Нью Йорк хот тоггүй бол ямар харагдах байсан бэ?

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Нью Йорк хот тоггүй бол ямар харагдах байсан бэ?

Нью Йорк хот тоггүй бол ямар харагдах байсан бэ?

Хэрвээ дэлхий ертөнц эрчим хүчгүй байсан бол яах байсан бол?. Эсвэл яг одоогийн бидний амьдарч буй завгүй, олон хүн амтай метрополитан хотуудын гэрэл тасарвал юу болох бол?. 15 жилийн өмнө зуны ид хөдөлгөөнтэй үед АНУ-ын зүүн хойд хэсэг, Канадын зарим хэсгээр тэр чигтээ гэрэл цахилгаан тасарсан тохиолдол гарч байсан.

2003 оны наймдугаар сарын 14-ны оройн оргил цагаар Нью Йорк хотын гэрэл цахилгаан тэр чигтээ тасарч байжээ. Оройн сэрүүнд гадуур зугаалж яваа, хэсэг нь ажлаасаа тараад гэр рүүгээ яарч яваа, янз бүрийн зорилготой хүмүүс явж таарна.

Нью Йорк хотын Манхеттен дүүргийн метро,  галт тэрэгний буудал тэр чигтээ ажиллахгүй. Тэндээсээ Хадсон  эсвэл Зүүн голын гүүрээр гарч гатлага онгоцонд суухаар явж байсан хүмүүс  яарч яваа нь харагдаж байна. Зарим хүмүүс нь Penn Station галт тэрэгний буудал бараадан хоноглохоор болж байхад зарим хүмүүс нь гадаа гудамжинд үдшийг өнгөрөөж байх жишээтэй.

Брүүклин гүүрээр гаталж буй хүмүүс

Колумбийн их сургуулийн багш, профессор Петер Абелес замын хөдөлгөөн зохицуулж буй нь

Нью Йоркийн метронд гацсан зорчигчид

Хэт халуун, бүгчмээс болж ухаан алдсан эрэгтэй

Брүүклин гүүрээр гарч буй зорчигчид

 

Grand Central Station галт тэрэгний буудлын гадаа цугласан хүмүүс

Queensboro гүүрээр гарч буй хүмүүс

Явган хүний цуваа

Манхеттенээс Нью Жерси хүрэх галт тэргэнд суучих санаатай хүмүүс

 Leon’s Pizza-ны гадаа машины гэрлээ асаасан буй нь

 Queensboro гүүрэн дээр  Empire State Building ба  ямар ч тоггүй хот

Гар чийдэн тусгаж сонин уншиж буй нь

Манхеттений зүүн захад байрлах оффисын барилгын шатан дээр хоног төөрүүлж буй хүмүүс  Лаа, гэрлийн чийдэн хамгийн эрэлттэй байв.

Шөнийн тоггүй хот

Times Square-ын хажуугаар явах такси Эх сурвалж: QZ

T. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж