Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл 60 ангит “Хэцүү анги” уран сайхны кинонд Сувдаагийн дүр бүтээж, олонд танигдсан, “UBS” телевизийн хөтлөгч Э.Уянга З.Эрдэм гэх залуутай хамтын амьдралаа эхлүүлж, охинтой болоод багагүй хугацааг үдэж буй. Тэгвэл залуу хосуудын хурим энэ сарын 11-ний өдөр болж өнгөрчээ. Э.Уянга нөхөртэйгээ анх танилцаад л “Би энэ залуутай гэрлээд шууд гурван хүүхдийг нь гаргана” гэж хэлсэн хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “2018.08.11 Манай гэр бүлийн хувьд хэзээ ч мартагдашгүй, аз жаргалаар дүүрэн, хайрлаж уярсан, баярлаж бялхсан гайхалтай өдөр байлаа. Бидний хуриманд цаг зав гарган хүрэлцэн ирж, чин сэтгэлээсээ ерөөл буянаа хайрласан эрхэм зочид, ахан дүүс, анд найзууд, хамт олондоо маш их баярлалаа. Ямар олон сайхан хүмүүсээр хайрлуулж, хүрээлүүлж байдгаа харах, мэдрэх хэмжээлшгүй их аз жаргал байлаа. Үрсдээ бүхнээ зориулдаг хайрт аав, ээж нартаа мөн талархаад баршгүй. Та бүхнийхээ хайрыг дааж, сургааль, ерөөлийг нь сэтгэлдээ үргэлж санаж, зөв амьдрах болноо бид. Ингээд З.Эрдэмийнх гэдэг нэгэн айл өрхөө татаж, үүдээ нээлээ” хэмээжээ. Залуу хосууддаа аз жарга хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Э.Бурам