /2018.08.15/ тохиож байгаа билээ. Энэ өдөр Японы эзэн хаан Акихито болон хатан хаан Мичико нар дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцож байна. Эзэн хаан Акихито 73 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд сүүлчийн удаагаа оролцож байгаа бөгөөд 1989 онд хаан ширээнд заларснаасаа хойш жил бүр тохиох наймдугаар сарын 15-ны өдөр алгасалгүй оролцож байгаа аж.

“Дайнд амь үрэгдсэн цэргүүд түүний ар гэр бүлд өөрийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Би дайны хор уршиг дахин битгий давтагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн эзэн хаан Акихито хүндэтгэлийн арга хэмжээнд цугласан олонд харуусал илэрхийлжээ. Ирэх 2019 оны дөрөвдүгээр сард эзэн хаан Акихито хаан ширээнээс бууж түүний хүү Нарухито залгамжлахаар болсон.

Мөн хүндэтгэлийн арга хэмжээнд Японы ерөнхий сайд Шинзо Абе оролцсон бөгөөд тэрбээр “Бид дайны үед болсон аймшигт явдлыг дахин давтахгүй” хэмээн ард иргэддээ уламжилсан байна.

Эх сурвалж: Asahi
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж