Жүдогийн ДАШТ-ний медальтнууд

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Жүдогийн ДАШТ-ний медальтнууд


Японы нийслэл Токио хотноо өчигдөр эхэлсэн IJF-ийн 27 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр хүнд жингийн барилдаан болж, 2010 оны эрэгтэйчүүдийн +100, -100 кг, эмэгтэйчүүдийн +78, -78 кг-ын жинд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон. Тэмцээний эхний өдрийн барилдааны дараах байдлаар Японы шигшээ баг хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж байна. Харин тэдний араас Франц /нэг алт, хоёр хүрэл/ болон АНУ /нэг алт/-ын багууд удаалж байгаа юм.

ДАШТ-ний медальтнууд:

Эрэгтэй +100 кг:

Алт: Тедди Ринер /Франц/
Мөнгө: Андреас Тоелцер /Герман/
Хүрэл: Мэттью Батаилле /Франц/
Хүрэл: Ислам Эль Шехаби /Египет/

Эрэгтэй -100 кг:

Алт: Такамаса Анаи /Япон/
Мөнгө: Хенк Грол /Голланд/
Хүрэл: Орейди Деспайне /Куба/
Хүрэл: Тьерри Фабре /Франц/

Эмэгтэй +78 кг:

Алт: Мика Сугимото /Япон/
Мөнгө: Цинь Цянь /БНХАУ/
Хүрэл: Идалыз Ортиз /Куба/
Хүрэл: Маки Цүкада /Япон/

Эмэгтэй -78 кг:

Алт: Кайла Харрисон /АНУ/
Мөнгө: Маяра Агуиар /Бразил/
Хүрэл: Акари Огата /Япон/
Хүрэл: Ян Сьюли /БНХАУ/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж