"Үерээс амьд гарахаа л бодсон" | News.MN

"Үерээс амьд гарахаа л бодсон"

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

"Үерээс амьд гарахаа л бодсон"

"Үерээс амьд гарахаа л бодсон"

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдөр усархаг аадар бороо орсны улмаас үер бууж,  айл өрхүүд усанд автаж, орон гэргүй болсон юм.  Нийт 10 айл үерт өртсөн бөгөөд Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс хоёр давхар бүрээстэй, иж бүрэн тавилгатай гэрийг өчигдөр хүлээлгэн өглөө.

Ч.Анхбаяр хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Тусдаа гараад тэрбээр зургаан жил болж байгаа аж. Шөнө унтаж байх үед нь  буюу 02 цагийн орчимд гэр нь үерт автжээ. Яарч сандарсан тэрбээр хүүхдүүдээ уснаас зайлуулж орон дээрээ гаргаад хувцасыг нь өмсгөх зуургүй л үерт автсан байна. Энэ тухайгаа тэрбээр “Байгалийн гамшиг гэдэг аюултай зүйлийг биеэрээ тууллаа. Гэрт үер орж ирсэн тэр шөнө эхнэр бид хоёроос гадна эгч, дүү нарын хүүхдүүд нийлээд долоон хүүхэд манайд унтаж байсан. Бид үерээс  амьд гарахаа л бодож өмссөн хувцастайгаа л гарцгаасан. Бүх зүйл 3-4 минутын дотор л болж өнгөрсөн. Бичиг баримтаа эмх цэгцтэй нэг дор байлгах хэрэгтэй гэдгийг ойлголоо. Гэрээсээ бид бичиг баримтаа ч авч чадаагүй. Өмссөн хувцастайгаа үлдсэн. Бид  хамаатныдаа амьдарч байгаа. Сумын удирдлагууд хурдан шуурхай арга хэмжээ авч, гэртэй болгож өгсөнд баярлаж байна” гэв. 

Өндөр настан Д.Эрдэнэбилэг: 

Гэр, хашаагаа үерт алдсан ч гэлээ өөрөө амьд гарсандаа баярлаж байна. Үер болсон шөнө гэртээ ганцаараа байсан. Хоромхон зуур болж өнгөрсөн. Гэрээр ус дүүрэнгүүт нь дүү рүүгээ утасдаж хэлтэл машиндаа ороод хүлээж байгаарай гэв. Гэтэл тэр хооронд машиндаа зүүрмэглэчихэж. Нэг сэртэл машины дотор тал дүүрэн ус. Сандараад бичиг баримтаа атгаад усны зах руу гарсан. Дүү маань ч ирсэн байсан. Намайг бага байхад бороо хур элбэг үед борооны ус манай суманд тогтдог байсан. Үер ус нь гайгүй байлгүй дээ гэж бодож явснаас өөрийн биеэр туулна гэж зүүдэлсэнгүй явлаа. Ус, галын аюулаас сонор сэрэмжтэй байгаарай гэдгийг үр хойчдоо захиж байя. Байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг зүйл.

Айраг сумыг тойроод хотгор газруудад нь 6-7 хиймэл нуур  тогтжээ. Тус тогтсон усыг соруулаад гадагш нь урсгах боломжгүй аж. Учир нь тойроод засмал зам, төмөр зам, Бор-Өндөрийн төмөр зам гээд газар зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй бүс нутаг гэдгийг иргэд  нь хэлж байна. Одоогийн Айраг сумын нутаг дэвсгэр дээр үед Олон нуурын хотгор гэдэг нэртэй байжээ. 1954 онд Айраг өртөө байгуулагдсанаар Айраг сумыг одоогийн байрлаж буй газарт нүүлгэн шилжүүлсэн түүхтэй аж. 

Онцлоход, байшин нь үерт автсан, эд хөрөнгөөрөө хохирсон таван өрхөд тус бүр нэг сая төгрөгийн тусламж үзүүлэв. Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс үерийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад 1.2 сая төгрөгийн 22 хос усны гутал, 10 ширхэг цув, гамшигт өртсөн 20 өрхөд 3,9 сая төгрөгний 20 ширхэг гал тогооны иж бүрдэл, 40 ширхэг дулаан хөнжил, 40 хос  хүүхдийн гутлыг олгосон гээд хандив үл тасарна.

 

 

 

 

 

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-15 202.9.40.110

одооо яг энэ усанд автсан хонхор газарт дахиж айл буулгуулахгүй байх арга хэмжээ авч байна уу энэ айраг сумын удирдлагууд хариулах эзэн байна уу эргэн сурвалжлаарай улсын хөрөнгө үрээл хэлээд яриад анхааруулаад байхад л ахиал очоод бууна даа манайхан болсон хойно

Avatar

ggg 2018-08-15 139.59.167.180

ta nar ymar muuhai humuus we gai gamshig hend ch tohiooldono gal,usiig hezeech basaj bhgui tsaanaasaa ogson gazar ni ter yum chin yaltai bilee my gazarch bas ter usan dotor bii

Avatar

Зочин 2018-08-15 202.179.27.137

машиндаа зүүрмэглээд цаашлаад машин дотроо ус орж ирэхийг анзаараагүй гэхлээр согтуу байж дээ агаа

Avatar

м 2018-08-15 66.181.168.8

гэр нь усанд автаад байхад гараад машиндаа ороод зүүрмэглэж л байдаг, яасан ч амгалан дотортой хүн бэ дээ, бүр хамаг инээд хүргэчих юм

Avatar

Gonesod 2018-08-15 202.179.24.170

Угаасаа хотгор газар дээр нь урд нь үер болж байсан гэсэн биздээ, Монголчуудын хэнэггүй зан ийм байдалд хүргэж байгаа юм, ийм газар зүтгэж байж гэр баричихаад, аюул болохоор төр засаг харж үзсэнгүй гэдгийг болимоор юм, хэний төлөө амьдарч байгаа юм, бусад ийм нөхцөлд байгаа хүмүүст бас хамаатай

Avatar

зочин 2018-08-15 124.158.109.232

Яах гэж хотгор газар буудаг юм.Бууж болкү гэж хэлсэн л байлгүйдээ.Хотод ч гэсэн үерийн аман дээр албатай юм штг буучихаад үер болонгуут ХАНДИВ ТУСЛАМЖ ГЭХЭЭР МУУХАЙ САНАГДААД БАЙНА.ЗҮВ ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД ТАТВАР ТӨЛӨГЧ БИДНИЙ МӨНГӨНӨӨС ХУМСАЛААД БОЛЖ БАЙГААМ УУ

Avatar

uher 2018-08-15 103.229.176.130

aa shaagaad bai, chi ng 500K-d l tatvar tuluu biz

Avatar

Зочин 2018-08-15 59.153.115.15

[Хориотой Үг] чи

Avatar

Татвар төлөгч 2018-08-15 103.26.194.34

монгол хүн хотгор газар амьдардаггүй шүү дээ. Санаатай очиж буучхаад живэхээр нь гэрээ шинэ болгох жишээтэй. Тэнд нь үлдээж сануулахын оронд гэр өгч татварын минь мөнгийг үрэх ч гэж дээ.

Avatar

төрөө 2018-08-15 202.179.26.9

супер маленьпий хочтой ямар [Хориотой Үг] монголд сүүлийн өдрүүдэд тодроод байгаан

Avatar

Зочин 2018-08-15 203.169.48.34

Yer ni uuliin oroi deer amidrah heregtein bn

Avatar

Зочин 2018-08-15 66.181.178.221

ЖОРЛОН ХӨВЖ ЯВАА ХАРАГДАЖ БАЙНА , АРИУТГАЛ , ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ САЙН ХИЙГЭЭРЭЙ ,

Avatar

Зочин 2018-08-15 66.181.181.243

сүүлийн зураг дээр цаахан талд нь өндөрлөг газар харагдаж л байна шд. Угаасаа хонхор газарт бууж байгаа нь утгагүй асуудал шдээ. Газар зохион байгуулалтын талаар түй ч бодлогогүй, мэдлэггүй гарууд байна даа

Avatar

Айраг сумын нутаг дэвсгэр дээр үед Олон нуурын хотгор гэдэг нэртэй байжээ 2018-08-15 202.70.40.154

ийм байхад л сумын төвөө бариад хүнээ үерт урсгаад байхиймаа.

Avatar

Зочин 2018-08-15 66.181.188.247

Америкт ч гэсэн томоохон гол мөрний эрэгт хотууд нь байдаг. Тэгээд л үерт автаад л, улсаас нь хүн хүч эд хөрөнгөний тусламж олгоод байж л байдаг шд. Сүржигнэхээ байчих.

Avatar

aa 2018-08-15 66.181.191.47

Сум нь үерт автахааргүй газар байдаг юм. Тойроод хонхоруудтай бороотой үед хуучин засмалгүй байхад шаварт суудаг л байлаа. Хөдөө газар мундсан биш хонхорт газар олгосон эсвэл зөвшшөрөлгүй буусаны л буруу л даа. Сумын төв ерөөсөө үерт автаагүй, хонхорт буусан шинэ хашаатай хэдэн айл л үерт автсан зургууд байсан.

Avatar

new 2018-08-15 66.181.176.117

Daraad uzeerei http://zipansion.com/2xF1S

Avatar

Зочин 2018-08-15 202.70.42.102

Сум нь тэр чигээрээ ус тогтдог газар гээд байхад яаахын.. Үрийн ам, үерийн ам л гээд байхын. Сумаа нүүлгэх үү?

Avatar

Зочин 2018-08-15 107.128.53.216

nuulgehgui yah yum tegeed.Sumaa nuulgehgui geed uheh yumuu malaa.Hun bish mal turiin hamgaalaltand baidag gedgiig sana.Ene sumiinhniig dahiad uyert avtval b** tusal.

Avatar

Зочин 2018-08-15 66.181.160.57

тэнэглэхээ больлдоо

Avatar

Zochin 2018-08-15 103.57.94.189

Ueriin aman deer zuvshuurelgui buuval hojih yum bn daa

Avatar

Шинжээч 2018-08-15 202.9.42.250

Хэлсээр анхааруулсаар байтал үерийн аман дээр дур мэдэн буусан оркууд гэр орноо арчаагүй мулгуудаа урсгачихаад хүний төлөө амьдарч байгаа юм шиг шинэ гэрээр шагнуулж байдаг. Тэр зурган дээр харагдаж байгаа жаахан довцон өнөдрлөг газар дээр гэрээ барьсан бол яах ч үгүй л байсан байна. Эд нар энэ шинэ гэрээ бас л үер усны зам дээр барьна даа.

Avatar

ЗОЧИН 2018-08-15 124.158.109.232

ЁСТОЙ үнэнү үг. Хүнээс юм салгах гэсэн бохир арга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж