"Korean Air" компани гуравдугаар сарын 6-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудал болох LAX-д тэргүүлэх зэрэглэлийн хүлээлгийн лоунжаа шинэчлэн нээхээ зарлалаа. Korean Air компани хоёрдугаар сарын 26-наас эхлэн (орон нутгийн цагаар) Лос Анжелесийн Том Брэдли олон улсын терминалд байрлах шинэчлэгдсэн лоунжид нээлтийн урьдчилсан арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээнд холбогдох байгууллагуудын 200 орчим зочдыг урьж лоунжтай танилцуулсан.
Нээлтээ хийсэн "Korean Air"-ийн Лос Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудлын лоунжийг дэлхийн хэмжээний архитектур дизайны компани болох LTW Designworks Studio-д захиалж, 65 тэрбум воны өртгөөр 22 сарын хугацаанд ашиглалтад оруулжээ. Хоёр агаарын тээврийн компани бүрэн нэгдэх шинэ эхлэлийг угтан хилийн чанад дахь анхны шинэчлэн нээсэн лоунж болж байгаа нь энэ юм.

■ Дорно ба өрнийн гоо үзэсгэлэн зэрэгцэн орших "Дээд зэрэглэлийн орон зай" болж өвөрмөц мэдрэмжийг хэрэглэгчдэд төрүүлнэ
Лоунж нь First Class Lounge болон Miler Club & Prestige Lounge гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нийт 1,675 м2 талбайтай, Korean Air-ийн бусад хилийн чанад дахь лоунжуудаас том нь юм. Нисэх буудлын дээд давхарт байрлах тус лоунжны суудлаас терминалын дотор талыг панорамик байдлаар харах боломжийг олгох террастай, нээлттэй байдлаар зохион байгуулсан нь илүү тайван, тохь тухтай орчныг бүрдүүлсэн байна.
Лоунжийн интерьерийг гэгээтэй байгалийн гэрэл гүн нэвтрэх боломжийг олгохоор зохион бүтээсэн бөгөөд энэ нь "Сахиусан тэнгэрүүдийн хот" хэмээгддэг Лос Анжелес хотын гялалзсан гэрэл, эрч хүчийг илэрхийлсэн байна. Түүнчлэн, Солонгосын эрхэмсэг гоо зүйг тусгасан дулаан мэдрэмж төрүүлэх модон болон өндөр чанартай чулуун материалийг хослуулан ашигласан нь Дорно ба Өрний гоо үзэсгэлэн зэрэгцэн орших "Орчин үеийн Солонгос тансаг" орон зайг бий болгосон гэж магтагдаад байна. Түүнчлэн, Солонгосын урлагийн бүтээлүүдийг орчин тойронд байрлуулсан бөгөөд үүнд бакжи (релиф) техник ашиглан бүтээсэн чөлөөт сэтгэлгээтэй хээтэй саарал цэнхэр өнгийн керамик эдлэл болох "Бунчон Саги"(Жусон гүрний эхэн үед шигтгээтэй селадон чимэглэлийн техник, цагаан шаврыг саарал цэнхэр өнгийн суурь шавар дээр шигтгэн чимэглэдэг), нүүрсний бэхээр хийсэн янз бүрийн бийрний цохилтыг харуулсан "Бийрний цохилт"бүтээл, бүтэн сартай төстэй гоёмсог муруйтай "Сарны сав" зэргийг багтааснаараа үзэх харах зүйлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог болж байна.

First Class Lounge нь ердийн нисэх онгоцны буудлын лоунжаас давсан тансаг орон зайтай. Тансаг, тухтай тусгай өрөөтэй тул бүрэн амрах боломжийг олгосон байна. Цаашилбал, үйлчлүүлэгчдэд өөрсдийн сонголтод нийцүүлэн хоол захиалах боломжийг олгодог "à la carte" хувийн хоолны үйлчилгээ зэрэг боломжуудаар тав тухыг улам бүр сайжруулсан байна.
Miler Club болон Prestige Lounge нь үйлчлүүлэгчдэдээ өвөрмөц туршлагыг төрүүлж байна. Лоунжийн буфет нь ахлах тогооч нар хоолыг шууд бэлтгэх нээлттэй гал тогоотой бөгөөд хоолыг тэр даруй шууд хийж, шинэлэг, олон төрлийн цэснүүдтэй болсон байна. Лос Анжелесийн онцлогийг шингээсэн орон нутгийн крафт шар айраг зөвхөн тухайн бүс нутагт байдаг өвөрмөц бленд кофе нь Лос Анжелес дахь лоунжаас л мэдэрч болох үйлчилгээ юм.

Miler Club нь олон төрлийн баялаг буфет хоол, Miler Club-ын тусгай цэсийг санал болгож байгааг онцоллоо. Miler Club-ын үйлчлүүлэгчид суудал дээрээ байрлах QR кодыг уншуулснаар өөрт тухтайгаар захиалга өгөх боломжтой. Хоолоор үйлчлэх хэсгээс гадна албан ажил хийхэд тохиромжтой бизнесийн бүс, гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх гэр бүлийн бүс, шүршүүрийн өрөө зэргийг бэлтгэж зорчигчдын амралт, ая тухтай байх нөхцлийг бүрэн бүрдүүлж өгсөн байна.

■ Хилийн чанад дахь нисэх онгоцны буудлын лоунжийг нэмэгдүүлэх, шинэчлэх ажлыг үргэлжлүүлж байна.Үйлчлүүлэгчдийн хүлээлтээс давсан аяллын тав тухыг хүргэхийг зорьж байна.
Лос Анжелес дахь лоунжаа саяхан шинэчлэн засварласны дараа "Korean Air" компани дэлхий даяарх үйлчлүүлэгчдэдээ Солонгосын тэргүүлэгч дэлхийн агаарын тээврийн компани гэдгээ бататгахаар төлөвлөж байна. Калифорни мужийн хамгийн том нисэх онгоцны буудал болох Лос Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудал (LAX) нь Ази, Төв болон Өмнөд Америк, АНУ-ын эх газрыг холбосон "Korean Air"-ийн Хойд Америкийн гол төв болж байна.
Хоёр агаарын тээврийн компани нээгдсэний дараа "Korean Air" нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохируулсан орчинг бүрдүүлэхийн тулд дотоод болон олон улсын хэмжээнд лоунжийн дэд бүтцээ тасралтгүй өргөжүүлэхээр төлөвлөж байна. Лос Анжелесын дараа "Korean Air" нь Нью-Йорк дахь Жон Ф.Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал зэрэг гадаадын томоохон төв нисэх онгоцны буудлууд дахь өөрийн лоунжуудыг өргөтгөж, шинэчлэн засварлаж энэ жилдээ багтан нээхээр ажиллаж байна.
"Korean Air"-ийн төлөөлөгчийн хэлснээр "Энэхүү лоунжийг нээснээр "Korean Air" компани Лос Анжелес дахь байр сууриа улам бүр дээшлүүлж, дэлхийн тэргүүлэгч агаарын тээврийн компанийн хувьд үйлчлүүлэгчдэдээ шинэ түвшний өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх болно. Бид үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтийг давуулан сайжруулж, аяллын тав тухыг хүргэхийн тулд хөрөнгө оруулалт хийж, хичээл зүтгэл гаргах болно" гэж мэдэгдэв.
3,576.03






















































Холбоотой мэдээ