Засгийн газрыг тогтвортой байлгана, огцруулна | News.MN

Засгийн газрыг тогтвортой байлгана, огцруулна

Засгийн газрыг тогтвортой байлгана, огцруулна

Засгийн газрыг тогтвортой байлгана, огцруулна

Ардчилсан намынхан Ардын засгийг огцруулах санал гаргасан. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газраа тогтвортой ажиллуулах чиглэлийг бүлгийн гишүүддээ өгч байгаа аж. Ингээд VS буландаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, АН-ын дарга С.Эрдэнэ нарын байр суурийг хүргэж байна. 

АН-ын дарга С.Эрдэнэ

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг царцаах битүүмжлэх, эрх бүхий этгээдүүдийг гадаад улс оронд зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг маш олон арга хэмжээ авахаар бэлэн болсон тухай мэдээлэл тус үйлдвэрийн Хууль, эрхзүйн газраас ирсэн. Энэ асуудалд Монголын Засгийн газар зайлшгүй анхаарах ёстой байтал өнөө хэр дорвитой алхам хийгээгүй. Эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтойгоор хохирсоор байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарсны улмаас 88 хүнд эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна. Үүнийгээ өнөөдөр байгалийн гамшиг хэмээн цайруулж байна. АН энэ бүхнийг сөхөж ярихаар улстөржүүллээ гэж байгаа юм. Бид хариуцлагын асуудал ярьж байна. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ хатуу сахилга бат, аюулгүй ажиллагааны туршлага, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой.

 

МАН-ын толгойлж байгаа Засгийн газрыг тогтвортой байлгаж тулгамдаж буй асуудлаа түргэн шуурхай шийдэж явах үүргийг намын Удирдах зөвлөл бүх төвшинд өгч байгаа. Ялангуяа намын бүлэгт тодорхой чиглэл өгөөд явж байгаа. Намын бүлгийн гишүүд бодол санаа нэгтэйгээр намын даргынхаа толгойлж байгаа Засгийн газрын тогтвортой ажиллуулах нь зөв.  Улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд төр засгийн тогтвортой байдал юу юунаас илүү чухал гэдэг байр суурьтай байгаа. Мэдээж хэрэг сөрөг хүчний зүгээс тодорхой асуудал дээр улстөр хийх нь тэдний эрх үүрэг.

 

 

 

 

 

 

 

 

 Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

0000 2018-08-15 103.10.23.80

Засагын газарыг огцруулах нь ард түмэнд ямарч хэрэгүй АНийн зарим эрх мэдэлтэн нарт л хэрэгтэй\nбаах

Зочин 2018-08-15 66.181.161.71

Эрдэнэ АН манай ард тvмэнд яасан их хайртай болчоо вэ?! Даанч еерсдее Засгийн эрх барихаараа бидэнд естен болчдогын учир юу юм бол?

Зочин 2018-08-15 66.181.179.199

ok

Зочин 2018-08-15 66.181.179.199

Ahmadiin tetgeveree hezee nemeh ve ahmadiin tetgeveriig ue shattai nemegduulne gej amalsan amlaltaa l bieluulmeer bna

Зочин 2018-08-15 122.201.26.172

amarbayasgalan gj hudlaa yarihas uur yum chaddaggui bertegchin nuhur bnaa chadahgui bol ogtsroh heregttei unendee hurelsuhin tolgoi hurehgui chadahgui bga yum chin chadah negende zaiga tavih heregtei odo 20 on hurtel buten 2jil dutuu bn ard tumni amidralig saijruulahad hangalttai hugatsaa ene zasagig huleeged yuch saijrahgui erthen ogtsruulad daraagin humuust itgel huleelgemeer bn

Зочин 2018-08-15 103.20.152.50

зочин\nМАН-ЫНХАН ХЭТЭРХИЙ ШОУДАЖ. ГАДААД, ДОТООДОД МАШ ИХ ЗУГААЛЖ ЦЭНГЭЖ БАЙНА. ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЖИРИЙН АЛБАН ХАГЧИД ӨӨРТ НОГДСОН ӨМНӨХ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙМААР БАЙНА. ТЭДНИЙ ЗУГААЛАХ ЦАГ ИХДЭЭД АЖЛАА ХИЙХ ЗАВ ГАРАХГҮЙ БАЙНА. ЖИРИЙН МАЛЧИН АРДУУД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД ХҮНД СУРТАЛ ИХ БАЙНА. ..........................................

Зочин 2018-08-15 202.70.44.46

Mash zov togtvortoi ajillah ni zov, demjij bna

Зочин 2018-08-15 66.181.188.209

Луйварчин С.Эрдэнэ тэргүүтэй харгисууд хэзээ ард түмэнд хайртай байлаа. Ард түмэнд энэ балагтай бөгөөд аюултэй бүлэглэлийн тархи угаалтад автахгүй байхыг байнга сануулж байх нь зүйтэй

2 сарын өмнөх миний зөвлөгөө ийм байжээ 2018-08-15 64.119.17.73

Чөлөөт сонгогчийн бодол ийм байна. \n1/МАН-ын 65 суудал бол хувь улс төрчдөд нь өгсөн үнэлгээ гэхээсээ илүү "Монгол Ардын нам" гэсэн улс төрийн хүчний олон арван жил хуримлуулсан СУУРЬ ҮНЭЛГЭЭ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.2/МАН хэдийгээр зарим алдаа гаргасан ч гэсэн Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулсан нь буруу болсон. Одоо Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулж хэрхэвч болохгүй.Хэрэв Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулвал дээр дурдсан СУУРЬ ҮНЭЛГЭЭ чинь улам л доошоо унаж, чөлөөт сонгогчид улам нүүр буруулах болно.3/60 тэрбумын яриа болсон уу гэвэл болсон ч энэ хэрэгжээгүй. Хэрэгжих боломж ч хязгаарагдмал эд. Гэхдээ намын санхүүжилтийн асуудлаа нэг компани дээр очоод ярьж байдаг, Сандуй нарын хууль бус саналыг нь няцаагаагүй, дуугүй өнгөрүүлж байдаг М.Энхболдод их буруу бий. Тиймээс ч тэр сонгуульд ялагдаж, намын даргын ажлаа өгсөн.Хариуцлага хүлээсэн гэсэн үг. Одоо М.Энхболд Парламентийн спикерийн үүргээ боломжийн биелүүлж байгаа. “АН-ын 9 гишүүн, Баасанхүү нарын цаана тэдний сонгогчид байгаа тул тэднээр үг хэлүүлж байгаа юм” гэж тэр саяхан хариулж байна лээ. Зөв шүү дээ. Өмнө нь З.Энхболд байхдаа цөөнхийгөө хөөрхөн шоглоод байдаг байсныг бид мартаагүй байна..Тийм учраас М.Энхболд УИХ-ын даргаа үлдсэн хугацаанд хийгээд дуусгаг.4/Хэрэв Хүрэлсүх нарын хүмүүс Гантулгыг чөлөөлснийг буруу гэж байгаа бол ёстой том алдаа болно шүү. Төрийн нэр хүнд хааяа тоосыг нь гүвчихээд хэн ч авдаггүй лангуун дээр хэвтэж байдаг хятад бараа шиг болсон гэдгийг сайн ойлгох хэрэгтэй:4/Одоо М.Энхболдоороо, Хүрэлсүхээрээ битгий оролд. Өмнөх ЗГ-ын зарим сайд байсан хүмүүс гомдлоо тэвч. Ирэх сонгууль хүртэл зүгээр л дор бүрнийхээ ажлыг хийцгээ. Бусад нам, зарим хүмүүст МАН-ын ЗГ-ыг хоёр битгий хэл хорь огцруулах бодол бий л биз. Жирийн сонгогч бидэнд энэ ёстой хэрэггүй эд.ЧӨЛӨӨТ СОНГОГЧ БИД Л СОНГУУЛИЙН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДДЭГ юм шүү дээ.Миний дээр хэлсэн зөвлөгөөг дагавал чөлөөт сонгогчдыг бага үргээнэ дээ.Чөлөөт сонгогч Ш.Раднаа 2018.6.19\n

ЗГ-ыг огцруулаад ач тусгүй 2018-08-15 64.119.17.73

ЗГ-ыг огцруулаад жирийн иргэд бидэнд ач тусгүй л дээ. АН-ынхан зүгээр л ажил хийсэн дүр эсгэж шоу хийж байгаа хэрэг.Жирийн сонгогчид бид ирэх сонгуулиар МАН-д дүн тавина.Үлдэж байгаа хугацаанд сайн ажиллавал гайгүй дүн авна. Тааруу ажиллавал АН-ынханд бид өнгөрсөн сонгуулиар ямар дүн тавилаа яг тийм дүнг МАН-д тавина.АН-ынхан харин нэг юмыг буруу тооцоод байгаа юм. Тэр нь юу гэвэл, МАН-ыг сайн муулаад байя. ТЭГСЭН ЦАГТ МУУСАЙН СОНГОГЧИД МАНАЙ НАМД САНАЛАА ӨГӨХГҮЙ ХААШАА ЗАЙЛАХАВ ГЭЖ ТООЦООД БАЙГАА БОЛОЛТОЙ. Хэрэв шинэ гурав дагч хүчин бүрдвэл тэдний энэ горьдлого талаар болно. Чөлөөт сонгогчид бид шинэ гуравдагч хүчнийг хүсч байна. Даанч энэ хариуцлагыг үүрээд явах эр зоригтой залуучууд одоогоор алга даа. Чөлөөт сонгогч Ш.Раднаа 2018.8.15

Зочин 2018-08-15 202.21.106.119

Төрийн нэр хүнд их уналаа. Засаглаж чадахгүй бүлгийн сонирхолоо дээдэлсэн хүмүүсийн харгайгаар шүү дээ. Төрийн суудал сэнтийд бугласан идээ бээрийг шууд шахан гаргаж байх хэрэгтэй. Ард түмнийг зайдлаад дуртайгаа хийж болдог, тэд амар жимэрийг , элдэв халамжийг л хүсдэг сэтгэлийг нь хангаад худлаа амлаад байхад л удалгүй мартдаг гэж үздэг улс төрчид их байгаагаас энэ байдал арилдаггүй. Ард түмэн бид тэмцэхдээ хойрго, амар амгаланг хүсэмжлэн халамжлуулахаа боддог нь ч үнэн, хууртсаар ирсэн нь ч үнэн. Дохио өгөх, цэвэрлэж байх нь алс ирээдүйдээ хэрэгтэй. Түүнээс эднийг өнөөдөр тогтвортой байлгалаа гээд биднийг гялайлгаж байгаа нь хаана байна, Өргөж тэтгэх гэж байна , хөгжүүлэх гэж байна гээд л худал хэлээд бүлэглэж хулгайгаа хийцгээгээд эх орны баялаг, ард түмний аөмчийг баруун согойгүй үнэ цэнийг нь алдуулан наймаацан худалдаж баруун солгойгүй үргүй зарж байна. Тоймч Гантулгын хэлдэгээр 200 хүний толгойг авбаас энэ байдал арилна даа. Эд чинь хуулиар засаглахыг гууль болгож бүлгээрээ дураараа дургисаар байна.

Зочин 2018-08-15

Zov sh dee ogtsor ene zasgiin gazar . Ugaasaa yu hiij bgaan yu ch hiigeegui

Зочин 2018-08-15 202.21.106.119

Идэж уух нь хэтрээд одоо бүр төрийн түшмэлүүд нь эмсийг хүчирхийлж, хүн алж хүрээ талдаг нь гараад ирлээ.Ямар гээчийн бузартай амьтас вэ. Төрийг яаж цэвэрлэх вэ таминь ээ.

Зочин 2018-08-15 202.9.40.110

Ерөнхий САЙД зөрүүлж огцруулах хэрэгтэй дээ м.энхболдын хэдэн сайдыг тэхгүй бол байдал бишдэнэ шүү!!!

Demo 2018-08-15 66.181.187.53

S.Erdene iin huvid yu ch heleed ard irgeded naaldahgui. Ene hun uneheer ardchilal, shudarga yosnii toloo gej baigaa bol namiin dargaas tatgalzaj, zov setgelgeetei zov hund bairaa tavij ogmoor baina aa. AN iig 2020 ond yaluulya gej baigaa bol uunees oor songolt baihgui l de.

Зочин 2018-08-15 27.123.214.119

Амраа бол хөгийн амьтан нштээ хургандах цадаагүй төлөг юм үзээгүй амьтан одоо бол юм өөр болсон шүү дээр бхйгаа нөхдүүд нэгийг бодох болсон юм эвгүй болно шүү түмэн дотор явхад эвгүй муухай юм их ярьж ба

зочин 2018-08-15 150.129.143.244

Уг нь АН ба Эрдэний хэлж байгаа нь зөв .Гэвч өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монголын баялаг санхүүг хоосолсонг харахаар худалч гэсэн дүгнэлт хийхэд хүрнэ. Тиймээс МАН өөрсдөө засгаа үндсээр сольж хариуцлага тооцох ёстой.

Зочин 2018-08-15 103.26.194.154

ok

Зочин 2018-08-15 103.26.194.154

man omnoh zasgaa unagaad shine zasag garch irsn odoo ene zasag ni omnohoosoo yag yuugaaraa iluu bga yum bol

Зочин 2018-08-15

Buh yumaaraa haana ni ch hurehgui. Oorsdoo zasgaa unagaj garch ircheed odoo togtvortoi bdal yarih yum kkk

Зочин 2018-08-15 103.26.194.154

tomor zamiin iim tom osol garchaad baihad tomor zamiin orlogch dargiig ni ded said bolgodog ni yaj bga yum bol do harin hariutslaga l tootsmoor yum

Зочин 2018-08-15 103.26.194.154

MAN 2016 ond olon zuiliig ard tumend amalsan amlaltaa bieluulmeer bna neg jishee helhed ahmadiin tetgeveriig ue shattai nemegduulne gesn amlaltaa bieluulmeer bna ahmaduudad 27-hon myangan togrog nemsen ni ahmaduud hongolttei emee avahad ch hurehgui bga yum a odoo tetgever hezee nemeh ve, tsalingiin dood hemjeeg 350 myanga bolgono gesn teheer tetgeveriin dood hemjee hed boloh yum be, huuhdiin mongoo 80 huvid ni olgon gesn bolovch ali 5 sard burtguulsen huuhed hurtel odoo omnoo avaagui bna shu de iim am ajliin zoruu baij boloh uu amlaltaa l bieluulmeer bna songuulit jil ch taldaa orchloo shu de jaahan hurdtai ajillaj amlaltaa l bieluulmeer bna

Зочин 2018-08-15 43.242.242.59

АН улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьж засаг төрийг тогтвортой ажлуулж улс орныхоо эдийн засгийг сайжруулах чиглэлээр анхаарч ажлаасай билээ. Засаг төр тогтвортой байх нь ард түмэн бид болон улс оронд минь хэрэгтэй. АН-хан далимдуулж улс орныхоо эрх ашиг руу нулимж болохгүй. С.Зориг хэлэхдээ 1-рт улс орны эрх ашиг, 2-рт хувийн эрх ашиг, 3-рт намын эрх ашиг байх ёстой гэсэн. Тэгж хэлээд алуулсан гэж би боддог

иргэн 2018-08-15 103.50.206.62

ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл бүрэн бүрдсэн.Одоо 16 хүнээ огцруулах уу 76 хүнээ тараах уу гэдэг асуудал МАН-ханд толгойны өвчин болоод байгаа.Юу тогтвортой бэ.Энэ Амарбаясгалан жинхэнэ утгаар нь МАН-г баастаж худалдсан хамгийн ёс зүй нөхөр.Энэ хүн байгаа цагт МАН хэрүүл өс хонзонгоос салахгүй улам дордоно.Намаа удирдаж чадахгүй байгаа хүн өөрөө хамгийн ёс зүйгүй хүн байж юу ёс зүй хариуцлаг ярьж байнаа юу хүнтэй хариуцлага тооцох бэ Амарбаясгалаан.Юу улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй бэ.Ингэж хэлэх эрх чадвар чадамж чамд байгаа юм уу.АН-д хамгийн их мэдээлэл өгдөг хүн чи гэсэн шүү дээ хэн хэнгүй ярьж байна.Эхлээд намын дарга ,генесек 2 өөрсдөө тийм ёс зүйтэй юм бол огцор дараа нь бусал гишүүд нь хариуцлагаа хүлээх ёстой.Намыг мөхөлд оруулсан энэ 2-той яагаад хариуцлаг ярьж чадахгүй байгаа МАН-хан.Энэ хэрэг хийсэн хүмүүс бүгд л Хүрэлсүхийн ЗГ-т ажилд орсон хүмүүс байна.Тэгэхээр яалтчгүй хамааралтай.Өмнөх хүмүүс нь байсан бол ийм зүйл гарахгүй байсан.МАхбал гэдэг хүн Баттулгын хүн гэсэн.Хүрэлсүх ахыхаа хүнийг ажилд авсан нь тодорхой боллоо.Ингэж л төрийн албыг наймаалцдаг нь ил боллоо.Оюунэрдэнээ энэ үйлдэл зөв болж байна уу.60 тэрбум баримтгүй энэ 2017 оны 11-р сараас орсон хүмүүс чинь жинхэнэ төрийн албыг наймаалцаж орсон юм бишүү үүнийг шалга АТГ-хан.

ЗОЧИН 2018-08-15 202.9.42.4

С.ЭРДЭНЭ ОДОО БОЛИОСОЙ ДОО ......................................

ene kinog uz! Yamar ih uneer oldson erkh chuluug ed nar suutgej baina. 2018-08-15 98.206.15.172

https://www.youtube.com/watch?v=SVJ02c2l4Kg

Зочин 2018-08-15 122.201.26.172

Erdenee gej aluurchin yu xutsaad bnaa...

Зочин 2018-08-15 202.21.106.162

64 тэрбумаас болж хүн алсан юм чинь огцрох хэрэгтэй

Зочин 2018-08-15 66.181.164.171

Одоо л засаг төр тогтвортой байх тухай ярих болж гэнэ. ман-ын урвагч нартай нийлж өмнөх засгийг унагасан биз дээ тэгэхээр дахиад унагаж чадна гэж санаанд нь багтаад байгаа байхгүй юу даа яасан ч удаан ойлгоцтой хөлдүү хүмүүс их болсон юм бэ дээ

Зочин 2018-08-15 202.72.245.202

ЗА МАНЫ ЗАСАГ УНАСАН Ч ҮЛДСЭН Ч ЯМАР Ч ЯЛГААГҮЙ ЮМ ГЭДГИЙГ БИД МЭДЛЭЭ Ш ДЭЭ ОДООГИЙН ЗГ УНААД 3 ЭЭЛЖИЙНХЭН ХООЛОНДОО КОМАНД АВБАЛ ТЭР Л БИЗ АРД ТҮМЭНД ЯМАР Ч ЯЛГАА БАЙХГҮЙ

Amar 2018-08-15 202.179.25.98

АН-ыг МАН-тай андуурахаа одоо больцгооё.Засаг тайван ажиллаад 2020 онд дүнгээ тавиулаг.

Зочин 2018-08-15 202.21.106.119

Төрийн түшмэлүүд бие биенийхээ бөөрийг гаргаад эхэлнэ гэдэг ч их л муу ёрын юм болж байна даа. Одоогийн залуу дарга нар ч үнэн ойворгон сагсуу, албан тушаал, авилга идэх уухын дон шүглэсэн Монгол төрийн нэр хүндийг уландаа гишгэлсэн цөвүүн цагийн цөөврүүд төрийн мөнгөөр хооллож байна даа. Хүн алж , хүрээ талагчдыг төрөөс зайлуулаарай.

Зочин 2018-08-15 182.160.3.166

АН 2024 онд ялаарай. Дараагийн сонгуульд ялахгүй, .

Zoch 2018-08-15 66.181.191.236

Эрдэнээ одоо болоо юм биш үү !!! Монголын төрд юу хийсэн бэ ???

Зочин 2018-08-15 83.76.94.209

zasgiin gazariig ogtsoruulah baitugai ene ih hurliig taraah yostoi.

хуульч 2018-08-15 202.9.42.13

АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ , АЖИЛ ХИЙДЭГТЭЭ СААД БОЛЖ ТОМ ЯРЬЖ 92 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ НАМ,ТЭДНИЙ ҮЕ ҮЕИЙН УДИРДАГЧ НАРЫН УЛАМЖЛАЖ ЗАРЧИМ БОЛГОЖ ИРСЭН БОДЛОГООС УРВАЖ ТӨР,ЗАСГИЙГ ҮР ХҮҮХЭД АХ,ДҮҮ,АМРАГ САДНЫ ХУВЬЦААТ КОМПАН БОЛГОЖ ТОГЛОЖ БАЙГАА ДУНД ,ЗАЛУУ ҮЕЭЭС,МАН-ыг салгаж ,улс төрийн байгууллагын хувьд татан буулгах цаг үе нь иржээ??? ЭНЭ САЙХАН ТҮҮХЭН НАМЫГ ОДООГИЙН НӨХДҮҮДЭЭР БОДИЙГ НЬ ХӨТЛҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА

зочин 2018-08-15 66.181.178.128

Ардчилсан намынхан түүний дотор Эрдэнэ гэгч 2016 оны шившигт ялагдлынхаа хариуг л ямар нэг хэлбэрээр авахыг хичээж байна.Энэ нөхөрт өшөө хорсолоо л тайлах ганц зорилго.Улс орны эрх ашиг ардчилсан намд ерөөсөө байдаггүй шүү дээ.Улс орны эдийн засгийг сүйрүүлж өөрсдөө л ахиухан идэж болох зүйлийг л харахаас ард түмнээ улс орноо огтхонч боддоггүй махан толгойт.Засаг огцроод улс оронд ямар ашиг гарах вэ.Ардчилсан намын хувалзнуудад л ашигтай байх.Өөр хэнд ч ямар ч ашиг гарахгүй шүү дээ.Үүнийг Эрдэнэбат,Эрдэнэ хоёрт ойлгох чадвар байхгүй.Ганц л ялагдлын хорслоо тайлан ганц зорилготой хувалзнууд.

Зочин 2018-08-15 66.181.161.121

Эрдэнэ мэлхий өөрөө идэж ууж ханаагүй юм байхдаа

Зочин 2018-08-15 150.129.143.6

Эрдэнийн зөв, засаг огцор

иргэд 2018-08-15

М.Энхболд гэгчийг жаран тэрбумын \n хань хамсаатаны нь хамт зайлуулаагүй цагт юу ч өөрчлөгдөхгүй,ямар ч ахиц гарахгүй

irgen 2018-08-15 202.131.225.150

zasag togtvortoi blgaach ard bid togloom bish shuu

Amar 2018-08-15 202.179.24.1

Идэж уудаг Миеэгийн засгийг халж идэж уухгүй гэсэн У.Хүрэлсүхийн засаг гарсан.Энэ чинь ирж буй цаг үеийн захиалга шүү дээ.Эрдэнэ ван Миеэ хоёр бол идэж уугсадын шалгарсан төлөөл шүү дээ.Тэгэхээр идэж уухгүй гэсэн засгийг огцруулах гэлгүй яахав.Хүрэлсүхийн засаг идэж уухгүй байсны ачаар сүүлийн хэдэн жилд анх удаа улсын төсөв алдагдалгүй гарлаа.Ийм засгийг юу ч хийгээгүй гэж яаж хэлж чадаж байнаа.Үүнийг ойлгохгүй үнэхээр тэнэг юм бол тэнэгээ нууж дуугүй байж бай л даа.

Битгий нэр бариад бай 2018-08-15 103.57.95.178

Эрдэнэбатын үеийн албан хаагч нь идүүлж уулгахгүй гэж идэж уух гэсэний төлөө Хүэлсүхийн томилгооны нөхөр алсан гэдэг нь ил тод болчихоод байхад битгий ард түмний нэрийг барьж захиалга болоод бай.лав миний ойр орчны бүх хүн энэ ЗГ хариуцлага тооцож өөрөө хүн барьж зоддогүй хариуцлагтай боловсролтой чадварлаг хүн ЕС болж жинхэн мэргэжлийн ЗГ байх ёстой талаар ярьж бн

Сүх 2018-08-15 150.129.143.69

Сайд нар нь идэж уух их аян дайнд мордсон энэ Засгийн газар оршин тогтнох ямарч ёс зүйгүйгээр барахгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх бүх болзлоо хэд эхин давуулан биелүүлсэн.

ЗОЧИН J&J 2018-08-15 64.119.26.231

ТӨРИЙН АЛБАА ЦОМХОТГО , НЭГ ХҮНИЙ АЖЛЫГ ХОЁР ХҮН ХИЙЖ , ХОЁР ХҮНИЙ ЦАЛИН АВЧ БАЙНА .

Зочин 2018-08-15

ЗГ огцорвол хамаг ажил зогсох юм шиг МҮОНТ өчигдөр цагийн хүрдээрээ МАН-ын захиалгатай ярилцлагууд явууллаа. Гэхдээ гүйцэтгэх байгууллагын удирдлага, албан хаагчид солигдлоо гэхэд эрх барьж байгаа нам нь хэвээрээ, бодлого нь хэвээрээ байдаг номтой учраас цэрвээд байх асуудал биш шүү дээ. Хүрэлсүхийн ЗГ үнэндээ юм хийхгүй байна шүү дээ. ОУВС-гаас ажиллагсадын цалин хөлс нэмэх асуудлаар ҮЭ-ийнхэнтэй уулзалт хийснийг та бүхэн хараа биз дээ. ОУВС-ын тавьж буй гол шаардлага анхнаасаа л төрийн албаа хямдруул гэсэн Гэтэл МАН төрийн албыг цомхотгох нь бүү хэл шинэ шинэ агентлаг, төрийн өмчит компани, байгуулаад л байгаа шүү дээ. Ядаж л дэд сайд гэх ажилгүй сайдаа ч хасчихаж чадахгүй л байна шүү дээ. МАН засгийн эрх барихад Хятадын коммунистууд нүүрсний үнээ нэмдэг зуршлаараа төсөв орж ирэх мөнгөний урсгал нэмэгдсэнийг л өөрсдийн гавъяа мэтээр ярих юм. ЯАНА ДАА

Зочин 2018-08-15

ЭБИ-БАЯР-МИЕЭГИЙН ДАРАНГУЙЛАЛААС МОНГОЛ ОРНЫГ САЛГАЖ ХАЙРЛА БУРХАН ТЭНГЭР МИНЬ

Зочин 2018-08-15 202.21.120.66

Хоёр хар хэрээ бие биесээ шүүмжилнэ гэнэ \n

Зочин 2018-08-15 64.119.27.2

Илуу сайн ажиллаж байсан омнох Засгаа огцруулахдаа тогтвортой байдал гэж яриагуй байж одоо огцруулах хэрэгтэй.

Зочин 2018-08-15 103.57.95.178

Санал нэг бн.Амарбаясгалан хүний нүдрүү эгц харж чадахгүй гөлөн гөлөн хийсэн [Хориотой Үг] шиг хүн.бас энэ нөхрийг архичин гэж өчигдөр баримттай бичсэн бн лээ.ийм юмнууд намын удирдлагад гараад ирэхлээр бодлого нь биш болоод ЗГ ажил ч урагшлахгүй юм.Ажил хийсэн үгүй нь хамаагүй энэ ЗГ үед Монгол төрийн түүхэнд байгаагүй эмгэнэлт бөгөөд АЙМШИГТ ЗЭРГЛЭГ хэрэг гарсан тул ОГЦРОХ ёстой!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж