“Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай Европ тивийн ноён оргил Эльбруст өчигдөр /2018.8.14/ амжилттай авирчээ. Тэрбээр Эльбруст авирахаар энэ сарын 2-нд эх орноосоо хөдөлсөн юм. Энэ нь түүний хувьд гаднын ууланд авирсан анхны тохиолдол юм. Тэрбээр хэл болон сонсголын бэрхшээлтэй ч дэлхийгээр тойрон аялах мөрөөдөлтэй нэгэн.
Мөн тэрбээр дугуй болон явганаар эх орныхоо дөрвөн зүг найман зовхист аялан нийт 22 мянга 500 км замыг ганцаар туулсан билээ. Түүнчлэн Алтай Таван богд болон Отгонтэнгэр хайрханд авираад байсан юм.
Р.Ренчиндулам