"Нүүдэлчин Монгол-2018"-д Баянзүрхчүүд амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

"Нүүдэлчин Монгол-2018"-д Баянзүрхчүүд амжилттай оролцлоо

"Нүүдэлчин Монгол-2018"-д Баянзүрхчүүд амжилттай оролцлоо

Монголын үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ‘’Нүүдэлчин Монгол-2018’’ соёлын биет бус өвийн их наадамд Баянзүрхчүүд амжилттай оролцлоо. Тус наадамд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон хамтран оролцсон бөгөөд дүүргээ төлөөлөн 38 ардын авьяастан, үндэсний спортын 65 орчим тамирчин оролцож авьяас чадвараа сорьсон байна.

Энэхүү наадмын үеэр дүүргээ төлөөлөн оролцсон ардын авьяастнуудаас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 17-р хорооны ахмад настан Ардын богино дууч Д.Лувсандагва, 11-р хорооны Торгуудийн бийч Ц.Буянхишиг, 6-р хорооны Ардын авьяастан А.Дагзмаа нар шагнууллаа. Харин Ардын авьяастан цол тэмдгээр 23-р хорооны Ерөөлч И.Чойжилжав, 13-р хорооны Магтаалч Ч.Энхтөр шагнагдсан байна. Мөн БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр 27-р хорооны Уртын дууч О.Баянмөнх, 18-р хорооны Магтаалч, морин хуурч В.Дүгэрмаа, 5-р хорооны Хөхүүр урлаач Т.Ганбат тус тус шагнагджээ.

Түүнчлэн Соёлын биет бус өвийн их наадмын ‘’Хүндэт өргөмжлөл’’-өөр Захчин бийч Ш.Отгонбаяр, Баяд бийч Морин хуурч Х.Чулуун болон Баяд бийч Г.Лхагваа нарыг урамшуулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж