Ж.Сандагсүрэнгийн оронд СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгчийг томилжээ

Ж.Сандагсүрэнгийн оронд СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгчийг томилжээ

Ж.Сандагсүрэнгийн оронд СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгчийг томилжээ

Нийслэлийн Улаанбаатар хөгжлийн корпорацын захирал Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилсон. Харин түүний оронд нийслэлийн СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан Л.Тэмүүжинг томилсон гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлсэн юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ж.Сандагсүрэн нь 2012-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд СХД-ийн Засаг дарга, 2020-2023 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2020 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан юм. Түүний хийж байсан ажлыг үргэлжлүүлэхээр СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгосон байна.

Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор "Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг" батлагдсанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 26/09 дугаар тогтоолоор "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн "Алсын хараа 2050", "Нийслэлийг 2021-2025 онд хөгжуулэх үндсэн чиглэл", "Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр", түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, "Нийслэлийн 2023 оны жилийн төлөвлөгөө" зэрэг нийслэлийн хөгжлийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжсэн, хувийн хэвшлийн шилдэг менежмент, гадны хөрөнгө оруулагчдын итгэл дээр тулгуурласан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.181.59

Занданшатар нутгийн дүүгээ дэргэдээ авч жалгийн үзэлтэй бншү

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.186.82

таг хөдөөний мажийсан пацаанууд хотод орж ирээд, Дүүргийн дарга нар болох юм даа

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.168.82

юун хөгжлийн корпораци гэж, нэг төлөөлөгчдөө ажлын байр гаргаж өгсөн энэ олон ОНӨҮГ, корпораци,хүрээлэн зэрэг давхцсан бүтцийг Нямбаатарын ажлыг авах хүн болиулах ёстой

Avatar

Иргэн 2026-03-04 192.82.64.236

Нэг дүүргийн төлөөлөгчид арай ахадсан ажил биш үү? Бүхэн бүтэн улсын нийслэлийн хөгжлийн корпораци шүү дээ. Олигтойхон хүн алга уу МАН-д?

Avatar

Нэргүй 2026-03-04 103.229.120.211

цүнх баригч намчин орк бацаанууд. яана даа.

Avatar

Нэргүй 2026-03-04 192.82.92.204

бас нэг цүнх баригч хувалз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж