ҮСХ: Хоёр иргэн ДОХ-ын халдвартай нь тогтоогджээ | News.MN

ҮСХ: Хоёр иргэн ДОХ-ын халдвартай нь тогтоогджээ

ҮСХ: Хоёр иргэн ДОХ-ын халдвартай нь тогтоогджээ

ҮСХ: Хоёр иргэн ДОХ-ын халдвартай нь тогтоогджээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долдугаар сарын нийгэм, эдийн засгийн мэдээлэл хийлээ.

Статистик судалгаанаас харахад ажилгүйдлийн төвшин тогтмол буурч байна. Өнгөрсөн долдугаар сард танилцуулсан дүнгээр бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүйдэл 3,2 хувиар буурсан гэж байсан бол энэ удаад 2,1 хувиар буурчээ. Статистик судалгаангаас иргэдийн хамгийн их дургүйцлийг хүргэдэг нэг  тоо бол өрхийн сарын дундаж мөнгө орлого юм.

Судалгаагаар боломжийн тоо гардаг ч бодит амьдрал дээр орлого өсөх нь битгий хэл өр зээл нэмэгдэж байгаад хүн бүхэн шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар мөн адил өрхийн орлого 56 мянган төгрөгөөр өссөн гэж гарчээ.

 

Одоогоор нэг өрхийн дундаж орлогыг 1,1 сая төгрөг гэж тооцож байна. Үүнд цалин хөлс 46 мянга, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28,5 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж өнөөдрийн мэдээлэлд онцоллоо.

Өрхүүдийн мөнгөн орлого, зарлагыг 2018 оны хоёрдугаар улиралын байдлаар  тоймлон хүргэхэд:

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой 82,8 мянган өрх
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой 132,9 мянган өрх
  • 500-900 мянган төгрөгийн  орлоготой 255,7 мянган өрх
  • 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой 73 мянган өрх байна.

Энэ оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тодруулбал, шимтгэлийг 2018 онд 1,0 хувиар нэмэх, 2019, 2020 онд тус бүрт нь 2,0 хувиар үе шаттайгаар нэмж нийт таван пунктээр өсгөх аж.

2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгдэх юм байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан үзүүлэлт сар бүр нэмэгдсэн дүнтэй гарч байна. Тухайлбал, долдугаар сарын Нийгмийн даатгалын сангийн орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулах 132,3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Гэхдээ орлогоо дагаад зарлага ч өссөн дүнтэй байгаа юм. Зарлага нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өссөн нь нөлөөлжээ.

Энэ мэтчилэн эдийн засгийн үзүүлэлт сайжирч байна. Үүнд:

  • ДНБ энэ оны эхний хагас жилд 15,2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2,1 их наяд төгрөгөөр өсчээ.
  • Төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 291,3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Сануулахад өнгөрсөн оны эхний долоон сарын үзүүлэлт 589,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан байна.    
  • Монгол Улс 2018 оны эхний долоон сард 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспортын хэмжээ 4,1 тэрбум ам.доллар болж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1,5 тэрбум ам.доллараар өссөн байна.

Харамсалтай нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас дахиад л 0,5 хувиар өслөө. Өнгөрсөн сард танилцуулсан статистик судалгаагаар мөн л 0,5 хувиар өссөн дүнтэй гарч байсан юм. Үнэ ханш буурахгүй байгаа шалтгаан нь төмс хүнсний ногоо,  сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнээс хамаарч байгаа аж. 

ДОХ-ын халдвар авсан хүний тоо хоёроор нэмэгджээ

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны долдугаар сард 24928 болж, өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар буурчээ. Харин цусан суулгаар өвчлөгчид 1471 буюу 88,9 хувиар өссөн байна. Мөн гонококкт халдвараар өвчлөгч 366-аар, трихомониазаар өвчлөгч 128-аар, тэмбүүгээр өвчлөгч 174-өөр, мөөгөнцрөөр өвчлөгч 22-оор өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны долдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 264 болжээ.

"Болор дуран"-аар шалгав.

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

bolcuun 2018-08-15 96.69.189.11

tk/oopiin

batalgaat 2018-08-15 96.69.189.11

medegdexgyishyygantsaapaa ypuna,phone

xynii myyd dyplana 2018-08-15 96.69.189.11

ylamjlalt myy

nuxtsulduxgyi baix 2018-08-15 96.69.189.11

zyy tapiypaapaa xapj baij ongoilgyylax,medrel xymyyc,GAIzoblon xaa caigyi bna.mungunuuc bolj alnashyy.\nshylangiin mun chanap.DOOSHOO OPOXGYI BAIX.eMnelgeec zailcxiix,ogtlogchid mlpdgaazyychyyd.

Үнэн 2018-08-15 202.9.40.196

ҮСХ гэгчийн анх Гончигдорж өөрийн хүн болох Мэндсайханаар удирдуулан тоо, мэдээллийг хуурамчаар гаргаж өөрсдийн намыг эдийн засагт өсөлт авчирч байгаа гэж харуулах заль зохиосон. Одоо энэ байгууллага нь худал тоо мэдээ гаргаж төрд байгаа намыг магтан дуулдаг болсон. Үнэндээ ард түмний орлого буурсан уу гэхээс өсөөгүй. Энэ олон комисын дэлгүүр, бичиг баримтаа дэлгүүрт барьцаалж зээлээр бараа авах иргэд, Солонгос явах гэж дугаарлан хонох ажилгүй залуус Монголчууд хэрхэн ядуурч байгааг харуулна.

зочин 2018-08-15 27.123.214.94

Иргэдээс өрхийн орлого болон ажилгүйдлийн талаарх асуулга огт явагддаггүй мөртөө энэ статистик яаж гараад байдаг байна вэ

Zochin 2018-08-15 103.229.121.120

Niit urhiin 86 huvi ni 900000 tug-uus doosh orlogotoi gedeg ni Mongolchuud ikheehen yaduu amidarch baigaag haruulj bna. Urhiin bodit orlogiig nemegduuleh bodlogo hamgiin chuhal bna das. Bodit orlogo shuu

Зочин 2018-08-15 59.152.152.51

Үндэсний статистикийн хорооныхон олон жилийн турш МАН, АН гэх хоёр н о в шийн улыг долоож, хуурамч мэдээлэл гаргалаа даа.

Зочин 2018-08-15 66.181.188.247

2012-2016 онуудад АН эрх барьж байх хугацаанд ҮСХ намын захиалгаар мэдээлэл хүргэдэг болсон. 2016 оноос МАН төр барьж эхлэхэд үнэн бодитой мэдээлэл хүргэдэг болох болов уу гэтэл ямар ч ялгаагүй худал мэдээлэл сорчилж авч түгээсээр байна. Энэ газрыг татан буулгавал зохилтой. Учир нь ирээдүйд 10- 20 жилийн дараа биднийг сайхан амьдарч байсан гэж ҮСХ судалгаан дээрээс үндэслэж ярих болно шүү дээ??????

ХЭХЭ 2018-08-15 203.217.139.225

ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛСНЭЭ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БАЙХДАА ХАХАХА

Зочин 2018-08-15 27.123.214.103

Жасрайн зээ гээ биздээ худлаа ярьлгүү дээ бодит үнэн нь 32төг нэмэгдсэн баынлээ аргачлал харьцуулалалт нь буруу хувь хүнд эсрэгээрээ баынлээ юм мэддэг хүн бичүүллээ

Зочин 2018-08-15 27.123.214.103

Ёр нь тооцох аргачлал манай улсад маш бүдүүлэг байна бхруунд бол өөр хэмжигдхүүн олон бдг хөөрхиө статисткийн ажилчид өдөр шөнөггүй ачаалалтай бдг хүмүүс ойлгохчгүй мэдрэхчгүы ялан гуайяа хөдөө аж ахуйн тооцоо судалгаа гаргах гэж махаа ыарна сум баг дандаа худлаа хулхи юм хийнэ

төрөө 2018-08-15 202.179.26.9

супер маленький хочтой ямар том хулгнайч монголд байдийн хүмүүс яриад бахйийн

Зочин 2018-08-15 202.179.2.147

unen shaadag sdanuud. haanaasaa ch iim heden too taviad baidgiin. terniig ni negburchlen shalgahgui bolohoor duraaraa burahiig ni yaana

Яаж бодсон аргачлалаа үзүүлээч 2018-08-15 202.9.42.2

Намын захиалгаар худал мэдээлэл хийдгээ хэзээ болих вэ? АН, МАН хоёрт олон жил үйлчиллээ одоо болоо юм биш үү

Зочин 2018-08-15 202.131.245.243

Цөөн хэдэн баячуудын орлогын өсөлтийг нийт ядуусын тоонд хуваачихаар үзүүлэлт ингэж гарч байгаа юм. 56 мянган төгрөгийг цөөн хэдэн баячуудаас бусад хүн амын тоогоор үржүүлчихвэл аймаар тоо гарна.

Хүннү 2018-08-15 43.228.129.37

Энэ ҮСХороо гэж сайхан шаадаг гарууд байна. Хэний орлого тэгэж 56 мянгаар нэмэгдээв. Лав л миний мэдэх ойрын хүмүүсийг орлого нэмэгдээгүй.

Зочин 2018-08-15 202.9.40.149

Худлаа шаахаа болимоор юм.

Зочин 2018-08-15

Chaavaas tegeed sain uzuulelt uu ene erguu durakuud

зочин 2018-08-15 64.119.26.67

ялсан намын ажлыг мандуулах үүрэгтэй үсх гэж хогийн байгуулага байх юм.цалин нэмэгдээгүй байхад орлого нэмэдсэн гэнээ. энгийнээр авилгын хүчинд орлого нэмэгдлээ гээд хэлээч.ярьж байгаа мэрэгжилтнүүд худлаа ярьж байгаадаа санаө нь зовж байгаа бололтой гацаад хөөрхийлөлтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж