Харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо | News.MN

Харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа газарзүйн мэдээллийн системийн програм хангамж нийлүүлэгч олон улсын ESRI компанийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий менежер Бретт Диксон, шийдлийн архитектор Крейг Питман болон тус компанийн Монгол дахь дистрибьютер болох Монмап компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Үндэсний статистикийн хороо нь ESRI компанийн бүтээгдэхүүнийг 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоос эхлэн ашиглаж газарзүйн мэдээллийн сан үүсгэх, статистикийн оронзайн мэдээллийн санг хөгжүүлэх, байршилд суурилсан статистик мэдээллээр хэрэглэгчдийг хангах чиглэлээр амжилттай ажиллаж байна. Энэ ажилд ESRI компанийн Монгол дахь дистрибьютер болох Монмап компанийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Уулзалтаар 2019 онд зохион байгуулах хаягт суурилсан Барилга, орон сууцны анхдугаар тооллого, 2020 онд зохион байгуулах Хүн ам, орон сууцны тооллогод ESRI компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглах, судалгаанд зориулсан Collector for ArcGIS, Survey123 for ArcGIS програм хангамжийн хэрэглээ болон цаашид бусад чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж