ХБИ-ийн асуудал хариуцсан агентлаг байгуулна | News.MN

ХБИ-ийн асуудал хариуцсан агентлаг байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

ХБИ-ийн асуудал хариуцсан агентлаг байгуулна

ХБИ-ийн асуудал хариуцсан агентлаг байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтцийг баталжээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус хэрэгжүүлэгч агентлагийг санаачлан УИХ-д өргөн барьснаар дэмжигджээ. Уг агентлагийг Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөцөд тулгуурлан байгуулж байгаа тул улсын төсвөөс мөнгө гарахгүй гэдгийг тодотгов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ‘УИХ-аас энэ оны зургадугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар тогтоол баталсан. Шинээр байгуулагдах агентлаг нь шинээр төсөв, орон тоо шаардахгүйгээр байгуулан үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв 121 ажилтан, 2.2 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү төвийг түшиглэж 35 хүний орон тоог шинээр байгуулагдах агентлагийн бүтцэд шилжүүлж хүний нөөцийг бий болгоно. Агентлаг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Мөн нийгмийн амьдралд тэгш оролцох боломж бүхий дэд бүтцийг бий болгоход энэ агентлаг томоохон түлхэц үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг эрт оношлох боломж бүрдэнэ гэж тооцсон. Монгол Улсын нийт хүн амын 3.5 хувь буюу 103 мянга 600 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүний 58 хувь нь олдмол бол 42 хувь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс энэхүү агентлагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг ойлгодог, шийдвэрлэх гарц, гаргалгааг сайн мэдэх мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахыг ХНХЯ-нд үүрэг болгосон’ гэлээ.

-ХНХЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцдаг. Шинээр тусад нь агентлаг байгуулах зайлшгүй шаардлага байсан уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг олон асуудал тулгамддаг. Тиймээс салбар хоорондын уялдааг хангах чиглэлд энэхүү агентлаг ажиллана.

-Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдэд байгаа насанд хүрсэн хүмүүсийг байрлуулах тусгай газар байгуулах уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хараа хяналтгүй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар орон гэргүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай асуудал оруулсан ч Улаанбаатар хотын захиргаатай нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байгаа тул түр хойшлуулсан. Удахгүй энэ асуудлыг дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Засгийн газар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Тухайлбал, тусгай хэрэгцээтэй иргэдийг асрах халамжийн төвүүдийг шинээр байгуулах шаардлагатай байгаа. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, асрах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төвүүдэд аттестатчилал явуулна. Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 байгууллага байгаа ч ердөө дөрөв нь төсвөөс санхүүжилт авдаг. Бусад нь ТББ болон олон улсын байгууллагын шугамаар санхүүжилт авч байна. Монгол Улсын төр эх орны ирээдүй болсон хүүхдүүдээ бусад оронд эсхүл ТББ-д даатгаад байж болохгүй.

Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ цалин нэмэгдүүлэх асуудлаар зөвшилцсөн болов уу?

– Олон улсын валютын сангийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт буцсан. Манай яамны зүгээс ирэх долоо хоногийн эхээр гурван талт улсын хэлэлцээрээ эхлүүлэхээр МҮЭХ-той ярилцаж байна. Амжвал ирэх долоо хоногтоо багтаан цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулна.

-МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болох асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

– 2019 оны төсөвт 17 орчим тэрбум төгрөг суулгаж, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудал яригдаж байна. Энэ асуудал бараг бидний саналын дагуу шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа.

 

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-15 103.26.195.236

Зөв

Avatar

Зочин 2018-08-15 66.181.179.199

ok

Avatar

Зочин 2018-08-15 66.181.179.199

asargaanii mongo asruulagchiin mongiig nemj ogmoor bna

Avatar

Зочин 2018-08-15 66.181.179.199

MAN nam 2016 onii songuulid ahmaduudiin tetgeveriig ue shattai nemegduulne gej amalsan amlaltaa hezee bieluuleh ve 27-hon myangan togrogoor nemsen ni ahmaduud hongolttei emee avahad ch hurehgui bna shu de ene talaar medeelel ogmoor bna. bas huuhdiin mongiig 80 huvid ni nemj olgon geed ali 5 sard burtguulsen huuhdiin mongo odoo omno orohgui baih yum hezee oroh yum be am ajil zorood baih yum amlaltaa boditoor bieluulmeer bna

Avatar

зочин 2018-08-15 27.123.212.132

татвар даатгалын мөнгөөр агэнтлаг байгуулаад намынхаа хүмүүсийг ажилтай болгоод дураараа дургиж байна даа

Avatar

Zochin 2018-08-15 126.2.156.154

Harinch yum hiih gej zutgedeg busad said nariiin hajuud hun shig hun

Avatar

Зочин 2018-08-15 122.201.19.66

huviin sonirhol ni dendsen gar daa.

Avatar

Zochin 2018-08-15 126.2.156.154

Bitgii Hudlaa h***

Avatar

Зочин 2018-08-15 202.55.188.33

Улам л зардал нэмээд энэ ер нь дуугүй царайлчихаад худлаа гар юм аа

Avatar

Амар 2018-08-15 202.179.27.221

Төрийн албан хаагчидаа хэзээ цөөлөх вэ?

Avatar

Зочин 2018-08-15 66.181.169.66

Төрийн үндсэн үүрэг иргэдээ ая тухтай таатай орчин, хууль эрх зүйн тэгш боломж олгох явдал юм Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгайлан авч үзэж анхаарч байгаад маш их баярлаж байна бусдаар ч тиймхэн л байна.

Avatar

Зочин 2018-08-15 202.179.26.69

Монголд 100000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэсэн албан ёсны статистик байна. Энэ нь нийт хүн амын 3 хувь гэсэн үг. Энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульд заасан байдаг биздээ. Тиймд бид эдгээр хүмүүст анхаарлаа хандуулах нь зүй ёсны хэрэг.

Avatar

Зочин 2018-08-15 27.123.214.105

Танай намын гол түшэц яам танайх хөдөөний эргүүнүүдээ малчинаар хангана хххэлтэсээр дамжуулж мөнгө өгөх гэж ба үнэн нь энэ шүү чинзоригоо үлдэх юм юуч байхгүй .альч засагт нэг ийм хөгийн ажлууд их явсан ахиал давтлаа бол цэвэр мөнгө угаалт аймаг. Сумдад яадагл билээ сайд маш сайн мэдэж байгаа.мэдсээр бхйж хийж бхйншүүдэн

Avatar

Зочин 2018-08-15 43.228.129.37

Мөдхөн татан буугах байх, нийт хүн амын хэдэг хувь нв ХБ иргэд вэ!

Avatar

Зочин 2018-08-15

Ed nart oor hiih yum alga hichneen ch agentlag shineer baiguulj mongo tsusalj bn daa. Hurdan ogtsorch uz

Avatar

иргэн 2018-08-15 66.181.164.171

чи юу мэддэгийн харин ч хийх гээд янз бүрээр оролдоод байгаан бишүү чам шиг дэлгэц утасны ард сууж бусдыг шүүмжилдэг хүмүүсээс болж монгол улс улам л доройтож байгааштээ өөөрөө хийхгүй бол дуугаа л амаа тат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж