Хятадад шинэ орон сууцын үнийн өсөлт хөөрөгдөж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Хятадад шинэ орон сууцын үнийн өсөлт хөөрөгдөж эхлэв

Хятадад шинэ орон сууцын үнийн өсөлт хөөрөгдөж эхлэв

БНХАУ-д долдугаар сард  шинэ орон сууцны үнийн өсөлт сүүлийн хоёр жилд тохиогоогүй өндөр үзүүлэлттэй гарсан нь бодлого боловсруулагчдыг эдийн засаг удаашралтай байгаа энэ үед хүндрэл учруулж байгаа юм.  

Хятадын70 гол хотуудын шинэ орон сууцын дундаж үнэ өнгөрсөн долдугаар сард  өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. Харин 2017 онтой харьцуулахад энэ жил 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Судалгаагаар сүүлийн хоёр жилд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нэмэгдэж тэр чинээгээрээ худалдан авалт хоёр дахин нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. 2013 болон 2016 оны эхээр гарч ирсэн зах зээлийн хөөс өнгөрсөн долдугаар сард гарч ирсэн гэжээ.

Тухайлбал Хайнан, Саня зэрэг арлын хотуудад шинэ байрны үнийн өсөлт долдугаар сард өмнөх сараас 3.7 хувиар өссөн байна. Мөн жижиг хотуудад байрны үнийн өсөлт тогтворгүй, өсөлттэй байна гэжээ.

Харин Бээжин, Шанхайм Гуанжоу, Шенжень гэх томоохон хотуудад харьцангуй тогтвортой байгаа аж.

Зах зээлийн байдал хэт өсөлттэй болох үед тэд байр худалдан авах татварыг нэмэх эсвэл хориг тавьж, зах зээл буурах үед эдгээр хоригуудыг суллах зэргээр бодлогоор удирддаг байна.

Эх сурвалж: reuters 

T. Мядаг 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж