Улсын комиссынхноор замаа төлүүлье | News.MN

Улсын комиссынхноор замаа төлүүлье

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Улсын комиссынхноор замаа төлүүлье

Улсын комиссынхноор замаа төлүүлье

Авто замын компаниуд Монголын ч, Хятадын ч хөрөнгө оруулалттай байсан ялгаа алга. Барьсан зам болгон нь бороонд эвдэрч, араас нь засвар хийхээс аргагүйд хүрч байна.

Жишээ татвал, ердөө хоёр жилийн өмнө ашиглалтад хүлээн авч байсан Дарь-Эхийн зам борооны усанд эвдэрч сүйдсэн тул засах боллоо.

Баянзүрх дүүрэгт харъяалагдах уг замыг Хятадын хөрөнгө оруулалттай компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулжээ. Нийт 12.7 км зам барьсан. Гэвч зам барьж байж, үер, уснаас хамгаалсан далан суваг, ус зайлуулах шугам тавиагүй нь зам эвдэрч сүйдэх гол шалтгаан болжээ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаагийн өгсөн мэдээллээр Дарь-Эхийн дунд буудлын орчимд үүссэн авто замын эвдрэлийг засахаар хоёр бригад гаргажээ. Нийтдээ 3.5-4 мянган МКВ талбайд нөхөн сэргээлт, засвар хийнэ. Эхний ээлжинд авто машин саадгүй зорчих нөхцөлийг хангана. Бороо орохгүй байвал ажил саатахгүй, ирэх долоо хоног гэхэд засвар, нөхөн сэргээлтийн ажлыг дуусгана. Өчигдрийн байдлаар нүхэн эвдрэл гарсан хэсгүүдэд дайргаар дүүргэлт хийжээ.

Уг нь барьсан авто зам бүрийг шаардлага хангаж байна уу гэдгийг улсын комисс шалгасны эцэст хүлээж авах эсэхээ шийднэ. Чанаргүй баригдсан, ажил нь дутуу бол шаардлагаа тавиад сайжруулах, гүйцээж хийлгэх бүрэн эрх улсын комисст бий. Гэтэл үер уснаас хамгаалах суваг, шуудуу нь баригдаагүй замыг улсын комисс хүлээгээд авчихсан. Эцэст нь нийслэлчүүд л горыг нь эдэлж, цөмөрсөн замд осолдчихгүйг хичээн, автомашинтайгаа мөлхөцгөөж байна.

Хамгийн уршигтай нь дутуу дулимаг болон чанаргүй баригдсан авто замаас болж, дахин хөрөнгө, хүч шаардахаас гадна эрдэнэт хүн амь насаараа хохирдог. Өөрөөр хэлбэл, нэг нь зам барьсан болж, нөгөө нь араас нь нөхөөс тавьдаг энэ тогтолцоог өөрчлөөгүй цагт хохирлыг нь монголчууд амь нас, хөрөнгө мөнгөөрөө төлсөөр байна гэсэн үг.

Ер нь тэгээд Дарь-Эхийн замыг Хятадын хөрөнгө оруулалттай компаниар төлүүлье гэж шаардлага тавьж яагаад болохгүй гэж… Энэ шаардлага зөвхөн Хятадын хөрөнгө оруулалттай компанид хамаатай бус авто зам барьж байгаа бүх компаниудад ч тавих болсон.

Ашиглалтад хүлээн авснаас хойш хэдэн жилийн хугацааны баталгаа олгов, тухайн баталгаа олгосон хугацаанд авто зам эвдэрвэл гүйцэтгэгч нь хөрөнгөө гаргаад засдаг байх баталгааг бий болгохгүй бол эргэн төлөгдөх нөхцөл, зээл нэрийн дор чанаргүй барилга, авто замууд баригддаг жишиг бий боллоо.

Монголд зун болдог, зун болгон бороо ордог гэдгийг мэдсээр байж, үер, уснаас хамгаалсан далан суваг, ус зайлуулах шугамгүй авто замыг улсын комисс хүлээж авна гэдэг бол хоноцын сэтгэлээр л хандсан хэрэг шүү дээ. Одоо эдгээр хүмүүс хариуцсан ажилдаа эзэн болмоор байна. Төрд алба хашиж байж, эх орныхоо эсрэг ажилладагаа боль. 

Улсын комиссынхны хүлээж авсан барилга, авто зам нь чанаргүй байгаа тохиолдолд эргээд хариуцлага хүлээх ёс зүйтэй болох цаг нь болжээ.

Монголд чанартай авто зам баривал 20 жил болоход нэг ч удаа урсгал засвар шаардахгүй гэдгийг батлан харуулж байгаа авто зам бол Нарны зам. Япончуудын барьсан авто зам 20 жил болсон ч нэг ч урсгал засвар ороогүй байгаа шүү. 

Г.ХОРОЛ 

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2018-08-15 202.9.42.12

zuv, muu zam huleej avsan tedniig shorond hii.

Avatar

Зочин 2018-08-15 202.131.238.98

ТЭНЭГ ЮМ ЯРИХИЙН. УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМТАЙ Л АНХНААСАА ЗУРАГ ГАРГАЖ ТӨСӨВ БАТЛАХААА ЯАСИЙН. ТЭРНЭС ЭНД ЗАМЫН ЧАНАР ЯМАР КОМИСС КОМПАНИ ЯМАР Ч ХАМАА БАЙХГҮЙ Ш ДЭ

Avatar

Зочин 2018-08-15 202.131.238.98

анхнааса зураг төсөвт нь байхгүй юм чинь байхгүй чигээр нь авна ш дэ. Гол нь батлагдсан зургийн дагуу хийх ёстой

Avatar

Зочин 2018-08-15 202.179.24.183

Яг үнэн, барьсан компани, хүлээж авсан улсын комиссын хүмүүсээр хохиролыг нь төлүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-15 77.218.255.202

Manai ger narnii zamiin hajuu baidag bi sanaj bna Japan chuud zam tavihdaa doosh n barag metr uhaad tegeed davhar ye bolgoniig induudeed dahiad l davhar ye hiigeed induudeed bsan heden davhar ye hiij hatuuruulaad har zamaa tavisan dag barag tuu zuzaan asfalt hiij bsaan

Avatar

зочин 2018-08-15 202.72.247.14

Ер нь энэ улсын хөрөнгөөр хийгдэж буй тендэрийн ажлуудыг төсвөөс нь эхлээд хүлээн авах хүртэл нь хянах нь зөв. /Хяналтыг захиалагчид өөрсдөө биш гуравдагч компаниар хийлгэнэ. Асуудал үүссэн нөхцөлд дээрхи компани хариуцлага үүрдэг ийм тогтолцоо зайлшгүй хэрэгцээтэй байна. Учир нь хувийн хэвшил өөртөө хийлгэсэн ажил 10 жилийн баталгаатай байхад улсых хуулиараа 3 жил/. Үүнд:
1. Нийгэмд улсын төсөвийн төсөвөөр хийгдэх ажлын төсөв нь зах зээлээсээ хэт өндөр бараг л 30-50 хувь ашигтай байдаг. Тийм болохоор авилга өгөхөд асуудалгүй
2. Улаанбаатар хотод хийгдэж буй ажлууд чанарын хувьд анхнаасаа асуудалтай байдаг үнийг хаана хаанаа мэдэж байдаг / Дахин хийхийн тулд сайн хийсэн компанийг дахиж оруулдаггүй/
3. Хэрэглэж буй түүхий эд материалд хяналт байхгүй. Юугаар хийсэн нь хэнд ч хамаагүй / Дулааны төмөр суурь хийх ёстой тийм төсөвтэй байхад тоосго давхарлаал тавидаг гэж жишээний

Avatar

зочин 2018-08-15 49.0.218.33

Яг үнэнийг бичжээ

Avatar

Зочин 2018-08-15 66.181.169.58

60 тэрбумаар улсаа худалдчихсан улс чинь одоо яах вэ хохь нь байлгүй. Өнөөдрөө биш маргаашаа харж сонголтоо хийж баймаар байгаа юм. Олон улсын шүүх дээр олон тэрбумаар торгууль тавиулж улсынхаа бүх орлогыг торгууль, хүүгийн зардалд өгнө. Шүүхчид нь худалдаж авсан албан тушаалын мөнгөө олж авах гэж илт шудрага бус шийдвэр гаргана. Мэргэжлийн хяналт хугацаа дууссан, гарал үүсэл нь тодорхойгүй хулхи хүнсний бараа, барилгын материал, эмэнд зөвшөөрөл олгоод телевиз радиогаар нэг шуугуулна. Гэхдээ ард түмэн нь алуулах гэж хонь шиг дуу гарахгүй байсаар үхээд дуусаж байна. Гааль нь худалдан авсан албан тушаалын мөнгөө нугалж олж авах гээд хил гаалиар юу ч хаамагүй оруулна. Энэ төрд хариуцлага гэж алга. Нэг африкийн ерөнхийлөгч нь Монгол шиг болохгүй шүү гээд дэлхий даяар муугын жишээнд гарч байна даа. Хэндээ гомдох вэ дээ өөрсөддөө л гомдохоос. Одоо угаасаа Монголоос ухаан саруул, эрүүл чийрэг хэвийн хүмүүс нь гадаад руу дайжаад, өвчтэй, тархи толгой нь ажилладаггүй, эсвэл хэт хувиа бодсон төрд ажилладаг хувалз нууд нь үлдсэн юм чинь. Удахгүй харь орны эрхэнд орохоор энэ бүхэн байхгүй болж дардан замаар эзэд нь давхилдах байлгүй.

Avatar

Зочин 2018-08-15 115.187.88.12

Zugeer l duugui naad AN iinkhnaa naad ulsiin komis, ter zam teevriin yaamnaasaa zailuul. Saya neg n khun alj adguusnaas door bailaa. Naad AN iinkhniig ulsiin baiguullagaas tseverle!!!

Avatar

Хотын залуу 2018-08-15 43.228.131.110

Хөгийн авилгачид Япончуудын барьсан Нарны замыг нэг харчих даа. Байгалын давагдашгүй хүчин зүйл энэ тэрээ гээд элийрээд байна лээ өчигдөр ТВ ээр. Нарны замд тэр чинь хамаагүй юу тээ. Япончууд авилгад дургүй болохоор энэ элийнүүд Япончуудтай хатардаггүй юм болуу гэж би бодох болсон. Хятад Монгол таарсан таар шуудайнууд яаж идэхээ л бодно биз дээ.

Avatar

Зочин 2018-08-15 202.9.42.14

П,зда хаа сайгүй эвдэрсэн цөмөрсөн зам энэ төрийг яах вэ

Avatar

Zochin 2018-08-15 103.229.121.120

Barisan, huleej avsan 2-uulaa buruutai. Tatvariin mungiig ur ashiggui zartsuuldgiig zogsoohiig shaardaj bna

Avatar

Зочин 2018-08-15

Усыг нь уугаад ёсыг нь дагасан л хэрэг.хятаддаа бол дээд зэргийн зам тавина наадуул чинь.хөгийн дарга нарт хөгийн юм хийж өгөад л мөнгөө аваа биз

Avatar

Зочин 2018-08-15 202.21.106.155

Хаха

Avatar

Зочин 2018-08-15 182.160.33.61

Япончуудын барьсан Нарны зам.

Avatar

Зочин 2018-08-15 103.10.20.34

Uursduu ihenhiig ni idchiheer baga tusuvuur ymar oilgoti zam tavihav de

Avatar

Зочин 2018-08-15 64.119.16.7

нарны замас 1 юмыг гайхаад бдг юм.зам н эмтрээгүй бхад бродур н эвдрч үйрээд бдг сонин шү. үл мэдэхүүд юу гж бүлтрдг юм блдо

Avatar

зочин 2018-08-15 66.181.160.51

Юуч мэддэггүй сэтгүүлч байна ……. Зураг ямар байна , тийм л зам болно . Сайн зам өртөг өндөртэй , муу зам хямд өртөгтөй .

Avatar

SS 2018-08-15 66.181.168.8

iim hogiin hyamdhan niitlel bichij bdag, uhsen shombookoo hiij iim zam huleej avsiin. Huleej avsan turiin heden bguullagiin nohduudeer ch gesen toluuleh heregtei

Avatar

Зочин 2018-08-15 66.181.169.66

Нөл алдаа

Avatar

Зочин 2018-08-15 66.181.160.18

Монгол, хятадын тавьсан зам чанаргүй байгаа нь тэдний буруу боловч гол буруутан нь "Эзэн"!!! Тэр "Эзэн" нь Захиалагч буюу Засгийн газрын байгууллага! Эзэн нь хяналт тавьдаггүй, тэр байтугай Гүйцэтгэгчээс хахууль авч хуйвалдаад байхад яаж ажил чанартай болох вэ дээ??? Тэгээд л дахиад засах гэж татвар төлөгчдийн мөнгийг дахин дахин цацна!!! Япончууд бол угаас чанаргүй юм хийж болдог гэх ухаан толгойд нь байдаггүй учраас өөрсдөө дээд зэргээр хийдэг.

Avatar

ЗОЧИН 2018-08-15 64.119.26.231

АЛИВАА ЮМАНД БАТАЛГААТ ЗАСВАР ГЭЖ ЮМ БАЙДАГ БИЗДЭЭ . ХЯТАД , ХЭН Ч БАЙ ХОЁРХОН ЖИЛИЙН ЭДЭЛГЭЭ ДААХГҮЙ ЭВДЭРЧ БАЙГАА ЗАМЫГ ЗАСУУЛЖ ЯНЗЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ …- ШААРДЛАГАТАЙ … ,

Avatar

Зочин 2018-08-15 202.21.106.155

Хятад компани олдохгүй бол Хятадын засгаас төлүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2018-08-15 66.181.176.234

Чанар хамгийн гол нь шүү, тиймээс бид японуудтай хамтарч зам гүүр барих хэрэгтэй. Хятадууд бол дандаа хулхи хийдэг. Манай МХЕГ-н авилгач мэдлэггүй байцаагч дарга нарыг шалгаж шийтгэх ёстой.

Avatar

хариу 2018-08-15 66.181.169.66

мэргэжлийн хяналтынхан комиссийн бүрэлдэхүүнд орохгүй болоод олоон жил болж байна. Юмаа мэдэж бичээч

Avatar

Зочин 2018-08-15 103.26.195.27

Ус зайлуулах шугамгүй бол мянган гоё зам ялгаагүй эвдэрнэ. Замын компаниуд замын өргөнөөс, нимгэнээс хасч байж тэр өгсөн мөнгийг нь арай чуу хүргэж өөрсдөө хэд гурван юм тоншчихдог нь нууц биш. Дээрээс нь тендерт ялахын тулд нөгөө дарга шүдлэнгүүдэд 10-15 хувь дор хаяж өгөх хэрэг гардаг. АТГ гэж хэрэг илэрүүлчих боловсон хүчингүй дүнкүүгийн газар байгаад ч нэмэргүй. Хятадууд төлөх нь түмэн зөв. Дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-08-15 203.91.115.42

АН-хан өргөнөөс нь хятатууд зузаанаас нь идчихсэн. 12-16 онд батүүл нар гэнэт огцом баяжсан юм шүү дээ.

Avatar

Зочин 2018-08-15 202.179.26.69

Чанаргуй зам тавьсан хятадууд буруутай юу, чанаргуй замыг гь хүлээж авсан Монголын комисс буруутай юу ..

Avatar

Зочин 2018-08-15 202.21.106.155

Аль аль нь

Avatar

SS 2018-08-15 66.181.168.8

Manai komiss buruutai, myanga zam taviad us zailuulah shugamgui bol yama rnemer bnaa?

Avatar

төрөө 2018-08-15 202.179.26.9

супер маленький хочтой ямар гар сүүлийн өдрүүдэд эрүүгийн ертөнцөд тодроод байгаан

Avatar

Зочин 2018-08-15 175.223.18.100

ЕЭЭ ЮУ ЯРИАД БАЙГАА МЭДРЭЛ ВЭ? ТӨСӨВТ НЬ НЬ ТААРУУЛААЛ МОНГОЛЫН СТАНДАРТААР Л БАРЬСАН БАЙГАА ШД. ЖИЧ МОНГОЛЫН ЗАМЫН СТАНДАРТ : АЛЬ БОЛОХ НАРИЙХАН ГУАЛИГ, УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМГҮЙ, МАШ НИМГЭХ БАЙХ. –> ЭНЭ СТАНДАРТ Л МОНГОЛД МӨРДӨГДДӨГ. ТЭГЖ ЯРЬВАЛ УБ-ЫН ХАМГИЙН ЧАНАРТАЙ, ХАМГИЙН ЗУЗААН, ЗАМЫН ТЭМДЭГЛЭГЭЭ, ЗАМЫН ЦАГААН ЗУРААС, УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ЗЭРЭГ НЬ ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР БАРЬСАН НЬ ХЯТАДУУДЫН ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР ТАВЬСАН ЗАЛУУЧУУДЫН ӨРГӨН ЧӨЛӨӨ ШҮҮ. МУИС ЫН УУЛЗВАРААС ЧИНГИС ЗОЧИД БУУДЛЫН УУЛЗВАР ХҮРТЭЛ ЯВААД ҮЗ. ХЯТАДЫГ МУУЛДАГ ООРКУУДАА!!!

Avatar

Зочин 2018-08-15 202.131.245.243

Бээжингийн гудамж гэдэг юм.

Avatar

Зочин 2018-08-15 202.131.234.194

Бид дэлхийн жишгээр чанар шаарддаг. бүх зүйл дээр тэр улсад ингэдэг, тэгдэг гээд элдвийн л юм ярьж болно.
Харин энэ жишигтээ таарсан үнэлгээтэй болчоод хариуцлагыг нэхэх хэрэгтэй. Нарны замын нэг км -н өртгийг нь тухайн үед баригдаж байсан замуудын нэгж өртгийг харьцуулж үзээрэй. Төсөвлөсөн мөнгө нь үнэ хэрэгтээ хаанаач хүрэхгүй шүү дээ. мэдээж ААН-үүд ашиг гаргахгүй л бол ажил хийх хэрэг байхгүй ш дээ.
Судлаж байж бичээрэй сэтгүүлч ээ!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-08-15 66.181.184.173

нэг мөр ус зайлуулах шугамтай нь хийгээ ч дээ

Avatar

Сайхан 2018-08-15 103.50.207.150

Зам барьж байхад нь Нийслэлийн автозамын мэргэжилтнүүд хяналт тавьдаг байсан тэр хүмүүстэй хариуцлага тооцъё. Мөн хүлээж авсан комиссын нөхдүүдтэй хариуцлага тооцъё.

Avatar

Хүннү 2018-08-15 43.228.129.37

Энэ санаа зөв шүү. Улсын төсвөөр тэжээлгэсэн хогнууд эргүүлээд улсаа бодож бологгүй юм уу. Дандаа л эх орныхоо эсрэг байцгаах юм.

Avatar

Зочин 2018-08-15 202.21.106.169

Hen ch barisan tusovoosoo boldog bailgui dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж