Шанхайн олон улсын балетын тэмцээнээс О.Анужин хүрэл медаль хүртжээ | News.MN

Шанхайн олон улсын балетын тэмцээнээс О.Анужин хүрэл медаль хүртжээ

Шанхайн олон улсын балетын тэмцээнээс О.Анужин хүрэл медаль хүртжээ

Шанхайн олон улсын балетын тэмцээнээс О.Анужин хүрэл медаль хүртжээ

Монголын хамгийн залуу гавьяат жүжигчин, Улсын драмын балетын эрдмийн театрын гоцлооч, балетчин О.Анужин наймдугаар сарын 11-ны өдөр зохион байгуулагдсан Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.

“Шанхайн ритмээр бүжиглэе” уриатайгаар явагдан тус тэмцээнд 16 орны 73 балетчин өрсөлдсөнөөс О.Анужин гуравдугаар байранд орж амжилтаа ахиулсан байна. 

Тэрбээр тэмцээний тухайд “Шанхайн олон улсын балетын тэмцээнд хоёр жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд энэ жил ололт амжилтаар дүүрэн жил өрнөж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлаж талархсанаа илэрхийлье. Шанхай балетын захирал гайхалтай мундаг хатагтай Шин Ли Ли танд, тэмцээний туршид хамтран бүжиглэсэн Шанхай балетын гоцлооч Юуан Апу , авьяаслаг бүжиг дэглээч Шанхай хотын 1-р зэрэглэлийн гоцлооч үндэсний 1 дүгээр зэрэглэлийн бүжигчин Ву Хушен болон Шанхай балетын нийт хамт олонд маш их баярлалаа. Мөн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангаж зааж зөвлөж байсан Д.Дашлхагва багшдаа гүнээ талархсанаа илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Шин Ли Ли-тэй хамт” хэмээн Шанхайн бүжгийн төвийн албан ёсны хуудсанд бичжээ.

О.Анужин нь 2016 онд БНСУ-ын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Олон улсын анхдугаар балетын тэмцээнд гран-при шагналыг тус тус хүртээд байсан юм.

Э.Ариун 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2018-08-15 66.181.178.113

Beree bolgomoor daichin ohin b,na

Зочин 2018-08-15 182.160.35.119

super

GUZEET 2018-08-15 202.21.98.236

MUCHO BUENO BONITA.

зочин 2018-08-15

Ануужинд баяр хүргээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.\n.Уг нь тэргүүн байрны шагналтнуудын бичлэгийг байршуулсан бол\nгоё байлаа.

Зочин 2018-08-15 103.26.195.27

Монголиа гэдэг улсыг саяхан дэлхийн 5 тивийн 7 тэрбум хүн хаана ч байдгийг мэддэггүй, мэдэхийг ч хүсэхгүй шахам байлаа. 2008 онд олимпийн алт авахаас өгсүүлээд энэхүү дэлхий сонгодог урлаг, балетын төрлөөр байлдан дагуулж эхэллээ. Одоо Чайна юу гэж асуухаа болж байх шиг байна. Нэрээ бодоорой. Гадаадад байгаа монголчуудаа. Чингисийн үр сад л гэдэг болжээ.

ЗОЧИН 2018-08-15 64.119.26.231

О.АНУЖИН - БҮЖИГЧИНДЭЭ БАЯР ХҮРГЭЖ , ЦААШДЫН ХӨДӨЛМӨР , УРЛАГИЙН АЖИЛД ЧИНЬ УЛАМ ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ ...

Хөгжөөн дэмжигч-Фен 2018-08-15 43.242.242.59

Тэмцээний дүнгийн тухай чих тавин хүлээж байсан.О. Анужин маань итгэл алдсангүй. Баяр хүргье. Улам их амжилтын төлөө дүүлэн нис бүсгүй минь. Энэ өдрийн гайхалтай сайхан мэдээ байлаа

Зочин 2018-08-15 202.131.245.243

Монголын балетын урлагийг шинэ түвшинд гаргаж, Монголын балетчидыг гадаад оронд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрэх замыг зааж, бэлдэж сургаж байгаа Дашлхагва багшийн гавъяаг төр бас үнэлэх болсон санагдаж байнаа. Алтанхуяг гавъяат хүртэл энэ багшийн шавь гэдгээрээ бахархдаг гэж ярьж байсан шүү.

zochin 2018-08-15 103.229.121.85

Mongoliin baletiin ene tsag ueiin tengerleg goo gunj Aziin urlagiin altan taizan deer amjiltaa dahin tunhagllaa.Burhan chamaig dahin iweeh boltugai .Chi Mongoliin ard tumnii hairtai ohin bolloo...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж