Шанхайн олон улсын балетын тэмцээнээс О.Анужин хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Шанхайн олон улсын балетын тэмцээнээс О.Анужин хүрэл медаль хүртжээ

Шанхайн олон улсын балетын тэмцээнээс О.Анужин хүрэл медаль хүртжээ

Монголын хамгийн залуу гавьяат жүжигчин, Улсын драмын балетын эрдмийн театрын гоцлооч, балетчин О.Анужин наймдугаар сарын 11-ны өдөр зохион байгуулагдсан Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.

“Шанхайн ритмээр бүжиглэе” уриатайгаар явагдан тус тэмцээнд 16 орны 73 балетчин өрсөлдсөнөөс О.Анужин гуравдугаар байранд орж амжилтаа ахиулсан байна. 

Тэрбээр тэмцээний тухайд “Шанхайн олон улсын балетын тэмцээнд хоёр жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд энэ жил ололт амжилтаар дүүрэн жил өрнөж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлаж талархсанаа илэрхийлье. Шанхай балетын захирал гайхалтай мундаг хатагтай Шин Ли Ли танд, тэмцээний туршид хамтран бүжиглэсэн Шанхай балетын гоцлооч Юуан Апу , авьяаслаг бүжиг дэглээч Шанхай хотын 1-р зэрэглэлийн гоцлооч үндэсний 1 дүгээр зэрэглэлийн бүжигчин Ву Хушен болон Шанхай балетын нийт хамт олонд маш их баярлалаа. Мөн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангаж зааж зөвлөж байсан Д.Дашлхагва багшдаа гүнээ талархсанаа илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Шин Ли Ли-тэй хамт” хэмээн Шанхайн бүжгийн төвийн албан ёсны хуудсанд бичжээ.

О.Анужин нь 2016 онд БНСУ-ын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Олон улсын анхдугаар балетын тэмцээнд гран-при шагналыг тус тус хүртээд байсан юм.

Э.Ариун 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж