Путин Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Путин Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байна

Путин Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

“Би чамтай ойрын хугацаанд уулзаж, харилцаа холбоо болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэнэ. Хоёр улс нөхөрсөг болоод хамтын ажиллагааг чухалчлах ёстой” хэмээн ерөнхийлөгч Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд талархлын захидал илгээснийг хэвлэл мэдээллийн агентлаг олон нийтэд зарлажээ. 

Мөн Путин ОХУ болон Хойд, Өмнөд Солонгос улсуудтай гурван талт хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Өнөөдөр /2018.08.15/ Өмнөд болон Хойд Солонгос улсууд 1910-1945 он хүртэл үргэлжилсэн Японы дарангуйллаас чөлөөлөгдсөн өдөр тохиож байгаа аж.

Эх сурвалж: TASS
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж