Ньюс хөтөч: УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 15

 

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн бодлогын хороо санаачлан, НБГ, Боловсрол судалгаа шинжилгээний төв ТТБ, МХЦХ хамтран Нийслэлийн 9 дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгч нарт “БНСУ-ын СӨБ-ын дэвшилтэт арга зүй” сэдэвт сургалтыг БНСУ-ын Их дээд сургуулийн 12 эрдэмтэн багш нарын багтай хамтран 2018 оны 08 сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулна. Сургалт нийслэлийн 3-р дунд сургуулийн зааланд 09:00 цагт эхэлнэ.

09.30

  • ‘Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд’ сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ Хурал Чингис зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болно. Хуралд 5 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно. Холбоо барих утас 99250088

10.00

  • НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай болон Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих утас:88058053

  •  Спортын төв ордны IV давхарт ӨМӨЗО-ны Ордос аймагт болох “Олон улсын хүүхдийн спортын VIII наадам”-ын ажлын хэсэг хуралдана.

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Зүүн хойд Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулганы талаар мэдээлэл хийнэ.

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 7 сарын статистик мэдээллийг Засгийн газрын III байр, B1 давхрын танхимд танилцуулна.

  • MN мэдээллийн төвд Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифын асуудлаар “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ, тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • MN мэдээллийн төвд Герман улсын төмөр замын мэргэжилтэн Төмөр замын ачааны болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой монгол залуусыг сургаж, дадлага хийх,туршлага өгөх хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Rail Berlin Representative office мэдээлэл хийнэ.

14.00

  • УБТЗ-ын Удирдах газрын ‘А’зааланд байгалийн гамшгийн улмаас үүссэн хохирлыг арилгах төмөр замын сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99091674, 86114818

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1930.08.15 Улсын прокурорын дүрмийг баталж, тэр үндсэн дээр прокурорын газрыг анх байгуулжээ. 

1942.08.15 Зүүн хилд довтолсон машин уналга бүхий дайсантай манай хилчид амжилттай байлдаж, ухраав. 

2008.08.15 25мм-ийн гар бууны эмэгтэй төрөлд Монгол Улсын буудлагын шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаа 792.2 амжилтаар мөнгөн медаль хүртэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж