УИХ-ын хаврын чуулган эхлэхэд хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос тавина гэх асуудал хөндөгдөх болсон. Одоогоор хуулийн байгууллагад шалгагдаж байгаа 10 гаруй УИХ-ын гишүүн бий. Тиймээс энэ удаа хуулийн байгууллагаас "уяа"-тай гишүүдийн хэргийг тоймлон хүргэе.
УИХ-ЫН ДАРГА АСАН Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХЭРГИЙГ УДАХГҮЙ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛНЭ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан:

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Бортээгийн ордтой холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байна гэж мэдээлсэн. Энэ талаар сүүлд Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгөхдөө "Д.Амарбаясгалангийн хувьд прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан. Иймд удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна" гэсэн юм.
Прокуророос дээрх хэргийг хянаад мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй гэж үзэж, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтад заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн.
Түүний өмгөөлөгч Ү.Амарбат энэ талаар мэдээлэл өгөхдөө "Нэгдүгээрт, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол гарсан. Үүнтэй холбоотой миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалангийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтуудаа гаргаж, хуульд заагдсан эрхийнхээ хүрээнд оролцож байгаа.
Сайд Б.Энхбаяр Байгаль орчин, аялал жуулчлалын яам тэмдэглэл өгөөгүйн төлөө хэнийг буруутгасан бэ гэхээр Д.Амарбаясгалан тэмдэглэлийг устгасан гэж хэлж байгаа юм. Тэр тэмдэглэл нь устгагдаагүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамандаа байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хуулийн шаардлага хангуулаад байгаа газраас нь гаргуулж авна" гэдгийг хэлж байв.
ШҮҮХЭЭС УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯАД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬСАН
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Шүүхээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Булгантуяаг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнгөрсөн нэгдүгээр сард /2026.01.28/ хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын чуулганы аравдугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хэлэлцэн, Үндсэн хуулийг зөрчсөн гэх санал дүгнэлт гаргасан юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан Их хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг тайлбарлахдаа гурван үндэслэлийг онцолсон. Тодруулбал,
- Ерөнхий сайд Г.Занданшатарыг ТББХ-ны саналын томъёоллоор санал хурааж, огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
- УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа “Дэмжээгүй саналыг дэмжье” гэж ТББХ-ны саналыг үндэслэж, санал хураасан нь Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэв.
- УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчин өмнөх өдрийн ирцээр ирц авсан, ингэхдээ Баасан гаригийн чуулгандаа суугаагүй 19 гишүүнийг саналын тоонд хууль бусаар оруулж тоолсон. Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсныг Үндсэн хуулийн зөрчилд нэрлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН П.САЙНЗОРИГТ ЗОДООНЫ ХЭРГЭЭР ХИЛИЙН ХОРИГ ТАВИВ
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

УИХ-ын гишүүн П.Сайнзориг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар зодолдсон гэх хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байна. Улмаар Дүүргийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн П.Сайнзориг болон Х.Тайван нарыг яллагдагчаар татан хоёуланд нь хилийн хориг тавьсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг цахим хуудаснаа тайлбарлахдаа "Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан. Дараа нь Х.Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэг дээр тэгээд тодорхой байгаа даа" гэсэн байдаг.
Мөн УИХ-ын гишүүнийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгөхдөө "УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг энэ долоо хоногийн Лхагва гариг буюу хоёрдугаар сарын 25-нд прокурорын захирамж гарч, бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа" гэсэн юм.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, яллагдагч П.Сайнзоригт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал тус шүүхэд ирүүлснийг шүүх 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр /2026.03.04/ хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч П.Сайнзоригт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
АТГ-ААС УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газар руу шилжүүлсэн тухай мэдээлж байв. Хуулиараа энэ тохиолдолд хэргийн оролцогч нь яллах дүгнэлтээ өөрөө очиж авах зохицуулалттай. Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь яллах дүгнэлтээ очиж аваагүй. Гэрийнх нь хаягаар хүргүүлсэн ч гэр бүлийн гишүүн нь хүлээн авахаас татгалзсан.
Тиймээс прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь биечлэн өгөхөөр АТГ-ын хоёр мөрдөгч Төрийн ордонд орж, өрөөнд нь нэвтэрсэнд “Гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэдэг сенсаци дэгдээж, энэ асуудлыг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцэж байв.
АТГ-ын хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, хариуд нь аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгасан байдаг. Тухайлбал, өнгөрсөн 2025 оны зургадугаар сард энэ асуудалтай холбогдуулж холбогдох нэр бүхий иргэний гэрт нь очиж нэгжлэг хийхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн дуулиан дэгдээж байсан удаатай.
ШҮҮХЭЭС УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМААД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬСАН
УИХ-ын гишүүн Э.Болормаа:

Шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавиад байна. Хэрэв УИХ-ын гишүүн Э.Болормаа хууль хяналтын байгууллагаар гэм буруутай нь тогтоогдвол түүнийг эгүүлэн татах нөхцөл бүрдэх юм. УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Иргэний гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэлж байв.
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан байдаг.
УИХ-ын сонгуульд МАН-аас баруун бүсэд нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нь оффшор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авч ашигласан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул эгүүлэн татах ёстой гэдэг шаардлагыг жижиг намууд /2025.02.18/ тавьсан. Харин УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа хууль зөрчсөн үйлдэл нэгээхэн гаргаагүй, бүх холбогдох байгууллагууд нээлттэй шалгаарай гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Н.АЛТАНХУЯГИЙГ ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хэлэлцээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзсэн.
Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм.
Шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ хэрэг бол нэг хэрэг болж орж ирэх учиргүй байсан. Эрхэм шүүгч нар нээлттэй шүүх хурал хийж байгаад баярлаж явдаг. Дээр нь Монгол Улсын Ерөнхий сайд асан хүн шүүхийн танхимд Засгийн газрын тогтоолоор зогсч байгаа хэргийг тусгаарлаад өгөөч гэсэн болсонгүй. Гэхдээ бас ч гэж хоёр жил сар гаруй хугацаанд 80 гаруй хүний хэргийг шийднэ гэдэг тун хэцүү ажил. Би өөрөө энд сууж, мэдэрсэн. Хүнд хэцүү юман дундуур ноён нуруутай гарсан гэж бодож байгаа. Тэр нь намайг цагаатгасан агуулгаар хэлээгүй. Та бүхний хийсэн ажлын үр дүнд мэтгэлцэж, янз бүрийн бичиг баримт цуглуулж ярьсны үр дүнд 80 хүнээс 40 гаруй хүн нь цагаадсан. Өнөөдөр яагаад дахиад ороод ирсэн юм бүү мэд. Баахан хулгайч нар байдаг юм байна гэж нийгмийн анхаарлын төвд оруулж байгаа. Эдгээр хүмүүс дотор алдаа хийсэн гэдгээ хүлээж байгаагаа хэлж, ялаа хөнгөрүүлж байгаа хэсэг бий. Гэхдээ 80 гаруй хүний 50 хувь нь цагаадна гэдэг бол том хэлмэгдүүлэлт байжээ" гэдгийг хэлсэн юм.
УДШ-ЭЭС УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАРЫГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦСОН
УИХ-ын гишүүн Да. Цогтбаатар:

Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон. Тэрбээр 2025 оны гуравдугаар сарын 10-нд Улсын дээд шүүхэд хандан, УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт хүргүүлсэн байдаг. Энэ талаар Д.Цогтбаатар мэдээлэл өгөхдөө "Би гайхаж байгаа учраас Улсын дээд шүүхээс ямар бичиг гарсан бэ гэдгийг очиж аваад шүүхийн шатанд дахин гомдол өгөхөөр материал бүрдүүлэн өмгөөлөгчийнхөө багт өгөх ёстой. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авсан юм. Харин Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаараа ямар нэгэн байдлаар надад холбогдуулж байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрхзүйн байдалд ялгаатай ойлголт байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох болон сонгогдох эрхийн талаар дурдаад өгсөн байгаа. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудлыг зааж өгсөн.
Тэрнээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц тайлбарлана, бусад хуулийг УДШ тайлбарлана.
Дуртай нэгэн хуульч, сэтгүүлчид ямар нэгэн өнцөг гаргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд гурван өгүүлбэр байхад хоёр нь уншиж болохгүй. Би гишүүн болсноосоо хойш Үндсэн хууль зөрчөөгүй. Өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Би шүүхийн шатанд дахин гомдол гаргаж байгаа. Би жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн биш. Би хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иргэнийг биш УИХ-ын гишүүнийг гэж хуульд заасан" гэдэг хариултыг өгч байв.
АТГ: ШУУРХАЙ БАГ ТӨГРӨГ НУУРЫН ОРДЫН ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Х.Баттулга:

Тухайн үед АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорт хүргүүлсэн байна. Улмаар улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгаж байна гэж мэдээлсэн.
ЗГХЭГ-ын дарга асан Н.Учрал тухайн үед мэдээлэл хийхдээ Төгрөг нуурын орд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр "Х.Баттулгыг шалгах асуудалд би О.Алтангэрэл сайдад найдаж байна, харж байгаа" гэдгийг онцолсон байдаг. Харин “Төгрөг нуур энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн өмнө нь /2025.04.08/ Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ "Иргэн хүний хувьд Төгрөг нуурын ордтой холбоотой өөрт байгаа материалыг Авлигатай тэмцэх газар /АТГ/- т өгөх нь зөв юм байна гэж бодож байна. Аавыг маань 1.3 сая ам.доллараар Төгрөг нуурын ордыг зараад идчихсэн гэж ярьж байгаад охиных нь хувьд эмзэглэж байна. Янз бүрийн утасны дугаараас залгаж, бичиж байна. Надад хамгаалалт хэрэгтэй байна. Тийм учраас АТГ- т Төгрөг нуурын ордтой холбоотой бичгээ өгөх, хамгаалалт мөн авах хүсэлтэй байна” гэсэн байдаг.
Харин энэ хэрэг АТГ-т очоод гацсан байдалтай байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас УИХ-ын гишүүн Х.Баттулгад холбогдох Төгрөг нуурын ордыг оффшор бүсээр дамжуулан зарсан асуудлын талаарх 100 гаруй хавтаст материал өнгөрсөн дөрөвдүгээр сард хүлээлгэн өгснөөс хойш долоон сарын нүүрийг үзээд байна.
УИХ-ын намрын чуулган эхлэхийн өмнө дуулиант хэрэгт нэр холбогдсон хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-ын даргад тавих болов уу гэдэг хүлээлт байсан ч өнөөдрийг хүртэл чимээгүй л байгаа юм.
ССАЖЗ-ЫН САЙД АСАН Ч.НОМИНГ АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Ч.Номин:

ССАЖЗ-ын сайд асан Ч.Номинг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээллийг албаныхан өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ талаар 2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд мэдээлэхдээ "Монгол хаан" жүжигт санхүүжилт дэмжлэг олгоогүй гэж яриад байгаа юм байна. Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 24.1 тоотой Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээлэх үндэсний хорооны тогтоол байгаа.
Үүний 3.23-т Тамгагүй төр жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх гээд баталчихсан байгаа. Энэ үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан.
Би хэвлэл мэдээлэлд хүндэтгэлтэй ханддаг. Нүүрсний хулгайтай холбоотой хамгийн томчуудтай нь эхлээд хуулийн хариуцлага яригдана. Хэвлэлийнхний асуудал тусдаа яригдана. Жишээ нь яг одоо шалгагдаж байгаа асуудал байгаа."Хэро" Б.Баатар гэдэг нөхөр иргэн Э, Г нарт захиалга өгч Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн ажил шалгагдаж байна. Иргэн Г нь гадагшаа зугтсан бол Э нь цагдан хоригдсон. Би энэ талаар ирэх даваа гаригт хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө. Тэгэхдээ тодорхой баримттай дүрс бичлэг үзүүлнэ" гэсэн юм.
Харин ССАЖЗ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номин тухайн үед цахим хуудаснаа тайлбар хийхдээ "Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш. Б.Энхбаяр сайд Монгол Улсын Олон Улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны гишүүн, төлөвлөгөөг нь батлалцсан хүний хувьд Монгол Улс хуультай, бодлогын процесс дараалал, төлөвлөлгөө, гүйцэтгэл, хяналтын механизмтай байдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. "Тамгагүй төр" жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг удаа дараа мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ жүжигт төсвөөс дэмжлэг үзүүлсэн болгож харагдуулах акц, гүтгэлгийг тасралтгүй явуулсан. Үнэхээр төсвийн мөнгө зарцуулсан нь баримтаар нотлогдсон бол төлөвлөгөө биш санхүүгийн баримт гаргаж тавих байсан.
Мөнгө зарцуулсан эсэх асуудал зөвхөн санхүүгийн баримтаар нотлогддог байтал улс төрийн зорилгоор, ямар ч санхүүгийн баримтгүйгээр, “Худал үгийг мянга давтаж үнэн болгох” гэсэн увайгүй арга хэрэглэж байгаа Б. Энхбаяр сайдад харамсч байна" гэсэн байдаг.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ТҮҮНИЙ АХ “ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫГ ХУУЛЬ БУСААР АВСАН ЭСЭХИЙГ ШАЛГАНА
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өмнө нь мэдээлэл хийхдээ "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертаймент групп” ХХК “Гэрэгэ тауэр”-ын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлыг судалж үзсэн. “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрын оффисыг хууль бусаар авсан. Миний бие энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж албан ёсоор шалгуулна" гэж мэдээлсэн. Мөн тэрбээр "Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн хэргийг шалгаж байна" гэж мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Миний бие “Эрдэнэс Оюутолгой” компани нууцлалын тамгатай 20 сая ам.доллар авсан асуудлын талаар өөрийн цахим хуудсандаа пост оруулж байсан. 2025 оны есдүгээр сарын 24-нд Засгийн газраас хууль зөрчин албаны нууцад хамааруулсан бүх зөвлөх үйлчилгээний гэрээнүүд болон тэдгээртэй холбоотой материалыг тус өдрийн дотор ил болгох арга хэмжээ авахыг “Эрдэнэс Оюутолгой” компанид үүрэг болгосон. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн есдүгээр сарын 26-нд зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжид "Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, Тагнуулын байгууллагаас санал авч байгаагүй болно.
Нэр бүхий төрийн өмчит хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа нууцын дардсаар тэмдэглэсэн байна.
Энэ нь албаны нууцад хамаарахгүй буюу байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу “Нууцалсан” мэдээлэлд хэрэглэж байгаа нь “Албаны нууцад хамаарахгүй мэдээлэлд тээгчид хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууц мэдээлэл биш байсныг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ баталж байгаа юм. “Эрдэнэс Оюутолгой” компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хавсралтад нууцын тамгатай мэдээллүүд байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууцын тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээллийг хууль зөрчиж нууцад авсан байна гэдэг нь батлагдаж байна.
Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2025 оны аравдугаар сарын 24-нд томилогдсоны дараа энэ асуудлыг дахин сайн нягтлах ёстой гэж үзсэн. Хууль зүй дотоод хэргийн яам дээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн 20 сая ам. долларын зарцуулалттай холбоотой нууцын дардасны тамгатай маш их хэмжээний бичиг баримт байсан. Иймд арваннэгдүгээр сарын 4-нд тус нууцын дардастай бичиг баримтуудыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Нийтдээ 130 хуудас нууцын дардастай баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, ил болгох талаар санал дүгнэлт гаргаач хэмээн ТЕГ-т хандсан. Тагнуулын байгууллагаас тус 130 хуудас нууцын дардастай баримтыг ил гаргахыг дэмжсэн.
Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт байсан бүх албан бичиг, хурлын шийдвэрүүдийг нууцаас гаргах шийдвэр гарсан. Ийм учир өнөөдөр та бүхэнд нээлттэй танилцуулах хууль зүйн боломж бүрдсэн.
2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “Гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор "Эрдэнэс Оюутолгой” компанийн ирэх оны төсөвт холбогдох санхүүжилтийг тооцон тусгуулахыг "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад даалган, шийдвэрлэсэн байна”. Засгийн газар шийдвэр гаргасны маргааш Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Засгийн газарт 20 сая ам.долларыг дөрвөн жилийн хугацаатай эргэн төлөх шийдвэр гарсан. Дээрх 20 сая ам.долларыг 11 багц гэрээнд зарцуулсан. Тус 11 багц гэрээнд шинжилгээ хийж, урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр их хэмжээний мөнгийг халаасны мөнгө гэж олсон байсан. Мөн тус гэрээнүүд юунд зориулагдсан, ямар ажил хийсэн зэрэг нь тодорхойгүй, ач холбогдолгүй байгаа. Гэрээ гэж хэлэхэд ч хэцүү бичиг баримтууд байна. Нийт 20 сая ам.доллароос "Atticus" гэх байгууллагатай 2022 оны гуравдугаар сарын 21-нээс аравдугаар сарын 1-н хүртэл дөрвөн удаагийн гэрээгээр 1 сая 760 мянган ам.долларын гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэхэд талуудын эрх үүргийн тэнцвэр байхгүй. Гэрээгээр юу хийж, хэрхэн дүгнэх нь тодорхойгүй. Тус гэрээний тайлангаа "Atticus" компани нууцын тамгатайгаар ирүүлсэн байгаа юм.
Энэхүү дөрвөн удаагийн гэрээнд “Монгол хаан” жүжгийг олон улсад сурталчилсан гэх тайланг ирүүлсэн. Эндээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн хамаарал бүхий этгээдийг төрийн өмчит компаниар дамжуулан санхүүжүүлсэн гэж үзэж болохоор байгаа юм.
Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гадаадын улс орнуудад хийсэн айлчлалыг "Atticus" гэх компани зохион байгуулсан байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний гадаад улсад хийх айлчлал, тэр үед хэлэх үг, төлөвлөгөө “Улсын маш нууц” зэрэглэлд байдаг. Үүнийг зөвхөн Монгол Улсын Гадаад хэргийн яам зохион байгуулдаг. Харин Гадаад хэргийн яам тус компанитай хамтарч ажиллаагүй гэж мэдэгдэл гаргасан. Төрийн өмчит хуулийн этгээд болох "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гадаад байгууллагуудтай хийсэн зөвлөх үйлчилгээ худалдан авах гэрээнүүд нь Монгол Улсын эрх зүйн байдлыг дордуулсан, төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлөхүйц эрсдэл бүхий гэрээнүүд байна гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна. Энэ бол албан тушаалын гэх хэрэг бус Үндэсний аюулгүй байдлын тухай асуудал яригдана гэсэн юм. Энэ асуудлыг мөн хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаа" гэж мэдэгдсэн. Иймээс УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ дээрх асуудлуудтай холбогдож АТГ-т шалгагдах болоод байна.
ХИЛИЙН БООМТУУДААС 34 ГА ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР ЗАРСАН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГУУЛНА
УИХ-ын гишүүн Б.Тулга:

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан Б.Тулга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан С.Одонтуяа, Хүннү хотын захирагч Б.Батбаяр нарыг эл хэрэгт оролцоотой болохыг мэдэгдсэн. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, тус аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт нарыг хилийн бүсэд БНХАУ-ын компаниуд болон дээр дурдсан “Смарт эко транс” компанид давуу байдал үүсгэж, газар олгосон хэргээр АТГ-аас шалгаж эхлээд байгаа талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн юм.
Улмаар хилийн зурвас дахь асар том газрыг хууль бусаар олгосон дээрх асуудлыг Үндэсний аюулгүй зөвлөлд танилцуулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болоод байна.
Монгол Улсын Засгийн газраас 2022, 2025 онд хууль бус тогтоолууд баталж, хилийн бүс, боомтуудын эргэн тойронд нүүрсний тээвэр, уул уурхайн компаниудад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин олгосон байсан талаар дуулиан дэгдлээ. Хууль бус тогтоолын дагуу давуу байдал олгосон компани хоёрхон жилийн дотор их хэмжээний буюу 95.7 тэрбум төгрөгийн ашиг олсон гэдгийг Засгийн газрын ажлын хэсэг тогтоосон талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.
3,576.02






















































Монгол улсын иргэн би. 2026-03-05 203.169.50.8
эд нараас нэгийг чбүү оруул үеийн үед улсыг минь самарч байгаа адгийн хүмүүс шүү? ардийн гаралтай нэг ч гишүүн байхгүй шүү? нэн сайн үндэс угсааг нь шалгаж удам судрыг нь ил болгож монгол удмын хүнээс төрөө удирдуулах ёстой шүү? ард түмэн минь одоо эд баялагаа мөнгөөр шийддэг байлаа Харин өнөөөдөр мөнгөөр сонгууль хийдэг боллоо энэ бол сүйрэл болоход бэлэн болжээ бидний санал хураалт гэж байх ч үгүй намаараа хувилдааад наядаар сэтгэхүй тоотой валютаар хийдэг болжээ энэ бодит сүйрэл аль хэдийн
Нэргүй 2026-03-05 66.181.177.210
Шуналаа гэж.
Нэргүй 2026-03-05 66.181.188.221
Хогийн өмxий хиншүү жонxyy 2ыг хамгийн түрүүнд барь хорь aл !!!
Арай л 2026-03-05 202.126.89.99
Дэлхий даяар Дайн самуун болж бна, цаад утга нь Эдийн Засгийн дайн. Эдгээр дайны эффект Монголд нөлөөлж л таарааа….Гэтэл Манай Засаг 14 их мёга төсөл яриад л суухын , хажуугаар нь Бөх, Морь, Нийтийн дуугаа санхүүжүүлэх. 100 жилийн Наадмуудын Төсөвөө Татвар Төлөгчидийн мөнгөөр хийхээр төлөвлөөд эхэлсэн ч байх шиг. 1 аймгийн наадмыг багадаа 1 тэрбумаар хийж бна …….Арай л юмаааа
Нэргүй 2026-03-05 103.168.34.111
Шалгаж байна гээл алга болдог биздээ
Нэргүй 2026-03-05 103.229.120.144
Монголын шүүх мөн ч удаан юм даа.
Нэргүй 2026-03-05 103.229.121.58
SAWI80955877
Нэргүй 2026-03-05 202.126.90.38
бусад нь энхийн цагаан тагтаа юу
Зочин 2026-03-05 66.181.188.38
Ухаа худгийг хятад эзэнтэй мсs-ээс авч ард олонд ашгаас нь хүртээе гэсэн болгоны эрхийг түтгэлзүүлэх гэж байгаа юм уу?!!!
Нэргүй 2026-03-05 59.153.114.122
"Энержи ресурс" ХХК Ухаа худаг дахь үйл ажиллагаанаас 2009-2025 онд 2,6 их наяд (2,600,000,000,000) төгрөгийн татвар төлснийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж болгоод та нарт тараагаад өгчиxсөн!!!
Нэргүй 2026-03-05 202.55.191.130
Жонхууг цаазлахад л энэ улс сэргээд ирнэ дээ.
Кочин 2026-03-05 59.153.114.235
СУДЛААЧ аа Алтанхуяг болон охин,хүргэн нараас монгол хүний уушгийг нэхье, мөн уушгины хатгаа,сүрьеэгээр өнгөрсөн хүмүүсийн амь насыг та юу гэж бодож байна
Зочин 2026-03-05 59.153.114.235
АЛТАНХУЯГ БОЛИО .ЭНЭ ХҮН ЁРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ ЗШГЭЭР Л ӨӨРИЙХӨӨ ДУРААР ГӨЛИЙСӨН ЦАРАЙ ГАРГААЛ ЗҮТГЭЭД ЁСТОЙ МОНГОЛЫГ ЮУ Ч ҮГҮЙ ХИЙНЭ ҮҮҮ .
Түүх ч 2026-03-05 202.21.120.62
Одоогоор бүх хуулиа хиймэл оюун ухаан руу оруулаад тэгээд ялангуяа шүүх хурлыг Хиймэл оюун ухаанаар удирдуулаад явсан тохиолдол байна уу, байвал ашиглах хэрэгтэй тэгвэл иймэрхүү хэл ам гарахгүй яг зөв ялыг нь өгөөд амар элдэв хэл ам гарахгүй ялаа үнэн зөв авах нь аваад, торгуулиа төлөх нь төлөөд явчихвал зүгээр байна.
ЗОЧИН 2026-03-05 103.229.121.113
ЭД НАРЫГ ЯГ ИНГЭЭД ШАЛГААД ЭРГҮҮЛЭН ТАТААД ЭХЭЛВЭЛ ЭНХБАЯРЫГ ШҮТМЭЭР БАЙНА. ЯГ ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖИЖ БАЙНА ШҮҮ, ХАРИН РХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ? УИХ-ЫН ГИШҮҮН ГЭХЭЭРЭЭ ХУУЛИЙН ЦААНА ХУЛГАЙ ХИЙСЭН Ч , ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН Ч ХАЛХАВЧЛАГДАН ҮЛДДЭГ БАЙДЛЫГ ХАЛМААР БАЙНА, ЁСТОЙ ОК ХУУЛЬ БАЙНА ШҮҮ, ЭД ХАРИУЦЛАГАГҮЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ЦӨӨЛМӨӨР БАЙНА. ОДОО ДЭЭРЭЭС НЬ НЭМЭЭД ИРГЭДИЙГ ДУРТАЙ ҮГЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙДАГ НААРАА АВГАЙ, АН-ЫН МӨНХТУЯА, БААСАНЖАРГАЛ ГЭХ МЭТИЙН БОЛОВСРОЛГҮЙ АВГАЙЧУУДЫГ ЗАЙЛУУЛМААР БАЙНА.
Нэргүй 2026-03-05 59.153.113.166
SEKSEER TAICHNA SEKSEER XUSNEER MASSAJLI ALNI SEKSDEX ANUSDI XUCHINDUULI BIEE UNELLEED VANXANDI80955877
судлаач 2026-03-05 202.21.116.2
Нэг ч төгрөг завшаагүй хүнийг завшсан, хохирол учруулсан гээд прокурор ял өгдөг, зөвхөн хуульд захирагдах ёстой шүүгч нь бөөрөнхийлөөд ял өгдөг ийм л цаг үед бид амьдарч бна. хуулийн байгууллага өөрөө хуулиа уландаа гишгэж нулимдаг болсон. Эрүүгийн хуулийн маш тодорхой зүйл заалтаа илт зөрчөөд хүн яллаад суудаг шүүгч , прокурор олон болжээ.
Э,Бат-Үүл 2026-03-05 202.21.121.146
Алтанхуяг ерөнхийлөгчид санаархсан тул Хүрэлсүх шоронд хийхээр шийдсэн байна,УЙХ-д 1-ч гишүүн үлдэхгүй шалгагдана хуулиар орно
Нэргүй 2026-03-05 188.162.249.135
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!
иргэн 2026-03-05 202.179.15.114
Зика, Хууяа 2 алга байна. Эдний гар хөл болж нийгмийг бузарлаж, төрийг самрах, иргэдийн тархи угаах тавилттай технологийг хэрэгжүүлсэн тролл армийн удирдагчид бас алга бн.
Нэргүй 2026-03-05 203.17.23.177
ЁСТОЙ ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД. ЭНЭ ДУНД НЭГ Ч ОЛИГТОЙ АМЬТАН АЛГА. НАРА ЯАГААД БАЙХГҮЙ БАЙНА ?
ух 2026-03-05 192.82.64.165
Алтанхуягийг шоронд хий хөгжлийн банкны мөнгийг үрэн таран хийсэн үмхий муу зальтай н**ш доо одоо бас ерөнхийлөгч болно гээд мөрөөдөөд чааж байгаа луйварчин даа