“Булган” СӨХ хүүхдийн тоглоомын талбай барих газартай боллоо | News.MN

“Булган” СӨХ хүүхдийн тоглоомын талбай барих газартай боллоо

“Булган” СӨХ хүүхдийн тоглоомын талбай барих газартай боллоо

“Булган” СӨХ хүүхдийн тоглоомын талбай барих газартай боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргасан. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж бүрдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, мөн хууль бусаар газар эзэмшиж буй иргэд, ААН-үүдээс шалтгаалан тоглоомын талбай байгуулах, СӨХ-дууд бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал байсаар байгаа юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга Сууц өмчлөгчдийн холбоодын газрын асуудлыг судалж шийдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм.

Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 1034 СӨХ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас энэхүү аянд хамрагдаж  орчны газраа баталгаажуулсан СӨХ-үүдийн тоо 569–д хүрээд байгааг нийслэлийн Газрын албанаас мэдээллээ. Харин үлдсэн 465 СӨХ газраа ашиглах хүсэлтээ өгсөн. Үүнийг судалж, шийдвэрлэх шатандаа явж байгаа аж.

Өнөөдөр хотын дарга Баянгол дүүргийн 6-р хороо, Сувилахуйн сургуулийн зүүн талд газар эзэмшиж байсан “Сайхан булган” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, уг газрыг “Булган” СӨХ-д шилжүүлэн, ашиглуулах захирамж гаргалаа. “Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан энэхүү газар дээр барилга барих боломжгүй, нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглах шаардлагатай гэсэн дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа тус компанид хүргүүлж байсан боловч “Сайхан булган” ХХК энэхүү дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсаар өдийг хүрсэн юм. “Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан газрын ойр орчимд барилгын нягтаршил ихтэй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барих шаардлага олон жилийн өмнөөс тулгарч байсан боловч хууль зөрчин “Сайхан булган” ХХК-д олгогдсон газар эзэмших зөвшөөрлийн улмаас амралтын цогцолбор баригдах боломжгүй байжээ. Хотын дарга үүсээд байсан энэхүү асуудлыг анхааралдаа авч хуулийн дагуу, иргэдийн талд шийдвэрлэснээр тухайн бүсийн оршин суугчид “Булган” СӨХ-оороо дамжуулан уг газар дээр хүүхдийн тоглоомын болон ахмадын амрах талбай барьж байгуулах боломж нээгдэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-15 96.69.189.11

tenegtbee

boliochee tenegyyd mini gebel oilgoxyy 2018-08-15 96.69.189.11

togloomiin$ bish CYYGSHDIIN MASHINII ZOGCOOL AY TYXTAI BOLGOOCHEE,uyn togloom,zygaatsax tenegtex

Ганцэцэг 2018-08-15 150.129.142.232

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр хороолол дунд 16 давхар орон сууц баригдаж бна энэ барилгын талаар дээр сэтгэгдэл.бичсэн Тунгалаг болон Ардчилал.43 Сөх ныхон холбогдох бичиг баримтыг хавсарган олон газараар шийдвэрлүүлэхийг хүссэн боловч иргэн Тунгалаг гуайн бичсэнчлэн бидэнд ийм хариу өгсөн.Тэргүүн Чансаа компаниихан хороолол дундах нягтралыг туйлын ихээр нэмэгдүүлэхийн сацуу өөрсдийн оршин суугчид болон худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийг хохироох бүрэн боломжтой Иргэн бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маш томоор зөрчигдөж бгааг анхааралдаа авч дахин шалгаж өгөөсэй гэж хүсч бна.ардчилсан нийгэм гэдэг чадалтай нь чадалгүйгээ няц дардаг л нийгэм юм бх даа. Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй.

tungalag 2018-08-15 66.181.184.117

Эдүүгээгийн хэвлэл мэдээлэлийнхэнд итгэхэд бэрх болж байна. Ард түмний толгойг өөрсдийн эрх ашгийн төлөө яаж ч эргүүлэхээс буцахгүй ...20,16онд гаргасан шийдвэрийнхээ дагуу МХГ*таа үүрэг өгөөд зогсоолгох ухаангүй Хотын дарга бидний учирлах өргөдлийн өмнөөс "Барилгын стандарт зөрчигдөөгүй "гэсэн нэг л өгүүлбэрээр хариу барьсаар 4-р хороололд :агаарын хамгийн бохирдолтой гэсэн дүгнэлт,хөрсний бүтэц борооны урсгалд нэвчих магадлалтай,салхины хурд 13-16м/сек гэсэн үзүүлэлттэй газар 16 давхар орон сууцагагүй болж байна.

зочин 2018-08-15

Хуучнаар Лениний музейн баруун талд, Орон сууцны 2а байрны хүүхдийн сагсны талбай байсан газарт\nбарилга барих зөвшөөрөл өгөөд одоо хашаа татсан байгаа. Тэнд хөл тавих газар олдохоо \nбольсоон Батболд даргаа. Хүүхдийн хөгжмийн сургууль барина гэнээ. Яахлаараа бүхэл бүтэн орон сууцны нарыг хааж барилга барих ёстой гэж. Бүр чихэлдүүлээд шүү.Тэр захирамжийг хүчингүй болгооч Батболд даргаа. Сүүлдээ бүр хүүхдийн нэрээр газар, барилга болоод явчлаа шүү олзонд дуртай хүмүүс.

Зочин 2018-08-15 122.201.22.34

Сөх бол шимэгч туузан хорхой л гэсэн үг дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж