Сүмод танхай, хүчирхийллийн хэрэг үе үе гардаг боллоо. Сүүлийн томоохон жишээнүүд нь бүгд монгол гаралтай бөхчүүдтэй холбогдсон нь сонирхолтой. Сүүлд л гэхэд өдгөө Исэгахама дэвжээний багшаар ажиллаж буй, ёкозүна асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дэвжээнийхээ бөхийг зодсон хэрэг гарав.
Дээрх хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Японы хэд хэдэн хэвлэлээр шуугьсан бөгөөд сүмогийн холбоо ч хэргийг шалгаж байгаа гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Тэрүнофүжи өөрөө Хакүнофүжиг зодсоноо сүмогийн холбоонд мэдэгдэж, хийсэн үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлсэн гэнэ. Одоогоор сүмогийн холбооноос ямар нэгэн шийтгэл оноогоогүй байна.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Одоогоор сүмогийн холбооны шийтгэлийг хүлээж байна. Ийм үед нэмж юм хэлбэл байдлыг улам л дордуулах байх" гэжээ. Түүний хувьд дэвжээний бөхчүүдээсээ уучлалт гуйж, ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэв. Тэрбээр сүмогийн холбоонд тайлбараа өгчээ.
Хамгийн сүүлд Хакүхо М.Даваажаргалын шавь Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг зодсон, дээрэлхсэн нь ил болж, улмаар Хакүхо ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Сүмод хүчирхийллийн хэрэг байсхийгээд гарах болсон. Зарим нь ч ийм асуудалд нухацтай хандаж, зарим нь тоохоо больсон гэлтэй. Ерөнхийдөө хүмүүс сүмогийн бодит амьдрал, дэвжээний доторх дэг журмын талаарх ойлголттой болчихсон. Дэвжээ бол цэцэрлэг эсвэл өдөр өнжүүлэх биш гэдгийг сайн ойлгожээ.
2000-аад оноос хойш тэр дундаа сүүлийн 5-6 жилд сүмогийн хөшигний цаадах амьдралыг харуулсан телевизийн цуврал кино, баримтат уран бүтээл, контентууд гарч, үзэгчид, сонирхогчид энэ талаарх ойлголтыг сайтар авчээ. Хаалттай сүмогийн нууцлаг ертөнцийн дотоод амьдралыг уран бүтээлчид дэлгэж эхэлсэн. Тиймээс сүмо сонирхогчид, дэмжигчид иймэрхүү хэрэг дээр урьдынх шигээ цочирдож, дуулиан шуугиан болохоо больсон аж.
3,569.17






















































иргэн 2026-03-06 202.126.89.106
хакухогийн шавь нь нэгийгээ зодоод хакухог огцруулсан, харин багш нь өөрөө шавийгаа зодсон тул сумогоос бүр хөөгдөх байлгүй дээ.
одоо яая гэхэв монголчууд бидний байж байгаа царай энэ л дээ.
Нэргүй 2026-03-06 59.153.114.122
Манай монголчуудын суурь хүмүүжил ийм л болчихоод байгаа юм даа!!! Ямар нэгэн салбарт амжилтад хүрэхээр хөөрцөглөөд биеэ тоогоод хүн биш болдог араншин!! Хүүхдийг бүр багаас нь, цэцэрлэг, яслид байхаас нь эхлэн суурь хүмүүжлийг засах бодлоготой программ шиг юм хэрэгжүүлдэг болмоор?? Ж: японд хүүхдийг ухаан орох үеэс нь эхлээд өөрөөс бусад хүнд саад хийж болохгүй, хүнд хүндэтгэлтэй хандах ёстой г.м. дэг жаягт сургадаг шиг??
Selem 2026-03-06 202.9.46.97
Япон сэлэм тултал зоо.
Нэргүй 2026-03-06 202.9.46.189
Ухамсрын шанаа бол сайхан шдээ.Сумод байх хэрэгтэй.
Нэргүй 2026-03-06 103.10.23.140
Gaigui biz. Sogtuu shavi ni udeshleg -n ueer devjeenii tom sponsor-n daguulj irsen emegteig olnii nuden deer uduud humuusiin durgui hurgeed bhad ni tsohiod avsan yum shig bn.Mongol mayagaar setgevel ugiin hariltsaa muutai Hakunofuji sanaatai tgsn ch yum bil uu
Нэргүй 2026-03-06 103.229.120.144
Монгол зан даа. худалч хулгайч танхай хэрүүлч залхуу зальтай.
Cok 2026-03-06 202.126.88.179
бөгслүү нь алх ш**