Италид гүүр нурж 22 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Италид гүүр нурж 22 хүн амиа алджээ

Италид гүүр нурж 22 хүн амиа алджээ

Италийн хойд хэсгийн Женовад байрлах 50 жилийн настай Моранди хурдны замын гүүр нурснаас болж 22  хүн амиа алдаж, 16 хүн хүнд гэмтэж, хэд хэдэн хүн  алга болсон гэж CNN мэдээлжээ. Цагдаагийн газраас хүчтэй салхинаас болж гүүр нурсан байх магадлалтай гэсэн байна. Онцгой байдлын газар нь  осол болсон ойр хавь орчмын дагуу алга болсон хүмүүсийг нохойтой эрэн хайж байгаа аж.  Италийн иргэний аюулгүй байдлын агентлагаас гүүр нурах үед гүүрэн дээр 25 гаруй машин, 4 ачааны машин байсан гэжээ. 

Тус хурдны замын гүүр 1968 онд баригдсан. Женова хотын төв зам дагуу нисэх онгоцны буудал хүртэл 1.1 километр үргэлжлэх  100 метр өндөртэй гүүр аж. Женова хотын захирагч Марко Бучи таамаглаагүй осол болсонд харамсаж байгаагаа илэрхийлэн сэргээн засварлах ажиллагааг даруй явуулна гэжээ.

Аврах багийн ажилчид гүүрэнд дарагдаж амиа алдсан болон алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Нуралтаас үүдсэн гүүрний хэсгүүд бараг 3 давхар байшин шиг овоорсон байна. 

Ослоос болж Женова хот даяар 2 өдрийн гашуудал зарлаад байна.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй гүүр нурж олон хүн амиа алдсан тус осолд харамсаж байгаагаа твиттертээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN 

Т. Мядаг 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж