VS: Хаврын морин уралдааныг сэргээх нь зөв, буруу

VS: Хаврын морин уралдааныг сэргээх нь зөв, буруу

Засгийн газрын 2019 онд баталсан тогтоолоор хаврын морин уралдааныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулахыг хориглосон. Хурдан морины уралдаанаар хүүхэд унаж бэртэж гэмтэх, тэр бүү хэл амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гарч байсан тул дээрх арга хэмжээг авсан юм. Гэвч Монголын Морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ноос “Морин уралдаан бол Монголын нэг өв соёл учир сэргээх ёстой. Энэ бол Монголын өв уламжлал. Даяаршиж байгаа нийгэмд Монголыг дархлах, хөдөөг Монголоор нь байлгах өв соёлыг хориглох ёсгүй” гэж үзэх болсон. Иймд хаврын морин уралдааныг сэргээх нь зөв эсэх асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга А.Ууганбаяр, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нарын байр суурийг хүргэж байна.


 

Б.УУГАНБАЯР
ХЭҮК-ийн Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга

Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан болон үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг. Тус тогтоолд 2025 оны нэгдүгээр сард өөрчлөлт оруулж, өвөл, хаврын хурдан морины уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахыг хориглосон. Тодруулбал, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулж болох ч хүүхдийг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Улмаар шийдвэр хэрэгжихгүй байгаа нь асуудал дагуулж байна. Хөдөө орон нутагт хурдан морины үсэргээ, сунгаа, уралдааныг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн байна. Үүнээс үүдэж хүүхэд бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах хүртэл ноцтой үр дагавар гарсаар байна. Иймд өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх тал дээр анхаарна. Хурдан морь нь манай улсын үндэсний өв, ондоошил мөн. Гэвч энэ өв соёлыг хадгална гээд хүүхдийн амь насаар дэнчин тавьж болохгүй. Үүнийг авч үлдэх олон арга бий.

Засгийн газраас хурдан морины уралдаан, үсэргээ зэрэг үйл ажиллагааг тодорхойлон, хуульчлах шаардлагатай байна.

Бид эрх зүйт төрийн дор амьдарч байгаа учраас хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах нь зүйтэй. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зургаан аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ийм шаардлага хүргүүлж байсан ч хариуцлага тооцож, огцруулсан Засаг дарга одоогоор байхгүй байна. Шаардлага хүргүүлсэн сумдын тухайд Төв аймгийн Сэргэлэн сум, Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Өлгий, Өндөрхангай, Улаангом сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Сүбаатар айгийн Онгон сум, Төв аймгийн Баян сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн. Эдгээр суманд хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулсан. Хэрэв өвлийн улиралд морьтой холбоотой аливаа үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахыг бүрэн хориглосон тогтоол гаргавал эргэлзээтэй нөхцөл байдал үүсэхгүй. Одоогийн нөхцөлд хүүхдийн сурч боловсрох эрх, амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг олон эрх зөрчигдөж байна.

Сар шинийн баярын өмнө Хөвсгөл аймгийн Галт сум  хурдан морины ажил хийж байх үед унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ асуудлаар манай байгууллага болон холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Ц.ГАНБАЯР
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

Монголын Морин спорт, уяачдын холбоо нь үндэсний өв соёлыг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгын хүрээнд хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах бодлого баримтлан ажиллаж байна. Хаврын морин уралдаанд оролцох хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд баримтална.

Тухайлбал, хурдан морь унаж буй хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлийг олон улсын стандарт жишигт нийцүүлэн шинэчлэж холбогдох байгууллагаар баталгаажуулна. Түүнчлэн уралдааны зам, талбайн нөхцөл байдал болон аюулгүй байдлыг нарийвчлан тогтооно. 

Уг зохицуулалтыг бүрэн шийдвэрлэсний дараа уяачдын эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалтыг хууль, эрх зүйн орчны хүрээнд тодорхой болгож, хэрэгжилтийг хангах нь чухал байна. Цаашид хаврын морин уралдааныг Тэмээний баяр, "Хөх сувд" мөсний баяр зэрэг уламжлалт арга хэмжээнүүдтэй уялдуулан зохион байгуулж, аялал жуулчлалын агуулгатай цогц арга хэмжээ болгон хөгжүүлэх боломжтой.

Морь болон тэмээний уралдааны уламжлалт соёлыг олон улсын хэмжээнд сурталчлах, үндэсний өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.

Монголын Морин спорт, уяачдын холбоо нь нийт уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийг бодлогын хэрэгжилтийг дэмжин, хаврын морин уралдааныг аюулгүй, хариуцлагатай, зохион байгуулалттайгаар сэргээн хөгжүүлэх үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-03-04 66.181.186.137

монгол хүүхдийг мориноос холдуулж малчин түмний залгамжгүй болгох гнь монгол улсыг мөхөлд хүргэж удахгүй гадаадаас малчин хөлслөхөд хүргэнэ энэ хэнд хэрэгтэй бэ хаврын уралдааныг хориглосны хорьсноор адуугаа дагаж хөдөө маллаж байгаа залуус хот орон бараадах болсон энэ хэнд хэрэгтэй юм бэ

Avatar

Зочин 2026-03-04 59.153.112.105

…өв уламжлал, … соёл түгээн дэлгэрүүлэх …нийт уяачдад уриалж байна, … зам, аюулгүй байдлыг хангана зэрэг гоё үг хэлж МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО 30 гаруй жил олон арван хүүхдийн амь насыг хохироож, тахир дутуу болголоо. Одоо зугаацах, машин, мотоциклийн шагналын төлөө морь уралдуулж морь, хүүхэд хоёрыг зоворх чинь НҮГЭЛ шүү. Хүний эрх, хүүхдийн эрхийг уяачид үл тоож байна. Хүүхдийг хохироосон уяачдад хуулийн хариуцлага хүлээлгэх болсон. Олон хүүхэд алчихаад зүгээр явж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.178.175

хүүхэд биш бол хамаагүй,,, бүх улиралд томчууд л уралдаг

Avatar

Зочин 2026-03-04 103.119.92.1

Аль нь ч биш ээ. Байнгын тэжээлтэй э****з исгэлэн адуу хүүхэд унахад хэт их эрсдэлтэй, түүнээс биш жинхэнэ бэлчээрийн монгол адуу хүүхдэд эрсдэл нэг их гардаггүй л дээ, хүүхдэдээ биш адуумндаа л бгм юм.

Avatar

Нэргүй 2026-03-04 59.153.115.72

өөрсдөө унаад уралдаач сдануудаа морь ч мэдэхгүй сэвстэй гүзээ даргын хүүхэд уяач гэж хуцаж явахаа больчих Анар…гм

Avatar

Mgl 2026-03-04 103.229.121.231

зун өвлөөс илүү эрсдэлтэй байдаг

Avatar

Нэргүй 2026-03-04 202.126.89.235

Хүүхдээр. Унуулахгүй өөрсдөө морио унаад уралдвал болно л доо.харин ххүхэд морины хортойтнуудбн хохирлгч бодо ёсгүй

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.186.88

Өвөл хаварт том хүн унаад уралдаж байх хэрэгтэй. Уяач нар өөрөө морио унаад уралдаач, сэвстэй гүзээрээ багасга.

Avatar

Нэргүй 2026-03-04 203.91.115.56

Морь унаж өссөн хүүхэд бие чадуун өөрийгөө элдэв эпштэйн мэтээс хамгаалах хатуужилтай болж өсдөг

Avatar

Зочин 2026-03-04 66.181.161.38

Тийм учраас адуу малдаа явахдаа, хонь хурга хариулахдаа морь сайн унаж бай. Одоо хөдөө гадаагуур мотоцикл унасан хүүхдүүд их явах юм.

Avatar

zochin 2026-03-04 202.21.116.2

Sudsaar n baahan doping shahsan, nud am n ergeldej hagas galzuu shahuu bolson undur bietei e****z aduunaas huuhduud hulduu gazar huchtei shiduulj unaad gemtej berteed, nas baraad baina. Uursdud chin uv soyol nereer undur muriitei uraldaan l sonin baigaad uchir baigaa yum bish uu. Hezee Mongol hun huhuu uvul mori uralduuldag baisan yum.

Avatar

Нэргүй 2026-03-04 59.153.114.122

Урьд цагт малч хичээнгvй, малтай зөөлөн энэрэнгvй харьцдаг хvмvvс байдаг байжээ. Манай авга ах (аавын ах, 1918 оны) сайн уяач, малч хvн байсан. Багадаа уясан морийг нь наадамд унаж л байлаа. Хурдан морь унах талаар маш нарийн дэг журам хэлдэгсэн. Жишээ нь, морины цавь руу гуядаж болохгvй, давхиж явахад нь хvvхэд 2 тийш биеэ савлаж болохгvй, гараа өргөж сарвалзаж далбаганаж болохгvй, морь их сульдсан бол ташуурдаж албадаж болохгүй, тип тап гэж огцом хөдөлж цочоож болохгүй г.м.

Avatar

Нэргүй 2026-03-04 59.153.114.122

Миний л мэдэхээр 1950-1960-аад онд өвөл, хавар морь уралдуулдаггүй байсан. Тэр байтугай намар орой хайлган цагаар малыг ширүүн хөөж туух хориотой, тарган морийг бол хөлөртөл давхиж болохгүй, өвөл морь эмээллэхдээ хөлстэй хөлдүү тохом тохдоггүй, хөлрөөд ирсэн морийг нэмнэж жиндэхээс хамгаалдаг, тэр ч бүү хэл өвөл хөлдүү төмөр амгай аманд нь хийхгүй амгайвчилдаг (ногтлох маягаар хазаарладаг) хүн байсан, авга ах маань!!! Энэ бол соц. нийгмийн үед тогтсон журам ч биш, бүр эрт үеэс уламжлагдан ирсэн

Avatar

Нэргүй 2026-03-04 202.131.225.197

СКҮҮТЕРТ ДАЙРУУЛЖ ӨЧНӨӨӨН ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДСАН БАС ТАХИР ДУТУУ БОЛСОН. СКҮҮТЕРИЙГ БҮРЭН ХОРИГЛОХ ЁСТОЙ, ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ, АМЬД БАЙХ ЭРХЭД МАШ БҮДҮҮЛГЭЭР АВИЛГАЛТАЙ ХАМТ ХАЛДАЖ БАЙГАА !!!! УИХ БААСАНЖАРГАЛ ЯАГААД СКҮҮТЕРЭЭС ХҮҮХДҮҮДИЙГ ХАМГААЛАХГҮЙ ЭСРЭГЭЭРЭЭ НҮҮДЭЛЧДИЙН ӨВ СОЁЛООС ХҮҮХДҮҮДИЙГ МААНЬ ХОЛДУУЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН

Avatar

Ок 2026-03-04 202.126.89.42

яагаад вэ гэхээр морь уралдах бол зугаа цэнгэл учраас. Хонь хариулах гэж морь унахыг хэн ч хориглоогүй.

Avatar

Зочин 2026-03-04 122.201.31.54

Төрийн байгууллагууд, аймаг, сумын засаг захиргаа юм уу, эсвэл ямар нэг скүүтерчдийн холбооноос уриалж, зохион байгуулж, хориглосон цагт, хориглосон зам дээр, хориглосон насны хүмүүсийн дунд скүүтерийн уралдаан явуулсан бол хуулийн хариуцлага тооцож таарна.

Avatar

Нэргүй 2026-03-04 202.131.225.197

Скүүтерийг ямар ч зам дээр , ямар ч насны хүн, ямар ч цагт унахыг хориглох ёстой, Харин Морь унахыг хэн ч хориглох ёсгүй, хориглож ч болохгүй.

Avatar

Х 2026-03-04 66.181.191.16

наадахаас өөр ажилгүй…авсан мориныхоо шидийг үзмээр бвал өөрсдөөө унаачээээ

Avatar

зочин 2026-03-04 66.181.188.85

Монголын өв соёл залгамж халаа устана гэдэг худал морь уралдах бизнес өөрийн хүүхдээ эвэл өөрөө унаад уралд цол ав кк

Avatar

Нэргүй 2026-03-04 61.42.58.214

Хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндээс үнэтэй өв соёл гэж байхгүй!

Avatar

Зочин 2026-03-04 66.181.161.163

"ММСУХолбоо нь үндэсний өв соёлыг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгын хүрээнд хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах бодлого баримтлан ажиллаж байна" гэжээ. Үндэсний өв соёлоо хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад зуны улирлын уралдаанууд хангалттай биш гэж үү? Өвлийн уралдаандаа уяачид өөрсдөө морио унацгаа.

Avatar

Монголын морин спорт, уяачдын холбоо 2026-03-04 66.181.166.196

Хүүхдээр морь унуулдагийг болих хэрэгтэй, зөвхөн хавар ч гэлтгүй, бүх улиралд хорих хэрэгтэй, дуртай юм бол өөрсдөө морь оо унана биз, өөрсдөө унадаг бол өвөл, хавартаа өдөр бүр ч уралдана уу юуны хамаа, зүгээр хүүхдийн амь золихоо боль оо л гэсэн асуудал ш дээ

Avatar

зочин 2026-03-04 66.181.160.103

Бие бялдар ухамсан нь бүрэн тогтсон том хүн уралдаг бол хамаа алгаа!!.. Гэтэл хүүхэд чинь тийм биш шдэ ..Томчуулын хэлснийг л хийж байгаа шдэ ..

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.191.124

ХҮҮХДИЙН РҮҮЛ ИЭНД АМИНААС ҮНЭТЭЙ ӨВ УЛАМЖЛАЛ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. МОРИНЫ ЭЗЭД ӨӨРСДИЙНХӨӨ ТӨРСӨН ХҮҮХДЭЭР МОРИО УНУУЛЖ УРАЛДУУЛДАГ БОЛЦГОО

Avatar

Нэргүй 2026-03-04 203.91.115.56

Уяачид социализмын үед ч гадны улсын лоббигоор шахагдаж байсан, энэ хүүхдийн эрх гээд хайр зарлаад байгаа хүмүүс Ойр дорнодод хичнээн зуугаар нь хүүхдүүдийг бөмбөгдөөд байгаа улсад улсаа төлөөлөөд, жинхэнэ хүүхдийн төлөөх чин сэтгэлээ илэрхийлээд болиоч гээд ганц удаа нүүрээ нууж байгаад ч гэсэн ган хийчиээч ээ!!!

Avatar

Нэргүй 2026-03-04 103.57.92.241

Бүх зүйлийг төр зохицуулах хэрэггүй дээ. морио ард түмэн уралдуулаг л дээ. Аюулгүй байдал, хүлээх хариуцлага дээр нь л анхаараач…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж