Лигийн MVP: Г.Дөлгөөн үү, эсвэл О.Эрдэнэцогт уу?

The League

Лигийн MVP: Г.Дөлгөөн үү, эсвэл О.Эрдэнэцогт уу?

Лигийн MVP: Г.Дөлгөөн үү, эсвэл О.Эрдэнэцогт уу?

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн энэ улирлын шилдгүүд өнөөдөр/2026.03.05/ тодорно. Саяхан эмэгтэйчүүдийн лигийн улирал өндөрлөж, Хөгжлийн лигийн шилдгүүд тодорсон. Тэгвэл одоо дээд лигийн оргил мөч ойртож байна.

Дээд лигийн шагналуудын хамгийн анхаарал татаж байгаа хэсэг нь "MVP" буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагнал хэнд очих вэ гэдэг асуулт. Өмнөх жилүүдэд улирлыг амжилтаараа тэргүүлсэн багийн хамгийн өндөр үзүүлэлттэй тамирчин "MVP"-ээр тодордог байв.

Гэвч дээрх шалгуур нь сүүлийн жилүүдэд олны шүүмжилд өртөж, лигийн зохион байгуулагчид шалгуураа өөрчилсөн. Тодруулбал, лигийг амжилтаараа тэргүүлсэн гурван багийн хамгийн өндөр үзүүлэлттэй тамирчинд шагналыг олгоно. Ингэхдээ улирлын тоглолтуудын 75 хувиас дээш тоглолтод оролцсон байх учиртай.

Шинэ шалгуураар SG Apes, Хасын Хүлэгүүд, BCH Knights багуудаас шилдэг тодорно. Ерөнхийдөө SG Apes багийн Г.Дөлгөөн MVP-ээр тодрох магадлал тун өндөр байна. Түүний ойрын өрсөлдөгч нь BCH Knights багийн ахлагч О.Эрдэнэцогт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-05 202.9.40.50

үхсн ацны чин хаа дэмжлг бэ аужааманжуулыгмугжижсдэмжээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж