Саяхан өндөрлөсөн "Милан Кортина 2026" олимпын наадам дэлхийн улс орнуудын өвлийн спортын бодлого, хөгжил, өнөөгийн түвшинг бүрэн харуулсан гэлтэй. Монгол Улсаа төлөөлөн энэ удаагийн олимпод гүйлтийн цана, уулын цанын гурван тамирчин өрсөлдсөн. Хэмжээндээ, хэрэндээ амжилттай оролцож, олимпын наадамд тугаа мандуулдаг тусгаар улсын тамирчид гэдгээ харуулав.
Олимпын үеэр монголчуудын дунд түгээмэл байсан асуулт нь "Монгол өвлийн улиралтай орон атлаа яагаад олимпод амжилт гаргахгүй байна вэ" гэдэг байлаа. Тэгвэл танд хэрэгтэй мэдээлэл өгье.
МОНГОЛЫН УУР АМЬСГАЛ
Монгол орны өвөл урт, эрс тэс.
- Өвлийн улирал, түүний уур амьсгал 5-6 сар үргэлжилнэ
- Дундаж температур -15°C-аас -25°C
- Хүйтний эрч -30°C, -40°C хүрэх нь элбэг
- Агаарын чийгшил маш бага
- Салхи ихтэй, цасан шуурганы давтамж өндөр
Эдгээр хүчин зүйлс нь өвлийн спортод онолын хувьд давуу тал мэт боловч бодит бэлтгэлийн орчинд хүндрэл дагуулдаг.
Өвлийн спорт өндөр хөгжсөн орнуудын уур амьсгал
Норвеги
- Далайн чийглэг уур амьсгал
- Дундаж өвлийн температур -5°C-аас -15°C
- Цасны давхарга зузаан, нягт
Швед
- Өмнөд хэсэг нь дулаан өвөлтэй
- Хойд хэсэгт -10°C орчим
- Чийглэг, жигд цасан бүрхүүлтэй
Франц (Альпийн бүс)
- -5°C орчим дундаж температур
- Уулын бүсэд их хэмжээний цас
- Температурын тогтвортой хэлбэлзэл
Швейцарь
- Альпийн нурууны чийглэг, уулын уур амьсгал
- -5°C-аас -12°C
- Цас нь нягт, зузаан, уралдаанд тохиромжтой
АНУ (Колорадо, Юта мужууд)
- -5°C-аас -15°C
- Харьцангуй хуурай ч цас нь хурдан хайлдаггүй
- Хиймэл цасны өргөн хэрэглээ
Дээрх улсуудтай харьцуулахад Монголын уур амьсгал хэт хүйтэн, хуурай, салхи ихтэй, цасны давхарга нимгэн. Гэтэл өвлийн спорт хөгжсөн гол орнууд харьцангуй дулаан цаг агаартай, чийглэг орчинтой, цасны давхарга зузаан, нягт байдаг.
Өөрөөр хэлбэл, Монгол илүү хүйтэн боловч спортод илүү тохиромжтой гэсэн үг биш.
Монголын цас:
- Хуурай, элс шиг ширхэгтэй
- Нягтрал багатай
- Талст нь хурц, зургаан өнцөгт хэлбэрээ хадгалсан
- Гулгалтын үрэлт их
Норвеги, Швейцарь, Францын уулын бүсийн цас:
- Чийглэг
- Нягтаршсан
- Хэсэгчлэн хайлж дахин хөлдсөн бүтэцтэй
- Гулгалтын чанар тогтвортой
Иймээс олон улсын тэмцээнүүдэд хиймэл цас ашиглан замын гадаргууг тусгай аргаар хийдэг.
ДЭД БҮТЭЦ
Монголд одоогоор олон улсын стандартын трамплин харайлтын тавцан болон бобслей, чарга, скелетоны мөсөн хоолой байхгүй. Түүнчлэн гүйлтийн цана, уулын цана зэрэгт зориулсан сургалтын бааз ч алга.
Аливаа өвлийн спортын томоохон уралдаан, тэмцээн, наадмыг зохион байгуулахад хоёр чухал дэд бүтэц хэрэгтэй байдаг нь трамплин болон мөсөн хоолой. Энэ хоёр байгууламжтай болсон цагт олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулж, тамирчдаа хөгжүүлэх бүрэн боломжтой. Азид л гэхэд Өмнөд Солонгос, Хятад, Япон, Казахстан тэргүүтэй цөөхөн орнуудад эдгээрийг цогцоор нь шийдсэн байдаг аж.
Milano Cortina 2026 Olympics - Luge - Men's Singles Training - Cortina Sliding Centre, Cortina d'Ampezzo, Italy - February 04, 2026. Nico Gleirscher of Austria in action during training REUTERS/Athit Perawongmetha


БОЛОВСОН ХҮЧНИЙ АСУУДАЛ
Уур амьсгал, дэд бүтэц байлаа ч мэргэжлийн баггүй бол амжилт гаргах боломжгүй.
Монголд одоогоор хоккей, тэшүүр, биатлон, цана гээд өвлийн цөөн спортын шигшээ баг, тамирчид, дасгалжуулагч бий. Тэшүүр, цанын шигшээ багууд л гэхэд тус бүр нэг, биатлон хоёр дасгалжуулагчийн орон тоотой. Энэ шигшээ багууд дээр олон улсын мэргэжилтнүүд, сургагч багш, шинжээч, зөвлөхүүдийн туслалцаа хэрэгтэй байгаа нь ажиглагдсан.
Саяхныг хүртэл Монголын гүйлтийн цанын шигшээ баг цанын тослогчгүй байлаа.
Харин Норвеги, Швейцарь зэрэг оронд дасгалжуулагч бэлтгэх шаталсан тогтолцоо, спортын шинжлэх ухааны баг бүрэн хөгжсөн.
Монголын өвөл урт, хүйтэн. Гэвч хэт хүйтэн, хуурай уур амьсгал нь тамирчдад бэлтгэл хийх таатай орчныг бүрдүүлдэггүй. Байгалийн уур амьсгал бол суурь. Харин технологи, дэд бүтэц, мэргэжлийн боловсон хүчин л амжилтад хөтлөх учиртай.
3,576.03






















































Зочин 2026-03-04 103.212.162.133
улс төрийн оролцоог спортоос салгасан цагт л монголд спортууд зөв хөгжинө
ИРГЭН 2026-03-04 66.181.188.159
уг нь гүйлтийн цанаар хичээлэлсэн ямар ч төрлийн спортын хүн тэсвэр тэвчээрийн туйл, ажилах чадварын давуу байдлыг олж авдаг юм даа даанч Монголчууд ойлгож ухаарах хөгжлийн түвшинд хүрээгүй байна!!! Гүйлтийн цанаар Европын орнуудад их хичээлэлдэг нь эрүүл мэндийн маш их ашиг тустай учираас!! Цанын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлхэд эдийн засгийн дэмжлэг шаардлагатай л даа
Нэргүй 2026-03-04 66.181.177.98
Урлаг ба спорт улс орны хөгжилд хэрэггүй.
Монгол 2026-03-04 88.230.50.137
Сэтгэл, зүтгэл л байхгүй байгаа. Бөх, моринд зарцуулдаг шиг мөнгөө зориулдаг бол хөгжинө ш дээ. Африкийн орнуудаас дор байгаа.
Нэргүй 2026-03-04 103.229.121.195
uvliin morin uraldaan geesh
Нэргүй 2026-03-04 202.21.111.170
Ганц олимпийн стандартын Степп арена мөсөн өргөөгөө дэмжихээр даратлаад байхаар Яаж хөгжих вэ д э
Цаначин 2026-03-04 122.201.23.226
Спортод зарцуулах хангалттай мөнгөтэй баян болохоор хөгжинөө. Спорт, уран сайханд зарцуулах үргүй зардлаа танаад хэдэн үйлдвэр байгуулчихаач дэ. Тэгээд мөнгөтэй болоод наад дэмий ажлаа хий
Иргэн 2026-03-04 202.9.46.235
Илүү зардал
Нэргүй 2026-03-04 66.181.183.107
хөгжихгүйээ хүүхэд байхад хандгайтад цанаар гулгадаг байсан аймшигт дурсамж осгож үхэх шахдаг байж билээ томчууд ч яахав дотороосоо халаалттай сайхан байдаг байсан биз