Эрээн нуурт “Элсний фестиваль” болно

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Эрээн нуурт “Элсний фестиваль” болно

Эрээн нуурт “Элсний фестиваль” болно

Говь-Алтай аймгийн Эрээн нуурт энэ сарын 18, 19-нд “Элсний фестиваль” соёл урлагийн наадам болох гэж байна. Монголын нүүдэлчин соёл, ахуй, ёс заншлыг байгалийн онцлог болох элсээр дамжуулан спортын аргаар гадаад, дотоодын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн “Элсний фестиваль”-ийг жил бүр зохион байгуулах болсон.

Фестивалийн үеэр “Адуучин” тэмцээн, гар бөмбөг, оргил булаалдах, элсний гулгалт, буухиа, сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд уламжлалт зэвт харвааны наадмыг мянган харваачийн дунд зохион байгуулахаараа онцлог юм байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж