Трансжендер эмэгтэй сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Трансжендер эмэгтэй сонгуульд өрсөлдөнө

Трансжендер эмэгтэй сонгуульд өрсөлдөнө

АНУ-ын Вермонт мужийн захирагчийн сонгуульд Ардчилсан намаас Кристин Халлкюст гэх трансжендер эмэгтэй нэр дэвшихээр болсон байна. Мягмар гаригт болсон мужийн захирагчийн төлөөх анхан шатны сонгуулиар нам дотроосоо 3 нэр дэвшигчийг ялж гарч иржээ.

Ирэх арваннэгдүгээр сарын 6-нд мужийн захирагчийг сонгох ерөнхий сонгууль болно. Трансжендер нэр дэвшигч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Фил Скоттой өрсөлдөх аж. 

Энэ жил АНУ-ын бүх шатны сонгуульд нийт 43 трансжендер нэр дэвшихээр болсон байна. Тэдний ихэнх нь Ардчилсан намын нэр дэвшигчид байгаа аж.

Эх сурвалж: Reuters 

Т. Мядаг 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж