Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны долоодугаар сард “Оффшор бүсийн жагсаалт”-аас Сингапур, Швейцар улсуудыг хассан. Түүний дараахан “Л.Оюун-Эрдэнэ журмын ах, Сингапурт бизнестэй Х.Баттулгадаа үйлчиллээ” гэх шүүмжлэл гараад намжсан байдаг. Нүүрсний орд газрын наймаа, төмөр замын оффтейк гэрээний хэргүүдтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сингапурын иргэн Билли Лим Сан Пау нарын олон жилийн хамтарсан бизнес ил болсноор уг шүүмжлэл гарсан.
Үүнтэй холбоотойгоор Загийн газар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд тухайн үед УИХ-ын дарга Н.Учрал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байлаа. Засгийн газрын “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 2024 оны долоодугаар 24-ний тогтоолоор нийт 49 улсыг багтаасан “Оффшор бүсийн жагсаалт”-аас Сингапур, Швейцар улсуудыг хассан.
Анх 2017 онд УИХ-аас нийтийн албан тушаалтнуудын нуусан хөрөнгийг ил болгох, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн татварын диваажингаар дамжуулан мөнгө угаах, бохир санхүүжилт босгох зэрэг эрсдэлийг бууруулахаар оффшорын эсрэг хуулийг баталж байлаа.
Улмаар Засгийн газраас “Оффшор бүсийн жагсаалт” Хонконг, Сингапур, Швейцар улсуудыг оффшорын жагсаалт оруулах асуудлыг хэл амтай шийдвэрлэснийг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулж байлаа. Гэхдээ оффшор бүсийн хязгаарлалтыг нийтийн албан тушаалтны хүрээнд тогтоож, бизнесийн салбарын хувьд цэвэр орчин бүрдүүлэх, татварын баазыг нэмэгдүүлэн, эдийн засгийн ил тод байдлыг хангах зэргээр хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдгээр нээлттэй үлдээсэн юм.
УИХ, Засгийн газраас ийнхүү улстөрчдийн оффшор данстай тэмцэх компанит ажил өрнүүлсэн нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлээс “Панамын баримтууд”, “Диваажингийн баримтууд”, “Пандорагийн баримтууд” гэсэн дэлхийг хэрсэн луйврын схемийг илчилсэн баримтуудаас үүсэлтэй. Эдгээр баримтуудаар дэлхийн олон орны улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн оффшор бүс дэх нууц хөрөнгө ил болсны дотор Монголын 50 гаруй улстөрч, бизнесмений нэр дурдагдсан байдаг. Тэдний анхдагчид нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, Сангийн сайд асан С.Баярцогт, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар нар байсан бол удаах баримтуудаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын нэр ил болсон.
Тэдний дотроос Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2024 онд ганцаараа улс төр нөлөө бүхий этгээд буюу УИХ, Засгийн газрын гишүүний албыг хашиж байсан. Түүний Хятад түншдээ зарсан гэх “Болдтөмөр ерөө гол” компани болон ах, дүү нарынх нь удирдаж буй “Инфинитиспейс” компаниуд бүгд оффшор бүсийн жагсаалтаас хасагдсан Сингапур улсаас хамааралтай хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Дэлгэрсайхан сайдын мэдлийн Хандгайтын төмрийн хүдрийн ордын лицензийг Сингапур дахь компаниуд нь эзэмшиж байна.
Түүнийг өмнө нь Швейцарын хууль хяналтынхан лицензийн наймаа буюу Монголын байгалийн баялгийг ашиглах эрхийг хямд авч, үнэ хүргэн гадныханд зарсан. Давхар гэрээ буюу албан ёсны гэрээн дээр бага үнэ бичиж, бодит зөрүү мөнгийг оффшор дансанд хүлээн авсан. Мөрөө баллах буюу оффшор бүсийн нууцлалыг ашиглан жинхэнэ эзэмшигчийг нуухыг оролдсон зэрэг үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм.
Дашрамд дурдахад, олон улсын мөнгө угаалттай тэмцэх байгууллагуудын зүгээс оффшор бүсийг татварын диваажин, бохир мөнгө угаах таатай хөрс гэж үздэг. Энэ нь улстөрчид эрх мэдлийн давуу байдлаа ашиглан их ашгаас бага татвар төлж байхад, жижиг дунд бизнесүүд хууль ёсны дагуу эх орондоо өндөр татвар төлж өрсөлдөх чадвар нь доройтож байдагтай холбоотой. Иймээс улстөрч-бизнесменүүд энэхүү сүүдрийн эдийн засгийг сонгож үйлчлүүлэх нь түгээмэл. Монголын улстөрчдийн хувьд авлигын эсрэг хатуу хууль, цаазтай БНХАУ-ын хилийн гадна оршдог Хонконг, Сингапурын оффшор бүсийг гадаадын хөрөнгө оруулалт татах нэрээр илүүтэй сонгож үйлчлүүлдэг. Гэтэл ОУВС тэргүүтэй олон улсын байгууллагууд олон жилийн өмнөөс Хонконг, Сингапурыг татварын хөнгөлөлтэй буюу оффшор бүс хэмээн тодорхойлж ирсэн юм.
3,569.17






















































Иргэн Балтав 2026-03-05 103.212.119.89
МОНГОЛ улсын нутаг дэвсгэр дээр олсон ашиг, өмч хөрөнгөө гадаадад байршуулж байгаа Монгол иргэдийн тэр хөрөнгөөс 49 хувийн татвар авдаг хуультай болвол шудрага ёсонд нийцэх байхоо
зочин 2026-03-05 103.212.119.121
Байгалийн баялагийг зарж үндэсний үйлдвэрүүдийг устгаж байгаа Хятад гаралтай Дэлгэрсайхан мэтийн эрлийж нөхдүүдийг Хятадын хуулиар нь шийтгэж цаазал. Хятадууд Монголд хууль байхгүй сайхан гэж ярьдаг болсон гэнэлээ шүү.
иргэн 2026-03-05 66.181.171.252
Сингапурт Баттулга, Швейцарт Дэлгэрсайхан, Сү Батболд нарын мөнгө бункер дүүрэн байгаа. За тэгээд жараахайнууд дүүрэн биз дээ.
Нэргүй 2026-03-05 172.58.242.218
Баттулгыг ноцох гээд л жаахан жаахнаар дөхөөд л бна уу даа ! Ноцох гэж байж нугасаа тас савуулваа !!!
Орос Путлер ах нь ФСБ-дээ ганц дохиход л хэний ч амь нас эрлэгийн хаандаа дуудгдана шүү !!!