Засгийн газрыг тогтвортой байлгана, огцруулна

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг тогтвортой байлгана, огцруулна

Засгийн газрыг тогтвортой байлгана, огцруулна

Ардчилсан намынхан Ардын засгийг огцруулах санал гаргасан. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газраа тогтвортой ажиллуулах чиглэлийг бүлгийн гишүүддээ өгч байгаа аж. Ингээд VS буландаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, АН-ын дарга С.Эрдэнэ нарын байр суурийг хүргэж байна. 

АН-ын дарга С.Эрдэнэ

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг царцаах битүүмжлэх, эрх бүхий этгээдүүдийг гадаад улс оронд зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг маш олон арга хэмжээ авахаар бэлэн болсон тухай мэдээлэл тус үйлдвэрийн Хууль, эрхзүйн газраас ирсэн. Энэ асуудалд Монголын Засгийн газар зайлшгүй анхаарах ёстой байтал өнөө хэр дорвитой алхам хийгээгүй. Эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтойгоор хохирсоор байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарсны улмаас 88 хүнд эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна. Үүнийгээ өнөөдөр байгалийн гамшиг хэмээн цайруулж байна. АН энэ бүхнийг сөхөж ярихаар улстөржүүллээ гэж байгаа юм. Бид хариуцлагын асуудал ярьж байна. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ хатуу сахилга бат, аюулгүй ажиллагааны туршлага, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой.

 

МАН-ын толгойлж байгаа Засгийн газрыг тогтвортой байлгаж тулгамдаж буй асуудлаа түргэн шуурхай шийдэж явах үүргийг намын Удирдах зөвлөл бүх төвшинд өгч байгаа. Ялангуяа намын бүлэгт тодорхой чиглэл өгөөд явж байгаа. Намын бүлгийн гишүүд бодол санаа нэгтэйгээр намын даргынхаа толгойлж байгаа Засгийн газрын тогтвортой ажиллуулах нь зөв.  Улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд төр засгийн тогтвортой байдал юу юунаас илүү чухал гэдэг байр суурьтай байгаа. Мэдээж хэрэг сөрөг хүчний зүгээс тодорхой асуудал дээр улстөр хийх нь тэдний эрх үүрэг.

 

 

 

 

 

 

 

 

 Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж