"Найрамдалт хотуудын дуулал" хамтарсан тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

"Найрамдалт хотуудын дуулал" хамтарсан тоглолт болно

"Найрамдалт хотуудын дуулал" хамтарсан тоглолт болно

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа Хөх хотын Суртал ухуулгын газрын l-р орлогч дарга тэргүүтэй Хөх хотын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ирэх 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Өвөр Монголын соёлын өдрүүд болох юм. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотууд хамтран “Найрамдалт хотуудын дуулал” хамтарсан тоглолтыг зохион байгуулна. Уг тоглолтыг есдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулахаар урьдчилан товлоод байгаа бөгөөд 17 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг Улаанбаатар хот ирэх юм.

Дээрх тоглолтыг зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, ард иргэдэд тоглолтын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах ажилд хамтран ажиллах талаар ярилцлаа. Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд соёлыг сурталчлан таниулах энэ ажиллагааг бүхий л талаар дэмжиж хамтран ажиллана гэдгээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа илэрхийллээ.

Өвөрмонголын соёлын өдрүүдийн арга хэмжээ нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хийгдэж байгаа олон ажлуудын нэг юм. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Хөх хот, Улаанбаатар хотуудын найрамдалт харилцааг нэмэгдүүлэх, ард иргэдийн соёлын хөтөлбөрийг харилцан солилцох ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж